Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жил Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд оролцох “Тархи судлал – XXI зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүй зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ хуралд оролцохыг хүссэн 200 хүнийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн цахим хуудсаараа дамжуулан бүртгэсэн бөгөөд 2 цаг 41 минутад дээрх тооны хүн бүртгүүлж, бүртгэл албан ёсоор хаагдсан байна.