Өнгөрөгч зун зах зээл дээр амжилттай ажилласан багуудын нэг нь яах аргагүй Даллас Маверикс. Драфтын өдөр тэд ирээдүйд од болох хүлээлттэй Европ залуу Лука Дончичийг солилцоогоор авсан бөгөөд чөлөөт агентын цонх нээгдмэгц төвийн тоглогч ДеАндре Жорданыг өөрийнх болгож чадсан. Тайсон Чандлераас хойш самбарын элит хамгаалагчтай байж үзээгүй Далласын хувьд байрлал бүр дээрээ боломжийн тоглогчид авчирч, плэйоффын төлөөх дайралтаа эхлүүлэхээр зэхээд байна. Харин тэдний зорилго биелэхэд хэр ойрхон эсвэл хэр хол байх бол?
Уламжлалаа дагаж гарааны бүрэлдэхүүнээс эхэлье. Гараа гэдэг нь багийн хамгийн сайн тоглогчдыг тоочих эхний шалтгаан юм. ДеАндре Жорданг авмагц Дирк Новицкигийн сэлгээнд суух нь бараг тодорхой болсон. Мань хүн ч цааргалсангүй, багийнхаа төлөө зургаа дахь тоглогч байж чадна гэв. Одоогийн сагсан бөмбөгт ДеАндре – Новицки хоёр шиг тоглогч зэрэг гарах нь зохимжгүй талаар нийтлэл бүрдээ дурддаг, дурдсаар ч байх биз. Холбогчоор Деннис Смит Жуниор гарах ч түүний тоглолтын үндсэн чиглэл Уэстбрүүктэй төстэй, өөрөө түрүүлж довтолдог. Тэгэхээр Дончич гараанд найруулагчийн үүргийг гүйцэтгэж, Уэсли Маттьюс, Харрисон Барнс, ДеАндре Жорданыг бөмбөгөөр хангах болно. Өнгөрсөн улирал Маверикс цэвэр плэймэйкер тоглогч бараг байгаагүй бол одоо тэд Европ стандартаар суралцсан цэвэр холбогчтой боллоо.
ДеАндре Жордан – Харрисон Барнс – Уэсли Маттьюс – Лука Дончич – Деннис Смит Жуниор
Сэлгээний хувьд Новицки эхний сонголт байх нь. Самбарт түүнтэй хослох нь Дуайт Повелл байх бол оноо авах үүргийг Ж.Ж.Бареа хүлээх нь тодорхой биз ээ. Сэлгээний хувьд өөр онцолж итгэл хүлээлгэх тоглогч бага. Дэвин Харрисын ид үе ардаа хоцорч, ихэнх тоглолтоо гэмтэлтэй тоглогчдын жагсаалтад өнгөрүүлдэг болсон бол Салах Межрид төвд орон зай байхгүй болсон. Түүнтэй адилаар Дориан Финней Смит, Макси Клебер, Жэйлн Брансон, Райн Броекхофф нарт ч тоглох минут болон хүлээлгэх итгэл өндөр байхгүй биз. Мавериксаас бусад багийн фенүүд заримыг нь мэдэхчгүй биз. Ганцхан танил нэр байгаа нь Антетокунмпо. Гэхдээ тэр Яннис биш түүний дүү 60 дахь сонголтоор ирсэн Костас Антетокунмпо юм. Сэлгээнд С- үнэлгээ өгнө.
Өнгөрсөн улиралд 24 хожил 58 хожигдол хүлээж байсан багт ДеАндре Жордан ирэнгүүт шууд 30 хожил, Лука Дончич нэмэгдээд л 40+ хожил авчихна гэдэг эргэлзээтэй. Смит Дончич хоёрт хөгжих хугацаа хэрэгтэй бол Новицки, Жордан хоёрт хүлээх цаг байхгүй. Дирк Новицки сүүлийн улиралдаа тоглож байх магадлалтай. 20 улирал тоглосон энэ жил 40 настай, ирэх жил гэрээгүй. Шалтгаан дэндүү олон, бас баг нь плэйоффт багтахгүй байх магадлалтайн дээр өөрийнх нь хөлийн хурд 20 той хүүхдүүдийг гүйцэх боломжгүй болсоор байгааг өдөр ирэх тусам мэдэрч байгаа биз.
Ахмад туршлагатай болон дөнгөж гарч ирж буй залуу тоглогчдын залгамж халааг холбож өгөх гүүр нь дунд үеийнхэн юм. Гэвч Маверикс дотор хамгийн өндөр цалин авч, түүнийгээ дагуу эрхээ эдэлж буй Харрисон Барнс, Уэсли Маттьюс хоёр үүргээ сайн биелүүлж байгаа юу гэсэн асуултад итгэлтэйгээр үгүй гэж хариулна. Тэд хэзээ ч бүх оддын тоглолтод оролцож чадахгүй, дундаж төвшний тоглогчид бөгөөд Даллас Маверикс тэдэнд макс гэрээ өгсөн нь алдаа болсон юм. (Санаж байгаа бол гэрээ хийх үед нь л хэлж байсандаа) Уарриорсын гараанд ирэх улиралд бүх оддын тоглолтод орох боломжтой 5 тоглогч байхад Далласт байхгүй. Ур чадварын зөрүү дээр тэдний улирал хэмжигдсээр плэйоффын гадна үлдэх магадлалтай.
Эндээс л багийн шинэчлэл өргөн утгаараа эхлэх болно. Новицки зодог тайлж, ДеАндре Жордан, Уэсли Маттьюсын гэрээ дуусна. Тэдэнд дахиад 4-5 жилийн макс гэрээ өгөх шаардлага байхгүй. Жордан энэ жил 30-тай. Дончич, Смит хоёрыг хөгжиж өөрсдийн байр сууриа тогтоох хүртэл дахиад 2-3 жил хэрэгтэй гэж үзвэл тэр үед Жордан 34 тэй болчихно. Багийн амжилтыг хойш татсан, цалингийн ихэнх зайг эзэлсэн ахмад тоглогч болж хувирна. Тийм учраас энэ зуныг хүлээлтгүй, улирлын амжилт тааруухан байвал бүх оддын тоглолтоос өмнө ДеАндре Жорданг сольж магадгүй гэж зарим мэргэжилтнүүд таамаглаж байна.
Харрисон Барнсын хувьд ирэх жил 25 саяын гэрээг өөрийн хүсэлтээр сунгах эрхтэй. Сунгах, цуцлахаас үл хамаарч түүний авах цалин нэмэгдэнэ үү гэхээс 15 сая болж буурахгүй нь лавтай. Ер нь дундаж төвшний тоглогчид 20 сая 25 саяыг өгсөн нь удирдлагын буруу болохоос биш өгснийг нь аваад чадлаа тултал зүтгэж байгаа тоглогчийн буруу гэж байхгүй.
Сонирхуулахад Дончичийн рүүкий гэрээний сүүлийн жил 13 сая $. Багийг түүн дээр биш Дончич дээр тулгуурлах ёстой гэдгээ Марк Кубан яс махандаа шингэтэл ойлгосон биз ээ. Тэр хожигдох дүргүй нэгэн. Энэ бүх шинэчлэлийн салхи дасгалжуулагчийн байр суурийг ч тойрохгүй дайран өнгөрөх учиртай.
Рик Карлайл 2008 оноос хойш 10 жил багийг удирдаад байна. Түүний төлөвлөгөө арга барил Новицкитой хамт Далласыг орхих цаг болсон байж мэднэ. Хэдий тэр 2011 онд түүхэнд үлдэх амжилт гаргасан ч, гаргасан амжилтаар биш гаргах амжилтаар цалин өгдөг нь хууль ёсны жам юм.
Дэвин Харрис, Ж.Ж.Бареа хэдий хотынхоо хайртай тоглогчид байж болох ч тэдний ур чадвар өдрөөс өдөрт буурсаар байгаа нь нууц биш юм. Даллас Маверикс баг бүхэлдээ шинэчлэлд хөл нийлүүлэх цагтайгаа эвээр биш хүчээр нүүр тулгарч байгаа энэ биз ээ.