2018 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 121.7 мянган төгрөгөөр их байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Наймдугаар сарын байдлаар улсын дундаж цалин нэг сая 25 мянган төгрөг байгаа бол медиан цалингийн хэмжээ 725 мянган төгрөг байна. 2010 онтой харьцуулахад 2018 оны байдлаар худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 52 хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хороо гаргасан нь анхаарал татаж байгаа юм.
Компаниудыг салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их буюу 2.5 сая төгрөг байна. Харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612 мянган төгрөг байгаа юм.
Олон улсын зах зээлд зарим түүхий эдийн үнэ өсөж, дотоодын эдийн засгийн өсөлт эрчимжсэн энэ үед зарим компаниуд цалингийн бодлогодоо өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани оны эхний хагаст бүх ажилтныхаа цалинг 25 хувь нэмснээ мэдээлсэн юм.
Харин дотоодын үйлдвэрлэгч “Түмэн шувуут” компани есдүгээр сард ажилтнуудынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмснээ мэдээлжээ. Компаниуд өндөр чадвартай мэргэжилтнийг цалин, урамшууллын бодлогоор татдаг. Ялангуяа гадаадад төгссөн мэргэжилтний эрэлт нэмэгдсэнийг хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “MSDI” компани онцолж байсан юм.
“MSDI Outsourcing Consulting”-ийн Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал