Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын нийслэл Сөүлд удахгүй айлчилна хэмээн мэдэгдэв. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэргийн хамтаар Хойд Солонгост гурван өдрийн айлчлал хийж байгаа ба хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хэвлэл мэдээллийн хамтарсан хурлын үеэр Ким Жон Ун ийн мэдэгджээ.
Ёнгбёон болон Донгчанг Ри дахь цөмийн зэвсгийн үйлдвэр, туршилтын талбай, пуужин хөөргөх талбай зэргийг бүрмөсөн хаана.
Айлчлалын үеэр талууд энхийн гэрээ байгуулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгох үйлсэд хамтран ажиллах талаараа ярилцах юм. Ким Жон Ун, “Би Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Сөүлд энэ жилдээ багтаан айлчилна хэмээн амлачихсан.” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Төрийн тэргүүнүүдийн хэвлэлийн хамтарсан бага хурал Пэкхвавон зочид буудалд болж өнгөрсөн ба талууд Пхеньяны Энхийн гэрээ байгуулахаар зөвшилцжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, “Бид Солонгосын хойгийг дайн байлдааны айдсаас чөлөөлөх тал дээр санал нэгдсэн.” гэсэн бол Ким Жон Ун, “Өнөөдөр байгуулсан Пхеньяны Энхийн гэрээ нь хоёр Солонгосын харилцааг шинэ түвшинд хүргэх болно.” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүнүүд “Цөмийн зэвсгээс ангид, амар амгалан Солонгосыг цогцлоох үйлсэд хүчин зүтгэхээ” мэдэгджээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, “Зөрчилдөөн үүсгээд буй бүх эх үүсвэрүүдийг Солонгосын хойгоос гаргах дээр санал нийлээд байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тодорхой алхмуудыг хийхээр болсон. Солонгос цөмийн зэвсэггүй болох цаг ойрхон байна.” хэмээн онцолжээ.
Өмнөд Солонгосын төрийн тэргүүний дурдсан алхмуудад Ёнгбёон болон Донгчанг Ри дахь цөмийн зэвсгийн үйлдвэр, туршилтын талбай, пуужин хөөргөх талбай зэргийг бүрмөсөн хаах талаар тусгасан байна. Талуудын хийсэн өөр бусад гэрээнд хоёр улсыг холбосон төмөр зам болон автомашины замын харилцааг дахин сэргээх, нөхцөл байдал нь бүрдвэл Гэсёний Үйлдвэрийн цогцолбор, Гёмган уулын аялал зэрэг төслүүдийн ажлыг үргэлжлүүлэх зэрэг багтжээ. Түүнчлэн талууд дайны улмаас салж хагацсан гэр бүлийн гишүүдийн хоорондох уулзалтыг зохион байгуулах төвийг байгуулахаар ярилцжээ. Хэвлэлийн бага хурлын өмнө талууд хоёр улсын хоорондох хурцадмал байдлыг намдаах тухай гэрээнд гарын үсэг зурсан аж.
Тус гэрээнд БНСУ болон Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд нар мөн гарын үсгээ зурсан байна. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн хоёр дахь өдрийн уулзалт Пэкхвавон зочид буудалд өглөө 10 цагаас эхэлсэн ба Мүн Жэ Иэ гэргийн хамт тус зочид буудалд буудалласан аж. Эхний өдрийн уулзалтаас ялгарах нь хоёр дахь өдөр Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар зөвхөн хоёулхнаа уулзсан гэнэ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айлчилсан эхний өдөр Ким Жон Ун түүнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн уулзалтанд зуучлагч болж өгсөнд талархаж байгаагаа болон АНУ-тай цөмийн зэвсгийн тухай хийх дараа дараагийн хэлэлцээр амжилттай болох байх гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: koreatimes.co.kr