Монгол-Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “БҮСГҮЙ МЭЛМИЙ-2” үзэсгэлэн өнөөдөр Монголын Театрын музейн кино танхимд нээлтээ хийлээ.
Есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болох тус үзэсгэлэнг гаргах саналыг Японы гэрэл зурагчин Моцүмота Ёшика Монголын эмэгтэй гэрэл зурагчдад тавьжээ. “БҮСГҮЙ МЭЛМИЙ-2” үзэсгэлэнд Японы талаас хоёр эмэгтэй зурагчин, Монгол талаас долоон эмэгтэй гэрэл зурагчин бүтээлээрээ оролцож байна.
Мөн үзэсгэлэнд наймдугаар сард Япон улсад зохиогдсон Олон улсын гэрэл зургийн "The 4th international high school students photo festival"-д Монгол улсаа төлөөлөн багаараа оролцож хоёрдугаар байр хүртсэн бүтээлийг мөн дэлгэжээ.