Зүрх судасны өвчлөлөөр монголчууд Азид тэргүүлдэг ба манай улсын хүн амын 34.1 хувь буюу 3 хүн тутмын 1 зүрх судасны өвчний улмаас нас бардаг болох нь судалгаагаар тогтоогдсон.
Үүний гол шалтгаан амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт байдаг. Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ба дархлаа болон зүрх судасны тогтолцооны эмгэгүүдэд өртөх эрсдлийг бууруулж, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулах хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.
Өдөр тутам стресстэй нүүр тулж, амьдралын хурдан хэмнэл, хангалттай амарч чаддаггүй нь зүрх судасны тогтолцоонд маш их ачаалал өгдөг. Зөв хооллосноор биед ирэх ачааллыг бууруулж, шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг нөхөх боломжтой юм.
1. АВОКАДО ЖИМС
Авокадог өдөр тутамдаа хэрэглэх маш олон шалтгаан бий. Нэн түрүүнд авокадо нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Эрүүл мэндэд тустай энэхүү жимсэнд ашигтай өөх тос ихээр агуулагддаг нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, тромб үүсэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн авокадо жимсэнд цусны даралтыг хэвийн хэмжээнд нь барих калий агуулагдаг. Авокадо нь хүний биед амархан шингэдэг ба E, B, A, C, K, PP, фолийн хүчил гэх мэт амин дэм, кальци, фосфор, төмөр, натрий зэрэг эрдэс бодис агуулдаг аж.
2. ХЭРЭЭНИЙ НҮД
Хоолны хачирт өгөхөд хамгийн тохиромжтой ногоо. Хэрээний нүдэнд зүрх судасны эрүүл мэндэд тустай амин дэм, эрдэс бодис ихээр агуулагддаг. Түүнд агуулагддаг К амин дэм нь цус бүлэгнэлтийн эсрэг үйлчилдэг ба калий нь цусны даралтыг хэвийн хэмжээнд барьдаг. Түүнчлэн хэрээний нүдийг цусны даралт ихсэх өвчин, захын нарийн судаснуудын цусан хангамжийг сайжруулахад хэрэглэдэг.
3. ХАР ШОКОЛАД
Хар шоколад нь тархины үйл ажиллагаанд сайнаас гадна зүрх судасны тогтолцоонд ч мөн тустай. Какао нь 70 хувиас дээш агуулагдах шоколадыг жинхэнэ хар шоколад гэнэ. Хар шоколаданд агуулагдах антиоксидантууд нь артерийн судсуудын ханыг илүү уян хатан болгож, цусан дахь холестерины түвшинг бууруулдаг. 30 грамм хар шоколадыг долоо хоногт 2-3 удаа идэх нь зүрхний шигдээсээр өвчлөх эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон билээ.
4. ЯРГАЙ ЗАГАС
Яргай загасны онцлог нь өөрт нь агуулагдах ханаагүй тосны хүчил омега-3-т оршдог. Омега-3 ихээр агуулагдах яргай загасыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг бол ямар ч өвчин эмгэгээс айх хэрэггүй. Жишээ нь 178 гр яргай загасны 54 хувьд нь эрүүл мэндэд ашигтай өөх тос, 46 хувьд нь уураг агуулагдах ба илчлэг нь нийт 367 ккал болох нь хэзээ ч таны биед өөх болж хуримтлагдахгүйгээрээ онцлогтой. Яргай загасанд омега-3 амин хүчлээс гадна А, С амин дэм, кальци, төмөр зэрэг эрдэс бодис агуулагддаг.
5. БУРЖГАР БАЙЦАА
Буржгар байцаа нь эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхний хоол хүнсэнд чухал байр суурь эзэлдэг. Буржгар байцаа нь бие махбодиос хорт бодисуудыг гадагшлуулдаг. A, C амин дэмийн томоохон эх үүсвэрээс гадна түүнд B төрлийн амин дэмүүд ихээр агуулагддаг. Буржгар байцаанд үнээний сүүнээс илүү кальци агуулагддаг нь үнээний сүүний кальциас илүү биед амархан шингэдэг байна. Түүнчлэн хүний нүдийг хэт ягаан туяанаас хамгаалах лютеин, зеаксантин, хавдрын эсрэг үйлчилгжжтэй индол-3-карбинол тус тус агуулдаг. Энэхүү баялаг ногоо нь судасны хатуурал, судасны хананд өөх тос хуримтлагдахаас сэргийлж, цусан дахь холестерины түвшинг бууруулдаг.
6. САРМИС
Нянгийн эсрэг үйлчилгээ бүхий байгалийн гаралтай антибиотик, дотроо эрүүл мэндэд тустай 150 гаруй амин дэм, эрдэс бодис агуулдаг. Сармис нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь хэний ч гайхшралыг төрүүлэхгүй болов уу. Сармис хоол хүнсэнд зайлшгүй байх ёстой ногоо юм. Цусны эргэлтийг сайжруулахаас гадна цусан дахь холестерины хэмжээг бууруулж, судасны бүлэг үүсэхээс сэргийлдэг.
7. БҮЙЛС САМАР
Бүйлс нь ургамлын гаралтай уургийн хамгийн сайн эх үүсвэрийн нэг юм. Түүнд ханаагүй тосны хүчил омега-3 агуулагддаг ба дархлаа сайжруулдаг ба бүйлс нь ясны бат бөх байдалд шаардлагатай амин дэм, эрдэс бодис агуулдаг. Бүйлс идсэнээр сэтгэл санаа тайвширч, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн болдог байна.
8. ХҮНСНИЙ СЭВЭГ ЗАРАМ
Хоол хүнсэндээ сэвэг зарам хэрэглэж байгаагүй бол одооноос хэрэглэж заншаарай. Сэвэг зарам нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг. Сэвэг зарамыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр зүрх судасны тогтолцооны эмгэг үүсэх эрсдлийг 82 хувиар бууруулдаг аж. Ургамлын гаралтай уураг ихээр агуулдаг нь хүний биед хурдан шингэдэг ба фолийг хүчил хамгийн ихээр агуулдаг хүнс юм.
9. ОЛИВИЙН ТОС
Оливийн тосны ач тусыг нэрлээд нэрлээд дуусашгүй юм. Жишээ нь оливийн тосонд ханаагүй тосны хүчил омега-3 ихээр агуулагддаг. Тус тосонд холестерин агуулагддаггүй ба хүнсэндээ хэрэглэснжжр цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Ингэснээр зүрх судасны тогтолцооны эмгэг, тэр дундаа зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж чаддаг. Е амин дэмийн эх үүсвэр ба дархлаа сайжруулдаг.
10. ЖҮРЖ
Шүүслэг, амтлаг жүржийг тогтмол хэрэглэдэг бол зүрх судас өвдөнө гэж санаа зоволтгүй. C амин дэмээр баялаг хэмээн тус жимсийг магтан дуулдаг ч түүнд өөр үнэ цэнэтэй зүйлс ихээр агуулагддаг. Жүржид калий ихээр агуулагддаг нь цусны даралтыг хэвийн байлгаж, пектин нь холестерины хэмжээг бууруулж, зүрхний булчингийн эдүүд гэмтэхээс сэргийлдэг байна.
11. БҮХЭЛ ҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Бүхэл үрийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай. Бүхэл үрийн гурил, хивэг зэргийг хоол хүнсэндээ хэрэглэсэнээр хоол боловсруулах тогтоолцоо хэвийн ажиллахаас гадна эдгээр нь зүрх судасны үйл ажиллагаанд маш тустай юм. Цусан дахь холестерины хэмжээг бууруулахаас гадна цусны даралтыг хэвийн хэмжээнд барьж, олон төрлийг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чаддаг байна.
12. УЛААН ДАРС
Улаан дарсыг зохистой хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Улаан дарсанд агуулагдах полифенол хэмээх бодис нь зүрх судасны тогтолцооны өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон байдаг. Улаан дарсыг хамгийн ихээр хэрэглэдэг францчууд европын бусад орны иргэдтэй харьцуулахад зүрх судас, хоол боловсруулах тогтолцооны эмгэгт өртөх нь бага байгааг мэргэжилтнүүд анзаарчээ. Гэтэл францчуудыг зөв хооллолтой гэж тодорхойлоход хэцүү, тэд өөх тос ихтэй, шарсан хуурсан хоол, амттан ихээр хэрэглэдэг. Ингээд эрдэмтэд судалсаны эцэст францчуудын улаан дарсыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэгт учир байгааг тогтоожээ.
Та сайн чанарын дарснуудыг "World wine"-ий салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
"World wine" дэлгүүрүүдийн хаяг: