Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд Хойд Солонгосын нийслэл Пхеньянд уулзаж байгаа юм. Энэ уулзалтын хүрээнд тэргүүн хатагтай нар хамтдаа тоглолт үзэж, хүүхдийн эмнэлэгт айлчилжээ.
Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Жүн Сүк болон Хойд Солонгосын удирдагчийн гэргий Ри Соль Жүгийн хооронд нөхөрсөг харилцаа тогтсон гэнэ. Тэд хоёул хөгжмийн салбарт ажиллаж байсан юм.
Ким Ир Сен болон түүний хүүгийн хөрөг бүхий энгэрийн зүүлтээ гоёмсог үнэт чулуун зүүлтээр сольсон Ри Соль Жү БНСУ-ын тэргүүн хатагтайд хандан, “Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт үр дүнтэй болж, намрын цагт газар шороо шимээ өгдөг шиг үр дүнтэй болох байх.” хэмээн хэлжээ.
Өмнөд Солонгосын Newsis агентлагийн мэдээлснээр тэргүүн хатагтай нар Пхеньян дахь Окрю Хүүхдийн эмнэлэгт айлчилсан байна. Энэ үеэр БНСУ-ын тэргүүн хатагтай хүүхдүүдэд хурдан эдгэрэхийг хүсчээ. Үүний дараа тэрээр Ри Соль Жүг БНСУ-аас ирсэн урлаг соёлын төлөөлөгчдийн тоглолтод урьжээ.
Эх сурвалж: upi.com