ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД УГ ЖУРМЫГ ШИНЭЧИЛЖЭЭ
Банкны салбарын дагаж мөрддөг “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг энэ оны долдугаар сард шинэчилсэн. Банкны хүү бодох аргачлалаас гадна хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн энэ журам анх 2013 онд батлагдаж байжээ. Тэгвэл Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилтэй уялдуулж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд уг журмыг шинэчилсэн байна.
Ингэснээр иргэдийг мэдээллээр хангах банкуудын үүрэг нэмэгдэж буй аж. Мөн Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах заалт тус хуульд нэмэгдсэн тул Монголбанк үйл ажиллагааны журмаа шинэчилжээ. Тэгвэл иргэдийн дунд маргаан дагуулдаг ямар заалтыг шинэ журмаар шийдсэн бэ.
Тухайлбал, “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д иргэдээс зээлийн хүүг урьдчилж авахыг хоригложээ. Гэхдээ энэ нь зээлийг зээлдэгчийн төлж чадах хэмжээнээс давуулан олгоно гэсэн үг биш гэдгийг төв банкнаас анхааруулж байна. Цалин, тэтгэвэр зэрэг орлого барьцаалсан зээл олгохдоо арилжааны банкууд иргэний нийт төлж чадах хэмжээнд тааруулдаг.
Шинээр олгож буй нийт зээлийн 99 орчим хувь 100 сая төгрөг ба түүнээс доош дүнтэй.
Жишээлбэл, сард 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг өндөр настан жилд 3.6 сая төгрөгийн орлого олно. Тэгвэл орлогоо барьцаалан, 12 сарын хугацаатай 12 хувийн тэтгэврийн зээл авахад 3.2 сая орчим төгрөг иргэний “гар дээр” очдог байна. Энэ нь иргэдэд багагүй үл ойлголцол, бухимдал төрүүлдэг. Тэгвэл иргэний бодит орлогыг банк хүү болон үндсэн төлбөрийг багтаасан ирээдүйд төлөх нийт дүн гэж үздэг байна.
Тиймээс үлдсэн 385.7 мянган төгрөг нь сар бүр төлөх нийт хүүгийн дүнг иргэнээс бэлнээр төлүүлэх бус харин ирээдүйд төлөгдөх хүүгийн хэмжээг суутгаж байгаа хэрэг аж. Хэрэв иргэнд 3.6 сая төгрөгийг гар дээр нь олговол ирээдүйд хүүгийн зардал 432,000 төгрөг байна.
Гэхдээ үүнийг хаанаас олж төлөх нь тодорхойгүй. Цаашлаад энэ нь иргэнд эргээд дарамт болж, зээлийн төлөлт удааширч, хоцрох эрсдэлтэй. Тиймээс зээлийн хүүг урьдчилж авахгүй гэх заалт нь зээлийн хүүг бүтнээр нь зээл авах үед төлүүлэхийг хориглоно гэсэн үг аж. Зээлийн хүүг бүтнээр нь хугацааны эхэнд төлүүлэх, эсвэл сар бүрийн эцэст хувааж төлүүлэх гэдэг нь хоёр өөр ойлголт.
Хэрэв иргэн цалин, тэтгэвэр зэрэг тогтмол орлогоос гадна нэмэлт орлогын эх үүсвэртэй бол дээр дурдсан 3.6 сая төгрөгийг бэлэн авна. Үндсэн төлбөр тогтмол гэсэн шатлалыг сонгох боломжтой. ипотекийн, хэрэглээний зэрэг дийлэнх зээлд сарын нийт төлбөр тогтмол шатлалаар түгээмэл ашигладаг.
Ингэснээр зээлдэгчид хамгийн дарамт багатай сонголт байдаг аж. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь сарын нийт төлбөр тогтмол болон үндсэн төлбөр тогтмол гэсэн хоёр графикаас сонголт хийх эрхтэй. Зээлийн эдийн засагч харин зээлдэгчид энэ хоёр графикийн алийг сонговол илүү ашигтай байж болох талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх ёстой.
- Банкны хүү бодох аргачлалаас гадна хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн энэ журам анх 2013 онд батлагдаж байжээ.
- Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах заалт тус хуульд нэмэгдсэн тул Монголбанк үйл ажиллагааны журмаа шинэчилжээ.
- Зээлийн хүүг заавал жилээр зарладаг болно.
Мөн банк зээлийн хүүг заавал жилээр зарладаг болсон. Зээлийн хүүг сараар танилцуулах нь зээлийн хүүг багасгаж харагдуулдаг байна. Түүнчлэн банк 100 сая төгрөг ба түүнээс бага хэмжээний зээл олгох үед зээлдэгчид зээлийн бодит өртгийг заавал тооцож өгөх ёстой болжээ. Зарласан хүү буюу банкны брошур, веб хуудас дахь хүүгийн мэдээлэл нь зээл олгоход гарах бусад шимтгэл, хураамжийг тооцоогүй дүн.
Эдгээр зохицуулалт нь банкууд зээлийн бүтээгдэхүүний талаарх бүх мэдээллийг ил тод болгож, тайлбарлахад чиглэж байгаа гэж Монгол банкнаас мэдээллээ.
Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсрол дутмагаас эрх нь зөрчигдөх, хохирох тохиолдол багагүй гарч байгаа аж. Ялангуяа зээлийн гэрээг уншилгүйгээр гарын үсэг зурснаас үүсэх эрсдэл өндөр гэж төв банкны шинжээчид сануулж байна.
Зээлийг зөв зохистой ашиглахад нэг талаас санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлэл, зөвлөгөө чухал. Зээл нь хадгаламж, үнэт цаас, даатгал зэрэг бусад бүтээгдэхүүнтэй зүй зохистой хослуулж ашигласнаар үүсэж болзошгүй санхүүгийн эрсдэлээс сэргийлж, хөрөнгөө нэмэгдүүлэх боломж олгодог байна.