Африкийн гахайн ханиадны шинэ дэгдэлт Өвөрмонголд гарсан тухай Хятадын Хөдөө аж ахуйн сайд мэдэгджээ. Энэхүү гоц халдварт өвчин дэлхийд гахайн махны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятадын бүс нутагт маш хурдацтай тархаж буйг онцолж байна. Хятадын Хөдөө аж ахуйн яамны цахим хуудсанд бичсэнээр 159 гахайтай нэг фермийн 8 гахай тус өвчнөөр үхэж, 14 гахай халдвар авчээ.
Ханиадны дэгдэлтийг зогсоохын тулд Бээжин хатуу арга хэмжээ авахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Өнгөрсөн сарын эхнээс хойш Хятадад гахайн ханиадны 16 тохиолдол бүртгээд байгаа аж. Гахайн ханиад дэгдсэн, ханиадны тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаас амьд гахай болон гахайн махан бүтээгдэхүүн тээвэрлэхийг хоригложээ.
Түүнчлэн гахайн цусаар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглож, хоолны үлдэгдэл ашиглахыг 16 мужид хориглосон байна. Гахайн ханиадны дэгдэлт Хятадын үндэсний баяраас хэдхэн долоо хоногийн өмнө гарсан нь эрх баригчдын санааг зовоож байгаа аж.
Африкийн гахайн ханиад хүнд халддаггүй ч хэрэглэгчид гахайн махнаас татгалзах хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Түүнчлэн гахайн махны үнэ өнгөрсөн хэдэн долоо хоногуудад нэмэгдсэн байна.
Хятадын People’s Daily сонин гахайн ханиад хүнд халдах боломжгүйг анхааруулж, худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалан, “Стандартын дагуу бэлтгэсэн гахайн махыг шинжилгээнд бүрэн хамруулдаг учраас санаа зовох ёсгүй.” хэмээн бичжээ.
Эх сурвалж: reuters.com