Эдмонтон Ойлерс баг хамгаалалтын гол ноён нуруу Дарнел Нөрстэй гэрээгээ сунгалаа. Дарнел гэрээгээ сунгатал багийнхаа бэлтгэлд оролцохгүй гэж мэдэгдээд байсан билээ. Улмаар тус баг шаардлагыг нь хүлээн авч түүнтэй 6.4 сая долларын гэрээ хийжээ.
Багийн хувьд санхүүгийн хүндрэлтэй байсан учраас хоёр жилээс урт хугацааны гэрээ санал болгож чадаагүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хоёр жилийн гэрээ нь дуусахаас өмнө дахин урт хугацааны гэрээ хийх магадлалтай байгаа ажээ.
2013 оны драфтын долоо дах сонголтоор Ойлерс багт очиж байсан Дарнел жилээс жилд сайжирсаар аль хэдийн NHL-ийн шилдэг хамгаалагчдын нэгд тооцогдох болсон билээ. Түүний хувьд өнгөрсөн улиралд 82 тоглолтод оролцохдоо зургаан гоол оруулж, 20 ашигтай дамжуулалт өгсөн. Дарнел статистик үзүүлэлтээр хамгийн шилдэг биш байж болох ч түүний талбай дээр үзүүлж буй үр нөлөө тун их байсан юм.
Ойлерс баг Даваа гарагт Флэймс багийн эсрэг улирлын өмнөх анхны тоглолтоо хийж 2:2 харьцаатай тэнцсэн юм.