МОНГОЛ ӨМНӨХ 45 ЖИЛЭЭСЭЭ АХИЖ ЧАДСАН УУ ГЭДЭГ АСУУЛТЫН ҮНЭЛГЭЭ 2035 ОНД ХИЙГДЭНЭ
Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Дэмбэрэлийн Өлзийбаатартай ярилцлаа. Монголчуудын байлдан дагуулал дэлхийн түүхэнд үсрэлт гарах гол нөхцөл болсон гэдгийг тэрбээр яриандаа тэмдэглэж байлаа.
-Мэдээж туйлын үнэн гэж байх боломжгүй. Туйлын үнэн түүх ч гэж байх боломжгүй. гэхдээ түүхийг аль болох түүхээр нь, бодитой үнэнийг бодитоор нь авч үлдэх хэр боломжтой вэ. Яг одоо бидний ойлголтод, монголчуудын толгойд байгаа түүх хэр үнэн юм бэ. Хэр бодитой явж ирсэн юм бэ?
-Түүх бол их өргөн ойлголт. Ялангуяа монголчуудын түүх бол зөвхөн Монгол угсаатан, Монгол туургатны түүх биш. Дэлхийн хэмжээнд, Евразийн хэмжээгээр яригдах түүх. Маш баялаг агуулгатай, асар уудам нутгийг багтаасан, тэнд амьдралыг үүсгэж, бас алга болгож байсан түүхтэй ард түмэн Евразийн түүхэнд зөвхөн монголчууд л байсан.
Мөн олон газар орныг эрхшээж байсан учраас монголчуудыг тухайн үед түүх бүтээж байхаас нь эхлээд түүхийг гуйвуулах, Монголын ард түмнийг гутаах, буруушаах чиглэлээр бичигдсэн түүхүүд дэлхийн түүх бичигт их бий. Өмнөд, хойд хөршийн түүхийн бичиг, мөн Дундад Ази, Иран, Персийн түүхчид ялгаагүй, ямагт монголчуудыг, Чингис хааныг сөрөг талаас нь бичдэг. Түүхэнд бидний үлдээсэн ул мөрийг “харгис”, “сөнөөн устгагч” гэх маягтай бичдэг.
-Сонин сонсогдож магадгүй, гэхдээ тэдэнд Монголын түүхийг бүдгэрүүлэх, гуйвуулах ямар сонирхол байдаг юм бэ?
Эзлэгдсэн улс орон эзэлсэн орондоо таагүй ханддаг.
Бид муу байсан учраас эзлэгдсэн гэж биш, харин эзэлж авсан орон нь биднийг хүчирхийлж байж эзэлж авсан гэж тэд түүхийг гуйвуулдаг. Гэхдээ XX зууны хоёрдугаар хагас, XXI зууны эхэн үеэс монголчуудын түүхийг өөрөөр харж бичдэг боллоо.
Дэлхий нийтээр монголчуудын дундад зууны үед бүтээсэн, бий болгосон амар амгалан байдал, байлдан дагуулал өргөн утгаараа юу байв, дэлхий ертөнцөд хөгжил авчирсан уу, эсвэл сүйтгэл дагуулсан уу гэдгийг бодитоор үнэлж эхэлсэн. Улмаар Монголчуудын байлдан дагуулал, дэлхийг нэг хавтгай дээр амьдруулсан үйл явдал нь дараагийн долоо, найман зуун жилийн хүн төрөлхтний түүхийн өөрчлөлт хийх, үсрэлт гарах гол нөхцөл болсон гэдэгт санал нийлж эхэллээ.
Яг үүнтэй холбогдуулаад монгол хүний үнэлэмж, монголчуудын үндэстэн туургатны үнэлэлт, бидэнд хандах хандлагад өөрчлөлт орж байна. Бидэнд ч гэсэн бахархах сэтгэл төрүүлж байна. Тэрчлэн дараагийн технологийн том шинэчлэлүүд, нүүрс мэддэг болсон үйл явц, улмаар техникийн хувьсгал гарч, уурын тэрэг бүтээгдэхэд, Европ тивд аж үйлдвэр, Англи улсад аж үйлдвэрийн хувьсгал гарахад бидний түүх нөлөө үзүүлсэн гэгдэж байна.
Дундад зууны үеийн сэргэн мандалтын үеийн том урлаг, уран бүтээл, техникийн дэвшил бий болоход монголчуудын үйлдэл нөлөөлсөн гэх ойлголт бичигдэж байна.
-Энэ нь зүгээр тохиолдол байгаагүй юм байна.
-Яг тийм, зүгээр нэг байлдан эзлэгчийг, эсвэл Евразийг нэгт гэсэн хүн гэдэг утгаар нь Чингис хааныг өргөмжлөөгүй. Харин бидний байгуулсан улсын дараагийн үр дагавар, үр дүн, дэлхий ертөнцөд, дэлхийн түүхэнд агуу үүрэг гүйцэтгэсэн учраас тэр. “Дэлхийн түүх мэндэлсэн нь” ном бичсэн Японы түүхч номондоо “1206 онд их эзэн Чингис хаан онон мөрний хөвөөнд их Монгол улсыг байгуулсан нь орчин үеийн дэлхий ертөнцийн түүх мэндэлсэн хэрэг байлаа” гэж бичсэн байдаг.
Монголд хайртайдаа япон судлаач ийм дүгнэлт хийгээгүй юм.
БНХАУ, ОХУ-ын болон дэлхийн бусад түүхийг харьцуулж судалсны үндсэн дээр Монголын эзэнт гүрний хаялга, давалгаа, өнөөгийн амьдраад байгаа энэ төрт ёсны уламжлал, дипломат ёс, хүмүүсийн хоорондын харилцаа, мэдээллийн өртөөгөөр дамжсан хурд, энэ бүгдийн үндэс суурийг тавьсан байна гэсэн үүднээс тэрбээр үнэлгээ хийсэн байгаа юм.
Тэгэхээр Монгол үндэстэн, Монгол угсаатан бол дэлхий ертөнц дээр зөвхөн аж төрж амьдрахын төлөө, хэдэн малаа өгсөж уруудуулахгүй байхын төлөө амьдардаг хүмүүс биш байсан. Харин дэлхийн түүхэнд эхнээсээ л ямар нэг хувь зохиолоор нөлөө үзүүлээд байсан ард түмэн гэж харж байгаа юм.
Энэ том долгионуудыг бий болгоод байсан үндэстний дараагийн үр сад бол бид. Тэгэхээр түүхээрээ дамжуулж бид өөрсдийгөө ойлгоно. Бид өнөөдөр хэн байгаад байна вэ гэдгийг мэдэхэд түүх тусална. Алдаа, оноотой нь тусална.
-Үнэнч шударга байх, хоёр нүүргүй байх, хэлсэн үгэндээ хүрдэг байх, зохион байгуулалт, сахилгын асуудал, хариуцлагын асуудал зэрэг энэ бүхэн одоогийн Монголын нийгэмд алга байна. Үүнийг бид хаана гээв?
-Бид саяхан гээсэн болов уу. 1990 оноос өмнө тэр том хариуцлага, сахилга бат бидэнд байсан. Бид маш баялаг атлаа сургамжтай түүх үлдээсэн ард түмэн. Түүнийгээ манай үеийнхэн болон бид сургамж талаас нь харахгүй байгаад их учир бий. Түүхийг үлгэр маягтай үздэг болчихсон.
Түүхээ ярьсан хүнийг “Цээжээ дэлдлээ” гэдэг. Учир нь бид дандаа баатарлаг явсан юм. Гэтэл бид нар яагаад жижиг болчихсон юм бэ. Бид яагаад бутарчихсан юм бэ гэдгийг сайн үзэх ёстой. Алдаа, онооноосоо сургамж авах ёстой. Түүхийн уртад дандаа ялаад, дийлээд байсан юм биш. Ялахын хажуугаар 60 хувь нь ялагдсан, бутарсан түүх бий. Яагаад гэдэг учрыг олох ёстой. Энэ бол бидний “түүхийн сургамж” гэж ярьдаг зүйл.
Үндэсний аюулгүй байдлын гол үзэл санаа бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнолыг бат бэх байлгадаг бидний дархлаа бол түүх, хэл, зан заншил. Энэ гурав алдагдсан тохиолдолд бидэнд үндэстний аюултай байдал нүүрлэнэ. Үүнийг бид өмнө нь туулж байсан. Манжийн эрхшээлд байсан он жилүүд шүү дээ.
Монгол улс дэлхийн газрын зургаас алга болчихсон, дэлхий мартчихсан. Тэгээд XX зуунд бид сэрсэн. Сэрэхдээ бид “Үндэстний аюултай байдлаас одоо гаръя” гэж шийдсэн. Үндэстний аюултай байдал гэдгээ бид ойлгохдоо “тусгаар тогтнолоо алдах” гэж ойлгосон.
Тусгаар байдлаа олж авахын тулд Монголчууд XX зуунд 50 гаруй жилийг зарцуулж, их цус асгаруулсан үеийг туулсан.
1911-1919 онд, дөнгөж тусгаар тогтнолоо зарлаад өмнөд, хойд хөршийн хайчин галд ороод олон хүний амь нас алдсан. 1921 оноос хойших 20, 30-аад онд Монголд юу болж өрнөв. Энэ бүхэн бүгд тусгаар байдал, бүрэн эрхт байдлаа энэ том нутаг дээрээ бий болгохын төлөө хийсэн тэмцлийн золиос.
Монголчууд 1911 оноос хойш тусгаар байдлаа өөрийн үндсэн газар нутаг дээрээ тогтоохын төлөө тэмцсэн. Энэ болгон бидний жижиг хагаралд суурилсан зүйлүүд. 1911 онд монголчууд маш богинохон хугацаанд тусгаар байдлаа алдахад хамгийн гол нөлөөлсөн зүйл бол дотоодын хагарал. Ялахаараа хуваагдаад байдаг сонин тогтолцоо манайд байдаг.
-Энэ хагарал бол бидний алдаан дээр суралцах тэр сэдэв мөн үү?
-Хамгийн гол зүйл бидний дотоодын хагаралд байдаг. Их эзэнт гүрэн ерөөс гадаад, харь орны улсад дарагдаж, мөхчихсөн юм биш шүү дээ. Биднийг хэн ч ялж дийлээгүй. Дандаа хоорондоо хагарч, тэмцэлдээд л бутарсан. Харин дотоодын хагарлыг харь орныхон өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж байдаг. Ямагт “өгөөш” болж хагаран бутарч байдаг.
Тусгаар байдлаа алдаад хаан эзэнгүй болоод Манжид төрийн эрхшээлийг өгөх үед монголчуудын дотоодын хагарлыг манжууд эвлэгхэн ашиглаж байсан. Мингийн эсрэг тэмцэлд монголчуудыг эхлээд Манж ашиглалаа. Лигдэн хааныг ашигласан.
Монголчуудтай нийлж Хятадын Мин улсыг унагасан. Тэгээд нэг дайсныг Монголтой нийлж дараад дараа нь хооронд нь хагаралдуулаад, нэг нэгээр нь 1636,1691,1755 онуудад 122 жилийн хугацаанд тайван хүлээж байгаад аажим аажмаар эрхшээлдээ оруулж байсан.
Энэ бол Манжийн хүч чадал гэхээс илүү Монголын дотоодын хагарлын улмаас гарсан үр дүн. Яг энэ үйл явц 1911 онд, бас 1920-иод оны хувьсгалын дараа давтагдсан. 1921 оны хувьсгалын дараа ар, Өвөр Монголоо нэгтгэнэ, Буриадаа авна гэдэг бол монголчуудын том мөрөөдөл байлаа шүү дээ. Би үндэсний үзэл гаргаад түүхч хүний хувьд ингээд яриад байгаа юм биш, түүхэнд бичигдсэн байдаг.
Зөвлөлт орос улстай хэлэлцээ хийх гээд С.Данзан, Д.Сүхбаатар хоёр очихдоо энэ асуудлыг шууд тавьсан байдаг. Гэхдээ социализмын үеийн түүхэнд Монгол, Зөвлөлтийн харилцаанд халтай учраас зөвхөн гэрээг нь бичсэн байдаг. Гэтэл тэр хэлэлцээний үеэр С.Данзан, Д.Сүхбаатар нар Буриад, Халимагийн асуудлаа сөхөж, хил тогтоох асуудлыг өндөрт тавьсан байдаг.
Өвөр Монгол, Ар Монгол хоёр нэг улс, энэ тал дээр танай улс ямар туслалцаа үзүүлэх вэ, яаж туслах вэ гэж асуудал хөндсөн байдаг. Үүн дээр суурилаад Буриадыг газар нутгаар нь бид нар авдаггүй юм гэхэд Монгол нутагт бидний соёлд орж ирэх гэсэн Буриадыг хүлээж авъя. Энэ асуудлыг хэлэлцэж тогтох хэрэгтэй талаар ярьж байжээ.
Монгол Улс дэлхийн түүхэнд эхнээсээ л ямар нэг хувь зохиолоор нөлөө үзүүлж байсан
Монголчуудын тавьсан эдгээр саналын дийлэнх хувьд нь Зөвлөлтийн тал буулт хийсэн байдаг. Бид зоригтой асууж, хэлж ярьж байлаа. 1911 онд ч гэсэн бид хэнээс ч айгаагүй. Цэрэг, арми ч байхгүй байхад энгийн ардаас 2000 цэрэг цуглуулж, таван замын байлдаан хийгээд өвөр Монголыг чөлөөлж байлаа.
1921 онд ч гэсэн Хятадын гамингийн 10 мянга гаруй цэрэг орж ирчихсэн байхад Богд тэргүүтэй ардын хувьсгалч нар үгсэж яриад дайсны цэргүүдийг хөөж гаргаад, тусгаар байдлаа хадгалж л байсан. Бид өөрсдийн бүрэн эрх, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байхдаа айдасгүй тэмцдэг, дороо нэгдэж чаддаг ард түмэн.
-Одоо эргээд харахад түүх хэзээ “түүх” болж хувирдаг юм бол. Хэзээ алдаа, оноогоо цэвэрлэх боломжтой болдог вэ. Жишээ нь, ардчилсан хувьсгалыг авч үзвэл саяхан болсон юм шиг атлаа маш олон хувилбараар яригдаж өдийг хүрлээ. Үүнийг хэзээ түүх болгож, судалж үзээд хойч үедээ өвлүүлэхүйц бодитой хувилбар нь гарч ирдэг юм бэ?
-XX зууны түүхээс харахад үйл явцын үр дүн гардаг давтамжит хугацаа 40-45 жил байдаг. Газрын зураг дээр 1900 онд Монгол улс байхгүй байлаа. Харин 1945 онд гэхэд гараад ирсэн. Тэр үед Монголын газар нутагт байнга өнгөлздөг манай өмнөд хөрш Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.
1945 оны арванхоёрдугаар сард хүлээн зөвшөөрч бидний нэг том соёл, түүх үүгээр бичигдэж үлдсэн. Тухайн үед бид түүхээ шинээр бичиж эхэлсэн. Харин дараагийн үе 1946-1989 он хүртэл үргэлжилнэ. 1946-1989 он бол өмнөх 45 жилийн суурин дээр боссон шинэ Монголын үе гэж үздэг. Чухам энэ үед Монгол хүмүүсийн тоо хоёр саяд хүрсэн.
Тэд эрүүл чийрэг, боловсролтой болсон. Энэ бүхнийг энэ 45 жилд бий болгосон, үүнийг бид Социализмын үе гэж нэрлэдэг. 1989 онд Социализмд цэг тавигдсан. Давтамж нь мөн 45 жилээр хязгаарлагдаж байна. 1990 оноос хойших 45 жилийг харвал 2035 онд энэ цаг үе маань үнэлэгдэх нь. 1990 онд бидний хийсэн алхам зөв байж уу, буруу байж уу.
Түүнийг үнэлэх үнэлэмж нь үндэстний сэргэлт. Өөрөөр хэлбэл, монголчууд өмнөх 45 жилээсээ ахиж чадсан уу гэдэг асуултын үнэлгээ 2035 онд хийгдэнэ. Тэр үед бидний түүх бичигдэнэ.
-Түүхийн бүх хугацаатай харьцуулж үзвэл таны хувьд одоогийн 45 жилийн түүхийн эрин үед санаагаар унадаг уу. Дэлхийн түүхэнд нөлөөлж байсан үндэстэн гэж авч үзвэл яг одоогийн байдлаар бид хоёр улсын бөөрөнд хавчуулагдсан, өөрийн гэсэн бодолгүй, хуваагдсан, эх оронч гэгдсэн хүмүүсээр дүүрэн атлаа эх орныхоо төлөө үнэн сэтгэлээс санаа зовдог хүнгүй байна.
-Монголчууд түүхээсээ болж зовлон туулдаг ард түмэн.
Бидний том баялаг түүхийг мартуулах сонирхол урд, хойд хөрш төдийгүй олон оронд байдаг гэдгийг би давтан хэлье. Учир нь өнөөгийн урд улсын түүхийг бид түүхээрээ бий болгосон юм.
Хэзээ ч нэгдэж чадахгүй байсан өмнөд, умард Хятад улсыг Юань улс гэж нэгтгэж байж Хятадын тэр олон үндэстэн ястныг ганц улс болгож өгсөн хүмүүс монголчууд. Гэтэл тэд биднийг “бүтээгч” гэж харахаасаа илүү өөрөө өөрсдийгөө “бүтээгч” гэж байгаа юм. Орос орон мөн ялгаагүй.
Алтан ордны суурин дээр өнөөгийн орос орон бий болсон, тогтож байгаа. Том соёлт, тэргүүний хүмүүс нь бүгд Монгол цус, гаралтай байгаа учраас тэр нийгмийн элит давхаргад очдог тийм зүй тогтолтой байлаа. Түүнийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрч бичдэг болсон. Ийм учраас монголчуудын түүхийг мартуулах, уйтгартай болгох, гуйвуулах ажлыг байнга хийдэг.
XX зуунд монголчуудыг түүхээ сонирхдоггүй болгох энэ байдал, түүхээ үл тоох, үл хүндэтгэх байдалд манай хойд хөрш нөлөөлсөн. 1947 онд ЗХУ-ын шинжлэх ухааны академийн бүлэг түүхчид гэх 20 гаруй хүн ирж Монголын түүхийг марксист аргаар бичиж өгсөн.
Энэ түүхэндээ бидний эртний үеийн баатарлаг зүйлийг “дарангуйлагч, феодал ангийн түүх, дэлхийг бусниулсан үеийн түүх”, “цуст байлдан дагуулал хийж ертөнцийн хөгжлийг хойш татсан түүх” гэдэг байсан. Ингээд монголчууд түүхээсээ холдож эхэлсэн. Түүхийг уйтгартайгаар бичдэг болж, түүх бичилт “эзэнгүй” болж хувирсан. Өөрөөр хэлбэл, эзэнгүй түүх бичигдэж эхэлсэн.
Мөн 1957 онд Монгол улсын улс төрийн том акц үүнд нөлөөл сөн. “Сэхээтний төөрөгдөл” гэж түүнийг нэрлэдэг.
Монголчуудын хөгжих гол үйл явцыг авч явдаг шинэ цагийн залуучууд, сэхээтнүүдийн үзэл санааг дарсан юм. Тэдгээр залуучууд 1950-иад оны сүүлчээр Монгол орныг шинэ сэтгэлгээгээр, шинэ зүйлээр хөгжүүлэх хэрэгтэй гэж байсан.
Тэд 1954 оны түүхийг буруу бичсэн гэдгийг, мөн өөрийн улс орны хөгжил удаан байгааг хэлж байсан. Яг л бидний 1990 онд талбай дээр ярьж байсан зүйлийг 1956, 1957 онд тэдгээр залуучууд ярьж байсан юм. Гэтэл энэ үйл явдлыг сэхээтнүүд төөрчихсөн байна, шинэ залуу сэхээтнүүд маань үндэсний үзэлтэй, үгүйсгэгч үзэлтэй болсон байна гэж үзээд толгой дараалан арга хэмжээ авсан.
Улс төрийн товчооноос 413 дугаар тогтоол гарч байв. Тэр үеэс эхлээд Монголын сэхээтнүүдийн сүр сүлд, зориг байхгүй болсон гэж үздэг. Эх орон, үндэсний үзэл гаргаад, Чингис хааны тухай, Монголын байлдан дагууллын тухай ярьсан байвал тэр хүнийг үндэстний үзэлтэн болгож орхидог байсан нийгэм.
Хурдтай хөгжье, гадаад улс оронтой харилцъя, худалдаа наймаагаа өргөжүүлье, зөвхөн Зөвлөлтийн хараат байдлаасаа илүү том улс төрийн хэмжээнд сэтгэмээр байна гэхэд тэднийг “үгүйсгэгч үзэлтэн” болгодог байсан. 1980, 1990-ээд он хүртэл сэхээтнүүд юу ч дуугарахаа байсан.
Нийгмийг тэргүүлэгч хүчин гэгддэг энэ хүмүүс үндсэндээ тэргүүлэгч биш, харин зүгээр нэг амьдрагч болж, бэртэгчин байдал руу орж эхэлсэн. Тал талаас нь дарамталж, дээр нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны хяналт гэдэг тэр том хэлтэс байгуулагдаж, тэр үеэс хойш сэхээтнүүдийг хянадаг болсон.
Энэ ганцхан Монгол орны дотор болоод байсан зүйл биш. Социалист бүх орны хүрээнд мөн ийм асуудал байж л байсан. Бид ийм системийн дунд амьдарч байсан учраас түүхээс хол хөндий, түүх ярихаас айдаг сэтгэхүй, энэ инерц одоо манай залуучуудад халдварлаад яваад байгаа.