“Намрын ногоон өдрүүд - 2018” үзэсгэлэн худалдаа “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан доор Мишээл экспо төвд болж байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа юм.
Өдөрлөгийн үеэр талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг, "жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд “хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, "хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа болох юм.
Мөн “Алсыг хар, органикийг сонго” хэлэлцүүлэг, арга хэмжээ, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг, "Мах, сүүний анхдугаар аян"-ы үр шим, үзэсгэлэн худалдаа,“Та сүүгээ уусан уу” сэдэвт хэлэлцүүлэг, “махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаарх танилцуулга, “Хүүхдэд зориулав” өдөрлөгийн хүрээнд “хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, худалдаа, “үйлдвэртэй танилууах аялал”, орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааны амталгаа явагдана.
20-нд “Хэрэглэгч танаа” болон "Алтан намар" амтат талх,
21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”
22-нд “Мах, сүүний анхдугаар аян”
23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг тус тус зохион байгуулна.