-Америк долларын ханш өсч, 2500-г давлаа. Та энэ удаагийн ханшийн өсөлтийн суурь шалтгааныг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ. Уг нь валютын урсгал, ГВУН, алт худалдан авалт өсч байгаа гээд эдийн засагт олон эерэг үзүүлэлтүүд гарч байгаа шүү дээ. Гэтэл ханш юуны учир хөдлөх болов?
-Монгол улсын эдийн засгийн ихэнх үзүүлэлт болон валютын зах зээлтэй холбоотой дээрх үзүүлэлтүүд сайжирсан нь үнэн. Гэхдээ валютын ханш өөрчлөгдөж байгаад дараах үндсэн шалтгаанууд нөлөөлж байна.
Үүний хамгийн гол урт хугацаанд бидний сайжруулж чадаагүй суурь нөхцөлүүд болох эдийн засгийн бүтцийг сайжруулж, валютын тогтвортой орох урсгалыг бий болгоогүй. Мөн 2016 он хүртэл эдийн засаг гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр хүчтэй унаж, хямралын нөхцөл байдалтай байсан. Үүнээс шалгаалж гадаад дотоод өрийн дарамт нэмэгдсэн байсан. Үүнээс үүдээд өнөөгийн валютын ханшийн өөрчлөлтийн богино хугацааны шалтгаанууд бий болж байна. Үүнд:
- 2017 оноос эдийн засаг эргэн сэргэхийн хэрээр эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бизнесийн болон өрхийн тодорхой хэсэгт долларын эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлс бий болсон. Энэ нь гадаад худалдааны тэнцэл, импортын өсөлтийн мэдээнээс харагдаж байна.
- Улс орны эдийн засаг сайжирч, төсвийн тэнцэл эерэг байгаа ч өмнө бий болсон өрийн дарамтаас шалтгаалж, энэ орлого зарим талаар валютын урсгалыг бууруулах чиглэлд буюу өр дарахад зарцуулагдаж байна.
- Сүүлийн үеийн нөхцөл байдалд энэ өсөлт улирлын нөлөөлөлтэй холбоотой. 8-9 сард эдийн засаг, нийгмийн идэвхжил бий болдог болон газар тариалангийн салбартай холбоотой тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаантай .
Дээрх валютын ханшийг өдөөх шалтгаанууд байхад нөгөө талд нь орох урсгалыг гол нэмэгдүүлдэг гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн сэргэхгүй байгаа нь төлбөрийн тэнцлийг сүүлийн саруудад сөрөг утгатай болгож валютын нөөцөд нөлөөлөх хандлагатай болж байна.
-Ханш ингэж алгуур боловч бага багаар өсөж байгаа энэ үед Төв банк ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Төв банк валютын ханшийн өөрчлөлтийг удирдахад оролцох боломжтой ч бүрэн хяналтандаа байлгах боломжтой субъект биш. Учир нь валютын ханшийн өөрчлөлтийн дийлэнх шалтгаан мөнгөний захын гэхээс илүү макро эдийн засгийн шалтгаантай.
Одоо байгаа нөөцөөрөө ханшийг барих нь ирээдүйд эрсдэл дагуулж болох эсэх нь илүү чухал.
Ийм нөхцөлд төв банкны зүгээс валютын захад өмнө дурдсан суурь нөхцөлүүдийг сайжруулахад холбогдох байгууллагуудтай хамтарч, анхаарч ажиллахаас өөрөөр хүчтэй нөлөөлөх боломж бага харагдаж байна. Нөгөө талаас мөнгөний бодлогын бусад арга хэрэгслийг ашиглаж, валютын эрэлтийг өдөөхгүй байх арга хэмжээ авч болох юм. Энэ талаар Монголбанкны зүгээс 2018 оны гуравдугаар сард хэрэгжүүлсэн, заавал байлгах нөөцийг төгрөгийн хувьд бууруулсан шийдвэр нааштай нөлөөлж байна. Учир нь энэ шийдвэр гарснаас хойш буюу 2-р улиралд валютын хадгаламж буурсан.
-Зарим хүн Төв банк яаралтай интервэнц хийх хэрэгтэй. Тэгж байж, ханшийг бууруулж, иргэдийн амьжиргааг хамгаалах ёстой гэж байна. Интервэнц хийх нь шийдэл мөн үү?
-Төв банкны валютын ханшид нөлөөлөх гол арга нь интервенц мөн. Тэр ч утгаараа нийтийн хүрээнд төв банкыг энэ арга хэрэгслийг ашиглах ёстой гэх хандлага байгааг буруутгахгүй.
Энэ хэрэгслийг ашиглахын өмнө Монголбанкны валютын нөөц хангалттай түвшинд байж чадаж байгаа юу? Суурь болон улирлын шалтгаантэй өсөлтийг удаан барих боломжтой юу гэсэн асуултуудад хариулах ёстой. Мөн одоо байгаа нөөцөөрөө ханшийг барих нь ирээдүйд ямар эрсдэл дагуулж болох эсэх нь дээрхээс ч чухал.
Бид 2020 оноос хойш өрийн өндөр төлбөрүүдийг төлөх шаардлагатай байгаа бөгөөд тэр үед бидэнд одоо байгаагаас хэд дахин илүү валютын нөөцтэй байх шаардлага бий. Өнөөдөр түр зуурын ханшийн өсөлтөөс хамгаалах зорилгоор нөөцөө ашиглах нь ирээдүйд эрсдэлийг бий болгох талтай юм. Энэ бүгдийг тооцсоны үндсэн дээр Монголбанк валютын зах зээлд шууд оролцох оролцоогоо тодорхойлох нь зүйтэй.
-Ер нь төв банк ханшийг хариуцна, хариуцахгүй гэх маргаан үргэлжилж байна. Энэ талаар таны бодол?
-Юуны өмнө валютын ханш юунаас хамаарч өөрчлөгддөг, хэн хариуцах тал дээр нэгдсэн ойлголттой болох нь чухал юм. Энэ талаар нэгдмэл үзэл баримтлал байхгүйгээс валютын ханшийн хөдөлгөөн нь Төв банктай холбоотой, Засгийн газар хамаагүй мэтээр бүх түвшиндээ ойлгож, ярьсаар байна.
Дэлхийн жишгээр харахад валютын ханшийг Төв банк хариуцдаг, хариуцдаггүй хувилбар аль аль нь бий. Гэхдээ валютын орох, гарах урсгалын нийт бүтцээр харвал ханшийг бүрэн хариуцах боломж Төв банкинд байхгүй юм. Төв банк нь валютын нөөцийг хадгалах удирдах үүрэгтэйг дээр дурдсан.
Нэмэгдүүлэх боломж нь алтны худалдан авалт болон гадаад активын удирдлагаар бараг хязгаарлагдана. Своп хэлцлийг ашиглан түр аргацааж байгаа боловч тэр нь гэрээний хугацаатай. Тэгвэл эдийн засагт валют орж гардаг маш олон урсгал байдаг бөгөөд түүнийг төрийн зүгээс нийгэм, эдийн засагт чиглэсэн цогц зөв бодлогоор хангах боломжтой харагддаг. Иймээс миний хувьд төв банк үнийг хянах чиглэлд ажиллах, валютын хувьд дэмжих үүрэгтэй оролцох нь зүйтэй гэж үздэг. Харамсалтай нь банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн Төв банкны тухай хуулиар энэ асуудал төгрөгийн тогтвортой байдал хэмээн хуучин хэвээр үлдсэн бөгөөд хянах, хариуцах эзнийг тодорхойлоход бэрх байгааг эргэн харах нь зүйтэй болов уу.
-Монгол Улс 2020 онд томоохон гадаад төлбөрүүдээ төлөх ёстой. Үүнд бэлдэхийн тулд одооноос валютын нөөц хуримтлуулж байх ёстой юу?
-Хүлээгдэж буй их өрийг дарах валютын нөөцийг Монголбанк дангаараа алт худалдан авах замаар бүрдүүлэх боломжгүй юм. Үүний шалтгаан нь эдийн засагт энэ хэвээр валютын урсгалын сөрөг дарамт байсаар байвал бидний валютын нөөц тэр хэмжээнд нэмэгдэх боломжгүй юм.
Иймээс өрийг дарахын тулд эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогыг хамтад зөв чиглүүлэх шаардлагатай юм.
Эцэст нь бид зөв бодлого, эрх зүйн орчноор бизнесээ дэмжих замаар эдийн засгаа бүтэц, чанарын хувьд сайжруулж тогтвортой валютын тэнцвэрийг бий болгоогүй цагт валютын ханшийн асуудалтай байсаар байх болно.