- Өнөөдөр болох үйл явдлууд -
09.00 цагт “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2018 оны 09-р сарын 19-ны өдөр болно. Тус хэлэлцүүлгийг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Интерпол, Олон улсын хүүхдийн тусламжийн утасны байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах ба мэдээлэл, харилцаа, технологи болон хууль сахиулах, хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүд оролцоно. Уг үйл явдал Блю Скай Зочид буудлын Кристал танхимд болно.
09.00 цагт "Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ" сэдэвт Монгол-Хятадын хамтарсан анхдугаар семинар ЦССҮТ-ийн төв байранд (Улсын 2 дугаар төв эмнэлгийн хашаа, зүүн хойд талд) болно.
09:30 цагт СЗСҮТ нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн/Koddi/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийг 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайлан тавих хаалтын үйл ажиллагаа Хөвсгөл нуур зочид буудал /талбайн зүүн талд/-ын 2 давхрын хурлын танхимд болно. Утас: 99140583, 91010905.
10.00 цагт. НЗДТГ-ын үүдэнд гэр хорооллын иргэд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлнэ хэмээн “Гэр хороолол хөдөлгөөн” төлөөллүүд мэдэгдлээ.
10:00 цагт ЗДТГ-ын А зааланд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто замын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг, мөн холбогдох албан тушаалтнууд оролцсон ажлын тайлан сонсох хуралдаан болно.
Утас: 88058053
11:00 цагт Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрлэсэн байна" сэдвээр хэвлэлийн байга хурал зохион байгуулна. Хурал АТГ-н Олон нийтийн төвийн 105 тоотод болно.
11:00 цагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт Мишээл экспо төвд болно. Ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно.
12:00 цагт Монгол Улсын ууган Мэс заслын тасгийн 90 жилийн ойн нэрэмжит 21 аймаг 9 дүүргийн шилдэг 16 баг оролцож буй гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд болно. Утас: 88331414, 91060300
Хилчдийн баярыг угтан зураач Б.Эрдэнэбаярын "Хилчин танаа" уран зургийн үзэсгэлэн UB Art Gallery-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 22-ныг дуустал үргэлжлэх тул сонирхсон хүмүүс UB ART GALLERY-н үзэсгэлэнгийн танхимд зочилж болно гэв. Утас: 91009191, 95939911