АНУ-ын хүнс хүргэх онлайн үйлчилгээний Postmates старт-ап компани венчур хөрөнгийн санхүүжилтээр 300 сая ам.доллар төвлөрүүлж чадлаа. Хөрөнгө төвлөрүүлснээр старт-апын санхүү бэхжиж Uber, Softbank-ны дэмжлэгтэй DoorDash зэрэг хүчирхэгүүдтэй өрсөлдөх чадвар нь сайжрав.
Tiger Global Management тэргүүтэй хөрөнгө оруулагчдын ачаар Postmates-ын үнэлгээ 1.2 тэрбум ам.доллар хүрсэн нь 2016 онд 600 сая ам.доллар байсан үеийнхээс хоёр дахин өссөн хэрэг юм. Ресторанд очихын оронд гэртээ захиалж хооллохыг илүүд үздэг хүмүүс олширч буй шинэ нөхцөлтэй уялдан АНУ-ын хүнс хүргэх зах зээлд компаниудын өрсөлдөөн ширүүсэж, хөрөнгө оруулалт ихэслээ.
“Сүүлийн хэдэн жилд энэ зах зээлийн талаарх хөрөнгө оруулагч, шинжээчдийн бодол эрс хувирсан. Энэ зах зээлийн боломж райд шерингийнхээс ч илүү, дээр нь ашиг бүр сайн” хэмээн Postmatesын санхүү хариуцсан захирал Кристин Шефер өгүүлэв.
Өнгөрсөн онд нийт нэг тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан Postmates хүргэлтийн суурь ашиг буюу цалин зэрэг тогтмол зардлыг хасаад үлддэг ашиг сайн байгаагаа дурдлаа.
Ирэх жил хувьцаагаа нийтэд нээлттэй арилжих зорилготой тус компани биржид бүртгүүлэхийн өмнө санхүүгийн чадавхиа ихэсгэх үүднээс хөрөнгө төвлөрүүлснээ тайлбарлав. Postmates эдгээр зах зээлд үйлчилгээгээ хоёр дахин өргөжүүлэхийн зэрэгцээ бусад бүс нутагт нэвтрэхээр төлөвлөж байгааг хатагтай Шефер мэдэгдлээ. Postmates АНУ-ын айл өрхийн тал хувьд үйлчилдэг үйлчилгээгээ оны эцэс гэхэд 70-75 хувьд хүргэнэ.