- “Тинк Танк” холбоо дөрөв дэх удаагаа чуулж байна -
Гурван улсын төрийн бодлогын харилцаа холбоо, засгийн газар болон ард түмний харилцан ойлголцолд гүүр, платформ болж, гурван улсын эдийн засгийн хөгжилд тулгуур болон үйлчлэх зорилготойгоор байгуулагдсан Орос, Монгол, Хятадын “Тинк Танк” холбоо дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жил бүр үр дүнгийн хурлаа хийж чуулдаг уламжлалтай.
Анхдугаар чуулган 2015 онд манай улсад “Монгол, Хятад, Оросын гурван улсын эдийн засгийн коридор”, хоёрдугаар чуулган БНХАУ-ын Хөх хотод “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Уялдуулан холбох ба Өргөтгөн хөгжүүлэх нь”, гуравдугаар чуулган ОХУ-д “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Замын зураг” сэдэвтэйгээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил ахин манай улсад дөрөв дэх хурлаа эхлүүллээ. Уг хурал хоёр өдөр үргэлжлэх юм.
Өнгөрсөн гурван жилийн ажлын үр дүнгээ дүгнэсээр холбооны удирдлагууд “Тинк Танк”-д шинэ төлөөлөгч нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Үүний дагуу Монголын талаас Үндэсний хөгжлийн газар, Хятадын талаас хэд хэдэн мужийн захирагчийг, ОХУ-аас Чита мужийн орон нутгийн удирдлагыг “Тинк Танк” холбоонд нэгтгэжээ. Хөрөнгө оруулагч, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид нэг зорилготой болсноор холбооноос гарч буй шийдвэр илүү бодитой ажил болоход түлхэц өгнө гэж уг холбооныхон төлөвлөж байгаа аж.
ХАЙЛААР, ЧИТА, ЧОЙБАЛСАН ХОТЫГ ХОЛБОСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС НУТАГ БАЙГУУЛНА
“Тус холбоо Монгол Улсад хэрэгжих боломжтой хоёр төсөл дээр төвлөрч байна. Нэгд, босоо тэнхлэгийн дагуу Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн коридор байгуулах тухай. Хоёрт, Хайлаар, Чита, Дорнод аймгийн Чойбалсанг холбосон аялал жуулчлалын коридор байгуулах төсөл.” гэж тус хурлыг хамтран зохион байгуулагч МУИС-ийн Газар зүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл хэлсэн юм.
Мөн уг холбооны Хятад дахь талын удирдагч ӨМӨЗО-ны Хөгжил Судалгааны Төвийн захирал Я Чэн Хуа “Би хоёр дахь удаагаа Монголд ирлээ. Энэ форумд оролцсоноор олон эрдэмтэн, судлаачидтай танилцлаа. Гурван улсын форумаар дамжуулаад эдийн засаг бизнесийн ажиллагаанд түлхэц өгч байна гэж би хувьдаа дүгнэж байна.
Бид Хайлаар, Чита, Дорнод аймгийн Чойбалсанг холбосон аялал жуулчлалын коридор байгуулахад түлхүү анхаарал хандуулж байна. Мөн “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх эдийн засгийн коридор байгуулах тал дээр ч анхаарч ажиллаж байна.” гэв.
Тус хурал өнөөдөр “Гурван улсын эрчим хүч ба нөөцийн ашиглалт, хамтын ажиллагаа” сэдвээр МУИС-ийн номын санд хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.