Японы үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт есдүгээр сард урьдчилсан байдлаар 52.9 нэгжид хүрч өссөн нь сүүлийн гурван сарын дээд түвшинд тооцогдож байна. Үүнд дотоодод хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдсэнээс гадна экспортын захиалга өссөн нь голчлон нөлөөлжээ.
Японд өнгөрсөн сард хэд хэдэн удаагийн байгалийн гамшиг тохиосон ч бизнесийн орчинд төдийлөн сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Харин олон улсын худалдааны маргаанаас болж тодорхой бус нөхцөл байдал үүссэний улмаас тус улсын бизнесийн итгэлийн индекс 22 сарын доод түвшиндээ хүрч буурсан гэж “IHS Markit”-ийн шинжээчид үзэж байгаа юм.
Дэлхийн гуравдагч том эдийн засагтай Япон улсад хэрэглээний үнийн индекс наймдугаар сард жилийн дүнгээр 0.9 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сараасаа бага зэрэг өссөн төдийгүй шинжээчдийн таамагт нийцсэн үзүүлэлт болжээ. Хэдий тийм боловч тус улсын Төв банкны зорилтот хоёр хувиас доогуур үзүүлэлт болсон байна.