Хийгээгүй хэргийнхээ төлөө 27 жил шоронд хоригдсон АНУ-ын иргэн Валентино Диксоныг сулласан байна.
27 жилийн өмнө Валентиногийн очсон үдэшлэгт буун дуу хадаж, зодоон болжээ. Тэрбээр хэрэгт оролцоогүй бөгөөд тухайн газраас түрүүлээд явсан байна. Түүгээр ч үл барам тэр хэргийн улмаас 17 настай хүү буудуулж амиа алдсан гэдгийг мэдээгүй байжээ.
Диксоны ээж хэвлэлд ярьснаар хүүг нь цагдаагийнхан хайж буйг найзуудаас нь мэдсэн бөгөөд удалгүй түүнийг ирж баривчилсан байна.
Валентиног хар тамхи болон тухайн хэргийн үед буудсан бууг хадгалж байсан гэх хэргээр яллажээ. Гэвч гэрчүүд түүнийг буудсан эсэхийг гэрчилж чадаагүйн дээр ДНХ-ийн шинжилгээгээр хэрэгт холбоотой хэмээн нотолж чадаагүй байна. Гэлээ ч Диксоныг буруутай хэмээн үзэж 39 жилийн хорих ял оноожээ.
Диксон ялын хугацааныхаа гуравны хоёрыг эдлээд байсан бөгөөд хуулийн сургуулийн сайн дурын оюутнууд мөрдлөгийг дахин эхлүүлж, гэрчүүдээс мэдүүлэг авчээ. Хэрэг болсон үдэш өдгөө өөр нэг хэргээр ял эдэлж буй Ламар Скотт гэгч буудсан гэдгийг оюутнууд мэдэж авчээ. Ингээд түүнээс мэдүүлэг авахад Скотт 27 жилийн өмнө өсвөр насны хүүг буудсан гэдгээ хүлээсэн байна. Удалгүй тэд мэдүүлгийнхээ үр дүнг хууль сахиулах байгууллагад танилцуулснаар Диксоныг суллах шийдвэр гаргажээ.
Суллагдсаныхаа дараа Валентино өөрийг нь шударга бус ялласан хүмүүсийг хайхгүй гэдгээ хэлээд, харин амьдралынхаа үлдсэн цаг хугацааг гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлж, уран зургийн авьяасаа хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа хэлсэн байна. 27 жилийн хугацаанд түүний охин өсөж том болж, Диксон хоёр ч зээтэй болжээ.
Эх сурвалж: Ria.ru