Украины 17 настай жүдоч Дарья Белодед Азербайжаны Баку хотноо болсон Жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ийн жинд түрүүлж алтан медаль хүртлээ.
Аваргын төлөөх барилдаанд Белодед Японы тамирчин Фүна Тонакиг иппон оноогоор ялсан байна. Дарья Белодед жүдогийн түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ. Түүнээс гадна Украины эмэгтэй жүдочдын хувьд анхны алтан медаль болж байна.
Тэрбээр 2016 оны Риогийн Олимпийн аварга Паула Паретог ялснаар аваргын төлөө тоглох эрхтэй болжээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд:
Алтан медаль: Дарья Белодид /Украин/
Мөнгө медаль: Фүна Тонаки /Япон/
Хүрэл медаль: Паула Парето /Аргентин/, Г.Отгонцэцэг /Казахстан/
2017 онд Белодед Варшавт болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Тунист болсон жүдогийн тэмцээнд Гранпри хүртсэн билээ.