Монголбанкнаас банкны салбарт Санхүүгийн тайлагналын олон улсын есдүгээр стандартыг 2020 онд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иймд холбогдох байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сангийн яам, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын ипотекийн корпораци, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо, Кэй Пи Эм Жи Аудит компани, ПрайсуотерхаусКуперс Аудит компани, Монголын банкны холбоо болон банкуудын төлөөлөл оролцов.
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Шинэ стандарт хэрэгжүүлснээр банкуудын эрсдэлийн сангийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй. Монголбанкны зүгээс энэ стандартыг банкуудтай хамтран шат дараалсан бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2020 оноос эхлэн мөрдүүлэхээр ажиллаж байна. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартууд ялангуяа есдүгээр стандартыг Монгол улсын банкны салбарт хэрхэн нэвтрүүлэх, түүнээс гарах нөлөөлөл, тулгарч болзошгүй хүндрэлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар өнөөдөр харилцан санал бодлоо солилцож, хамтын нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн юм.
Санхүүгийн зах зээлийн хөгжилтэй уялдан банкны салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл хурдацтай нэмэгдэж байгаа нь санхүүгийн тайлан бүртгэлийг улам хариуцлагажуулан санхүүгийн сахилга батыг өндөржүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Тиймээс Монголбанкнаас банкны салбарын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажлын хүрээнд “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ыг Сангийн яамтай хамтран шинэчилж, 2016 оноос мөрдүүлж байна. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад тогтмол хийж буй шинэчлэл, өөрчлөлтийг банкны салбарт мөрдүүлэхээр ажиллаж байна.
Хэлэлцүүлгээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөл боловсруулах ажлын хүрээнд “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-д өөрчлөлт оруулах, стандартыг банкуудад мөрдүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, стандартыг мөрдүүлэхэд учирч болзошгүй хүндрэлийн талаар санал солилцох, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтлоо.