ANN буюу “Азийн мэдээний сүлжээ” байгууллага Азийн 23 хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. Япон, БНХАУ, БНСУ, Малайз, Индонез гэх мэт орнуудын сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ нийтлэлийг нэгтгэн, сан үүсгэж, тус санг үнэ төлбөргүй ашиглах боломжийг гишүүн байгууллагуудадаа олгодог юм.
Тус байгууллагын жилийн ээлжит хурал Вьетнамын хамгийн олон хүн оршин суудаг Хо Ши Мин хотод болов. Иймд Сайгон гэх нэрээрээ алдаршсан, нэгэн цагт Өмнөд Вьетнамын нийслэл байсан хотыг үзэх боломж олдсон юм.
1955-1975 оны хооронд Сайгон хот Өмнөд Вьетнамын Бүгд найрамдах улсын нийслэл байв. 1860-аад онд Францчууд энэ хотыг колоничилж эхлэхдээ барууны хэв шинжтэй нэр бодож олсон нь Сайгон байв. Харин 1976 онд тус улсын хувьсгалын алдарт удирдагч Хо Ши Миний нэрээр нэрлэсэн түүхтэй.
Америк-Вьеьнамын дайны түүхийг харуулсан кино, жүжигт Сайгон хотыг дүрслэн харуулсан нь их. Харин монголчуудын дунд Хо Ши Мин гэх нэр нь илүү танил. Учир нь социалист системийн он жилүүдэд манай хоёр улс хэдийгээр газар зүйн хувьд алслагдмал ч ах дүүгийн найрамдалтай, гүн бат харилцаатай улсууд байв. Нийслэлийн 14 дүгээр сургуулийг Хо Ши Миний нэрэмжит гэж нэрлэдэг нь үүнийг батална.
Вьетнам руу Сөүл, Бээжин эсвэл Хонконгоор дайран нисэх боломжтой. Тийз нь хоёр талдаа 1.8-2.5 сая төгрөгийн үнэтэй байв. Цагийн зөрүүгүй шахам буюу манайхаас хоёр цагаар л түрүүлдэг. Иймд өдөр нойр хүрэх, шөнө нь сэргэг байх гэх мэт хүндрэл тохиолдохгүй.
Харин онгоцноос буухад л 12 сая хүнтэй хотын бүгчим халуун уур амьсгал таныг угтах болно. Онгоцны буудлаас гарахад гадаа гарсан биш, харин ч саунд яваад орсон мэт санагдана. Тайланд, Камбож гэх мэт Зүүн Өмнөд Азийн оронд зочилж байсан хүмүүс энэ байдлыг хэлүүлэлтгүй сайн мэднэ дээ.

Албан тоо баримтад 12 сая иргэнтэй гэдэг ч албан бусаар буюу бүртгэлтэй иргэдийг оролцуулбал хотын хүн амын тоо 13 саяыг давжээ. Ийм их хүнтэй хотод хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл нь моторт дугуй буюу мопед.
Хааяа автобус, жийп харагдах ч ихэнх хүн моторт дугуйтай. Аав нь жолоо барьж, ардаа эхнэр, хоёр хүүхдээ сундалласан харагдана. Эмэгтэйчүүд эрээн даавуун, уртаа хормогч бэлхүүсэндээ уяад жолоодох нь нүцгэн хөлөө хаах гэснийх бололтой. Хэдий маш бүгчим халуун ч богино өмд, цамц өмссөн хүн бараг л харагдахгүй. Харин ч халуун нарнаас арьсаа хамгаалж, малгайтай цамц, бээлий, амны хаалттай явцгаана. Халуунд дасаагүй бидэнд энэ нь их л төвөгтэй, хачин санагдаж байв.
Хэдий моторт дугуй машин, мотоциклтой харьцуулахад дуу чимээ багатай ч олон зуун хүн зэрэг унахаар багагүй чимээ шуугиантай. Мөн моторт дугуйчид явган хүнд бараг л зам тавьж өгөхгүй. Тэд явган хүний зам дээр дугуйгаа тавьчихна. Иймд угаас нарийн явган хүний зам моторт дугуйгаар дүүрсэн харагдана. Онцлууштай нь моторт дугуйн жолооч нар бүгд хамгаалалтын малгай өмссөн байх бөгөөд гудамжны самбарт, телевизийн рекламаар амь насаа хамгаалан, ЗААВАЛ малгай өмсөхийг анхааруулан сурталчилж байв.

Хэрэв та Хо Ши Минд очвол хөлөг онгоцоор аялангаа хоол идэхийг зөвлөж байна. Хотын нэг эрэг өндөр шилэн барилгуудаар дүүрсэн, нүд гялбам бол нөгөө эрэг нь намхан байшингуудтай бараг л харанхуй тул хотын өмнөх болон ирээдүйг нэг дороос тольдох боломжтой.
Мөн Вьетнамын зоогийн газрууд үйлчилгээ сайтай, залуухан зөөгч нар хурдан шаламгай, найрсаг гэж жигтэйхэн. Ер нь энэ улсад илүүдэл жинтэй хүн их ховор юм.
Харин хаа сайгүй гар утсаа ширтсэн хүмүүс харагдах нь бидэнтэй төстэй.

Вьетнам нийт 90 сая хүнтэй. Тэдний 11 сая нь Буддын (хөрш Хятадын нөлөөгөөр), 6 сая нь Католик, 4.4 сая хүн Каодай хэмээх шашинтнууд. Мөн протестант, ислам, хинду шашинтнууд цөөнхийг бүрдүүлнэ.
1990-ээд оноос хойш манай улсад шашин шүтэх эрх эргэж сэргэн, сүм хийдүүд үүдээ нээсэн шиг Вьетнамд 1980-аад оноос хойш үндэсний, уламжлалт шашин шүтлэг нь дахин сэргэжээ.

Хо Ши Мин хотод очсон хүн бүрийн заавал очдог газар нь Америк-Вьетнамын дайнаас амьд үлдэгсдэд зориулсан музей юм. Музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1959 оноос 1975 оныг үргэлжилсэн энэ дайнаар химийн зэвсгүүдийг туршсан нь өдгөө ч хор хөнөөлөө үзүүлсээр байгаа аж. Химийн хортой хийнд хордсон олон мянган тосгоны иргэдийн үр хүүхдүүд одоо ч төрөлхийн гажигтай, хөгжлийн бэрхшээлтэй төрсөөр байгаа юм байна.