Өнгөрсөн даваа гарагийн орой Оросын тагнуулын Ил-20 онгоц Сирийн С-200 пуужингийн системийн “нөхөрсөг галд” өртөн осолдсон байна.
Онгоцонд байсан цэргийн 15 албан хаагч бүгд амиа алджээ. Ил-20 онгоц Сирийн Латакия дахь цэргийн объектуудад агаараас цохилт өгч байсан Израилийн F-16 сөнөөгч онгоцнуудын цохилтод хариу үзүүлж байсан Сирийн С-200 пуужингийн системийн галд өртөн осолдсон аж.
Израилийн онгоцууд санаатайгаар тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан хөлөг онгоц, нисэх онгоцуудад аюултай нөхцөл байдал үүсгэсэн.
Оросын Батлан хамгаалахын яам Израилийн онгоцууд Оросын онгоцоор халхавч хийсэн гэж үзэж байна. Израилийн тал Латакияд цохилт үзүүлэх гэж буй талаараа минутын л өмнө анхааруулсныг онцолжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Израиль энэ хариуцлагагүй үйлдлийнхээ хариуг амсана гэдгийг Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерманд мэдэгдсэн. Ил-20 онгоцтой даваа гарагийн 22:07 цагт холбоо тасарчээ.
Хамгийн сүүлд онгоцыг эргээс 30 км зайд доошилж байхыг харсан байна. Мягмар гарагийн өдөр гэхэд Оросын Батлан хамгаалахын яам Ил-20 онгоцонд тохиолдсон явдлын тухай мэдэж, болсон явдлын бүрэн зураглалыг гаргажээ. Ил-20 онгоц газардахаар доошилж, 5 км өндөрт нисч байх үеэр Газрын дундад тэнгисийн зүгээс Израилийн агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч дөрвөн онгоц эрэг рүү ойртон иржээ.
Тэд Латакия дахь дэд бүтэц тэр дундаа газрын тосны бааз, Сирийн армийн аэродром, цэргийн бааз болон хөнгөн цагааны үйлдвэр рүү хоёр удаа цохилт өгөөд буцсан байна.
Оросын Батлах хамгаалах яамны Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Игорь Конашенков, “Израилийн онгоцууд санаатайгаар тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан хөлөг онгоц, нисэх онгоцуудад аюултай нөхцөл байдал үүсгэсэн. Израилийн онгоцнууд ажиллагаагаа Францын “Овернь” цэргийн хөлөг онгоц болон Оросын агаарын нисэх хүчний Ил-20 онгоцтой маш ойрхон явуулсан. Оросын онгоцоор халхавч хийснээрээ Израилийн нисгэгчид Ил-20 онгоцыг Сирийн пуужингийн системийн галд өртөхөд хүргэсэн.” хэмээн мэдэгджээ.
Түгшүүрийн дохиогоор Сирийн пуужингийн систем агаараас ирэх цохилтыг хаах гэж оролдсон ч Израилийн F-16 сөнөөгч онгоцтой харьцуулахад тусгалын гадаргуу томтой Ил-20 онгоц Сирийн пуужингаас хамгаалах системийн цохилтод өртжээ.
Одоогийн байдлаар ослын газарт эрлийн үйл ажиллагаа явуулж байна. Оросын агаарын нисэх хүчний онгоцны осолд Израилийн тал буруутай хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн юм. Үүнийгээ Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерманд утсаар хэлсэн байна. Тэрээр Оросын цэргийн 15 албан хаагчийн амийг авч одсон осол Израилийн агаарын нисэх хүчний хариуцлагагүйгээс болсон гэсэн юм.
Оросын Батлан хамгаалахын яамнаас Сирид цохилт үзүүлэхээ зогсоохыг Израильд удаа дараа сануулсныг онцолжээ. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болсон үйл явдалтай холбоотой бүх мэдээллийг ОХУ-ын талд өгнө гээд Израилийн Агаарын нисэх хүчний командлагчийг тус мэдээллийг өөрийн биеэр Москвад хүргэж өгөхийг үүрэгдэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: cnn.com