Хий болон газрын тос дамжуулах нийт хоолойн уртаараа ОХУ дэлхийд хоёрт бичигддэг.
Оросын өргөн уудам нутгийг сүлжсэн хоолойнуудын нийт урт 259 913 км ба үүнээс 172.1 мянган км нь зөвхөн хий дамжуулах хоолой юм. Дэлхийд томоохонд тооцогдох энэхүү хий дамжуулах сүлжээг Оросын Газпром компани хариуцдаг.
Оросын төрийн өмчит Газпром компани нь дэлхийн байгалийн хийн олборлолтын 11 орчим хувийг дангаараа эзлэх ба дэлхийн хамгийн томд тооцогдох байгалийн хий дамжуулах системийг эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг.
Газпром нь байгалийн хийн олборлолт, үйлдвэрлэл, тээвэр болон худалдаа эрхлэгч эрчим хүчний томоохон компани юм.
Европ руу байгалийн хий дамжуулах хоолой нь 1960-аад оноос хойш Оросын эдийн засгийн гол хөшүүрэг байсаар ирсэн ба газрын тос болон байгалийн хийн үйлдвэрлэл ОХУ-ын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг аж.
Өнгөрсөн жил Газпром компани Европ руу 200 тэрбум орчим м3 хий экспортолсон нь Европ тивийн хийн хангамжийн 40 хувьтай тэнцсэн байна.
2012 онд Газпром 217.1 тэрбум м3 хийг 64.3 тэрбум ам. доллараар экспортолж байжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд байгалийн хийн үнэ буурснаас болж 2016 онд хийн экспорт 261.5 тэрбум м3 болж өссөн ч борлуулалтын хэмжээ нь 36.6 тэрбум ам. доллар болж буурсан байна. Харин 2017 онд Газпром компанийн борлуулалтын хэмжээ 103 тэрбум ам. долларт хүрчээ.
Оросын хий дамжуулах хоолойн систем нь асар өргөн уудам газар нутгийг хамарч, Урал, Сибирь, Алс Дорнод дахь хийн орд газруудыг холбосон дотоодын шугам нь алс холын Европ, Турк, Хятадын газар нутаг руу тэлсээр байна.
2005-2016 онуудад Газпром компани хий дамжуулах системээ өргөтгөх ажилд 4.62 тэрбум ам. доллар зарцуулжээ. Үр дүнд нь 28 мянган км хийн хоолой нэмж баригдсан ба хийн түлшний хэрэглээ ОХУ даяар 53.3 хувиас 67.2 хувь болтлоо өссөн ба хот суурин газруудад 60 хувиас 70.9 хувь, хөдөө нутагт 34.8 хувиас 57.1 хувь болтлоо тус тус өссөн хандлагатай байна.
ХИЙН НЭГДСЭН СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?
Газпром нь ОХУ-ын Хийн нэгдсэн системийг эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцдаг. 171 400 км үргэлжлэх дэлхийн хамгийн урт дотоодын хийн сүлжээ нь зөвхөн Газпром компанийнхаа мэдлийн сүлжээг хийгээр хангаад зогсохгүй Роснефть, Новатэк, Уралс Энержи болон Империал Энержи зэрэг бие даасан компаниудын хийн сүлжээний хангамжийг хариуцан ажилладаг аж.
Газпромын Хийн нэгдсэн системд алсын байршилд хий дамжуулах компрессор бүхий 253 өртөө, газар доор байрлах хий хадгалах 20 гаруй агуулах багтана.
ТОМООХОН ТӨСЛҮҮД
ТУРКСТРИЙМ ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ (ГОЛУБОЙ ПОТОК)
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин 2014 оны 12-р сард Туркт хийсэн айлчлалынхаа үеэр Оросын байгалийн хийг Турк улсад нийлүүлэх ТуркСтрийм хийн хоолойн шугам барих төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.
Газпром компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер 8-сарын 30-нд хийсэн мэдэгдэлдээ Оросын байгалийн хийг Хар тэнгисээр дамжуулан Турк улсад нийлүүлэх 1500 км урттай хийн хоолойн шугамын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа талаар дурдсан билээ.
2018 оны эхний 8 сарын байдлаар Газпром Турк болон Европын холбооны улс руу 133 тэрбум м3 хий экспортлоод байгаа нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 5.6 хувиар өсжээ.
ТуркСтрийм хийн хоолой нь Турк болон Европын өмнөд болон зүүн өмнөд зүгийн орнуудад байгалийн хий нийлүүлэх аж. Зэрэгцээ орших хоёр хоолойноос бүрдэх ТуркСтрийм хийн хоолой нь Оросын талаас Анапа хотын ойролцоох эргээс эхлэх ба Хар тэнгисийн ёроолоор дамжин Туркийн талаас Истанбул хотоос баруун зүгт 100 км зайд орших Кийкой тосгоны ойролцоо дуусах аж. Кийкой тосгоноос ТуркСтрийм нь Туркийн Люлебургаз дахь хий хоолойн сүлжээтэй холбогдох юм.
НОРД СТРИЙМ 2 (СЕВЕРНЫЙ ПОТОК-2)
Балтын тэнгисийн ёроолоор явж, Оросын байгалийн хийг ХБНГУ -д нийлүүлэх 1230 км Норд Стрийм 2 хийн хоолойн бүтээн байгуулалтыг 2019 оны сүүлчээр дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Оросоос Европ руу нийлүүлж буй хийн экспортын ⅔ нь Украинаар дамждаг. Украин Оросын хийг цааш Европын бусад улс орнууд руу дамжуулж өгснөөрөө улсынхаа төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг ба Украины Нафтогаз компани үүний ачаар өнгөрсөн жил л гэхэд 2.8 тэрбум ам. долларын орлого олжээ.
Норд Стрийм 2 Украины хувьд хар дарсан зүүд нь болоод байгаа юм. Норд Стрийм 2 төслийн бүтээн байгуулалт дууссанаар ОХУ Европын холбооны улс орнуудад нийлүүлдэг хийгээ ХБНГУ-аар дамжуулах юм. Ингэснээр Украины хийн хоолойн транзитаас олдог орлого үгүй болж, эдийн засаг нь уналтад орох юм.
Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэн, Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэн явдлыг буруушааж АНУ-ын Конгресс Норд Стрийм 2 төсөлд хориг тавина хэмээн сүрдүүлээд байгаа билээ. Гэхдээ бүтээн байгуулалт эхэлчихсэн учраас төслийг зогсоох улам л хэцүү болоод байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
АНУ-ын эрх баригчдын зүгээс Европын орнууд тэр дундаа ХБНГУ Оросын байгалийн хийгээс хэт хамааралтай болж байна хэмээн шүүмжлэх болсон юм. ОХУ Германы хийн хэрэгцээний 46 хувийг, газрын тосны 59 хувийг дангаараа хангадаг. Америкийн төрийн тэргүүн Д. Трамп Норд Стрийм 2 бүрэн ажиллагаанд орсноор ХБНГУ Оросын эрчим хүчний хамааралд 70 хувь орно гэж анхааруулсан нь ч үнэний ортой. ХБНГУ Оросын эрчим хүчинд тэрбум тэрбум доллар зарцуулсаар ирсэн ба өнгөрсөн жил л гэхэд 22 тэрбум ам. доллар зарлагаджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины зүгээс Д.Трампын шүүмжлэл шингэрүүлсэн байгалийн хийгээ Европ руу экспортлох АНУ-ын хүсэл сонирхолтой зөрчилдсөнтэй холбоотой гэж тайлбарласан. Харин ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Норд Стрийм 2 төсөл нь “Германы эдийн засагт ашигтай” хэмээн онцолжээ.
ХЯТАДЫГ БАЙГАЛИЙН ХИЙГЭЭР ХАНГАХ СИБИРИЙН ХҮЧ
Сибирийн зүүн талд орших Нерюнгри хотын ойролцоо 40 гаруй инженерүүд Газпром компанийн Сибирийн хүч хийн хоолойг барих ажилд зогсоо зайгүй зүтгэсээр. Тэд Зүүн Сибириэс Хятадын зүүн өмнөд хил рүү байгалийн хий нийлүүлэх 3000 км урттай Сибирийн хүч хийн хоолойг барих төсөл дээр ажиллаж буй 8500 ажилчдын нэгээхэн хэсэг юм.
Сибирийн хүч хийн хоолой нь ЗХУ задарсанаас хойш ОХУ-ын эхлүүлсэн хамгийн том бөгөөд хамгийн их хөрөнгөөр босч буй төсөл юм. 55 тэрбум ам. долларын зардалтай тус төслийн бүтээн байгуулалтыг дэлхийн хамгийн том хийн компани болох Газпром хариуцаж байгаа юм.
Төрийн өмчит Газпром компанийн түүхэнд уг мега төслийн бүтээн байгуулалт нь хамгийн том бөгөөд хамгийн үнэтэй хэмээн тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. 2019 оны 12-р сард Сибирийн хүч хийн хоолойн цоргыг нээснээр байгалийн хийн дэлхийн хамгийн том экспортлогч улс эрчим хүчний хамгийн том импортлогч улстайгаа холбогдоно.
Байгалийн хийн нөөц нь шавхагдаж, нүүрсний хэрэглээгээ багасгах дарамтанд орсон Хятадын хувьд Сибирийн хүчийг аюулгүй эрчим хүчнийхээ ирээдүйн чухал хэсэг гэж харж байгаа болов уу.
Улс төр, эдийн засгийн давуу талуудаас гадна Сибирийн хүч төсөл нь Оросын Алс Дорнодын хувьд томоохон хөрөнгө оруулалт болж, бүс нутгийн нөхцөл байдлыг сайжруулна хэмээн Москва найдаж байгаа аж
Свободный хотын ойролцоо баригдах байгалийн хий олборлох шинэ үйлдвэрийг барих ажилд 25 мянган хүнийг ажиллуулахаар төлөвлөж байгаа ба үйлдвэр баригдаж дууссаны дараа 3000 хүнийг ажилд авах аж. Түүнчлэн ESN групп болон Сибур зэрэг компаниуд тус бүс нутагт үйлдвэр барихаар төлөвлөж байгаа гэнэ.