Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлын хураангуйг хүргэж байна.
- Бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжаа... Энэ асуудал бидний хувьд "нээлттэй" яригдах болоод 20 гаруйхан жил болжээ. Ойлголт дөнгөж бий болж эхэлж байтал сошлын хүчтэй давалгаанд нам цохигдож, одоо энэ талаар ярих нь зөв үү, буруу юу гэдэгтээ тулах болж. Хурц өнцөг" энэ удаад бэлгийн цөөнхийн эрх хэр хангагдаж байгаа талаар ярилцахаар ЛГБТИ төвийн үүсгэн байгуулагчдын нэг Н.Анараатай ярилцлаа. Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ болно.
- Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд 11 сараас томуугийн эсрэг вакциныг хийж эхлэх юм байна. Харин дүүргийн эмнэлгүүдээр зорилтот бүлэгт хийдэг томуугийн эсрэг вакциныг ирэх сарын сүүлээс хийж эхэлнэ гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Улирлын томуугийн эсрэг вакциныг хийж эхлээд буй хувийн эмнэлгүүдийн үнийн мэдээллийг хүргэж байна.
- Наймдугаар сарын байдлаар инфляц 8 хувиас 7 руу нэг пунктээр уруудлаа. Үүнд хүнсний ногооны үнэ нөлөөлжээ гэх сайхан мэдээ саяхан тарсан. Гэвч ам.долларын ханш төгрөгийн эсрэг аажим боловч эрчээ алдалгүй чангарсаар байна. Нэг ам.доллар банкууд болон арилжааны цэгүүдэд 2506 төгрөг болж өслөө.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэг олгох, хариуцлагатай хэрэглээг бий болгох, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй нэг сарын аяныг дэмжиж буйгаа илэрхийллээ.
- Америкийн HBO сувгийн “Game of Thrones” кино энэ жилийн шагнал гардуулах ёслолын шилдэг цувралаар тодорлоо.