Азарбайжан улсын нийслэл Баку хотноо үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн аваргууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Украины залуу жүдоч Дарья Билодид учраа бүрээ төвөггүй ялсаар 17 насандаа дэлхийн аварга цолыг хүртэв. Мөнгөн медалийг Японы нэрт бөх, дэлхийн хошой аварга Фүна Тонаки хүртсэн бол хүрэл медалийн эзнээр олимп, дэлхийн хүрэл медальт Казакстан улсын бөх Г.Отгонцэцэг, Аргентины алдарт бөх, олимп, дэлхийн аварга Паула Парето нар шалгарлаа. Харин манай улсын бөх М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдаанд “мөнхийн өрсөлдөгч” Г.Отгонцэцэгт ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Японы алдарт бөх дэлхийн хошой аварга Наохиса Такато илүүрхэн түрүүлэв. Ийнхүү ДАШТ-ий гурван алтан медаль түүнийх болов. Мөнгөн медалийг ОХУ-ын бөх Роберт Мшидобазе, хүрэл медалийг дэлхийн аварга, Японы Рюижи Нагаяама, ДАШТ-ий хүрэл медальт, Гүржийн Амиран Папинашвили нар хүртэв. Монгол улсаа төлөөлөн оролцсон Баяраагийн Амартүвшин эхний тойрогт эзэн орны бөхөд цэвэр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн барилдаанууд болно. 66 кг-д Г.Хэрлэн, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар хүч сорино.
Т.Түмэндэмбэрэл