Энэ ням гарагт Бразилийн Сан Пауло хотод болох ээлжит UFC FIGHT NIGHT оргил тулаанд Тиаго Сантос болон Жими Манува нар тулалдах байсан билээ.
Тэгвэл Жими Манува бэртлийн улмаас тулалдах боломжгүй болсон байна. Мануваг орлох тулаанчийг хайж Эрик Андерст тулалдах санал тавьсан бөгөөд, Андерс саналыг хүлээж авснаар Тиаго Сантос–Эрик Андерс гэсэн тулаан болохоор боллоо.
Тулалдаж чадахгүй болсон Жими Манува өөрийн инстаграмдаа: “Урам хугарч байна. Би Бразилд газардсаныхаа маргааш нь хамгийн сүүлийн эрчимтэй бэлтгэлээ хийсэн. Тэр бэлтгэлийн үеэр шөрмөсөө бэртээсэн. Эмнэлэгт очиж шинжилгээ өгтөл 50-аас их хувь нь сэмэрсэн ноцтой бэртэл байна гэсэн онош гарсан.
Хамгийн багадаа 6 долоо хоног өнжих шаардлагатай болно гэж хэлсэн. Би богино хугацаанд бэртлээс эргэн ирэхийг хичээх болно. Тэгэж байж л хөгжөөн дэмжигчдийнхээ хүссэн сонирхолтой тулаануудыг хийж чадна. Би 100 хувь бэлэн байсан. Сан Пауло болон дэлхий даяарх фенүүддээ сонирхолтой тулаан үзүүлнэ гэж бодож байлаа.
Олон зүйл золиослосон. Охиныхоо 10 насны төрсөн өдөр дээр ч очиж чадаагүй. Уучлаарай. Хавана. Хайртай шүү. Аав нь удахгүй гэртээ харина. Намайг сэтгэл санаагаар дэмжиж, урмын үг хайрласан бүх хүмүүст баярлалаа.
Та нар байгаагүй бол энэ бүхэн ямар ч боломжгүй байх байсан. Бэртлээс эргэн ирж тулаан хийх мөчийг тэсэн ядан хүлээж байна. Арслангууд эхлээд хооллодог“ гэсэн байна. Тиаго Сантос 18-6-0 гэсэн амжилттай байгаа бөгөөд UFC дэх сүүлийн тулаанаа UFC 227 тоот тулаанд Кэвин Холландтай хийж шүүгчийн шийдвэрээр ялсан юм.
Харин түүний өрсөлдөгч Эрик Андерс ердөө ганцхан ялагдсан ба 08-р сарын 26-нд UFC FIGHT NIGHT эвентэд Тим Уиллиамстай тулалдаж КО (Soccer Kick) ялж 11 дэх дэх ялалтаа авсан билээ.