Гадаадын хөрөнгө оруулагчдад ижил тэгш хандах зэргээр бизнесийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн цуврал арга хэмжээ авахаар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян лхагва гарагт мэдэгдлээ. Бээжингийн эсрэг худалдааны дайнаа Вашингтон өргөжүүлж буй үед гарч буй ерөнхий сайдын мэдэгдэл нь Хятад улсын эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хэвээр хадгалах алхам болов.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын талаас илүүд тариф тогтоож дахиад 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар оноохоор болсон. Уг татварын хариуд Бээжин АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд мөн татвар оноосны дараахан ноён Ли Көчяны мэдэгдэл гарч байна.
“Хятад, гадаадын компаниуд энэ их зах зээлд ижил түвшинд өрсөлдөж чадна. Ингэж байж хятадын эдийн засаг урагшилна” хэмээн ноён Ли дэлхийн Эдийн Засгийн Чуулганы жил тутмын хуралдаан дээр мэдэгдэв. Ерөнхий сайдын мэдэгдлийг гадаадын нарийн технологитой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, орон нутгийн жижиг бизнес эрхлэгч нар удтал алга ташин хүлээж авлаа.
БНХАУ татвараа багасгаж, улс орны хувийн салбарын бизнесийг санхүүжүүлэх механизмын “цоожийг тайлна” хэмээн ноён Ли өгүүлсэн юм.
Бээжин юанийн ханшийг унагахгүй боловч аядуу түвшинд тохирсон арга хэмжээ авна хэмээн тэрбээр нэмж мэдэгдэв.
Худалдааны дайн хятадын бодлогыг хоёр хуваалаа. Улс орны эдийн засагт тулгараад байгаа дарамт шахалт нь Бээжингийн хувьд нэн шаардлагатай шинэчлэлээ өрнүүлэх боломж мөн хэмээн либерал эдийн засагч нар үздэг.
Гэтэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин зургаан жилийн өмнө ХКН-ын удирдлагыг гартаа авснаас хойш тус улсад хүч нөлөө нь ихэссэн төвлөрсөн төлөвлөгөөт хүчирхэг улс орныг хамгаалагч нар ийм байр суурийг эрс эсэргүүцэж байна.
Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд “дарамттай” байгааг ноён Ли хүлээн зөвшөөрсөн юм. Банкны зээл төрийн салбар руу урсдагаас шалтгаалан хүнд нөхцөлд ажиллаж буй хувийн олон компани хаагдах, улсын компанид нэгдэхээс аргагүйд тулдаг. Цаашид хувийн компаниудыг шууд санхүүжүүлэх илүү олон суваг гаргаж өгнө хэмээн БНХАУ-ын төрийн Зөвлөлийг тэргүүлдэг ноён Ли өгүүлэв.
Бизнесийг дэмжих бодлого хэрэгжиж чадвал АНУ-ын тариф татварт өртөөд буй Хятадын хувийн экспортлогч нарын дарамт хөнгөрнө. БНХАУ-аас АНУ-д гаргаж буй экспортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь хувийн болон гадаадынхны мэдлийн хамтарсан компаниудынх. Чухам эдгээр компани АНУ-ын тарифын дарамтад онцгой хүнд өртсөн юм.
Трампын тарифын эхний шат буюу энэ зун Хятадын 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оноосон татвар үндсэндээ АНУ-д импортоор оруулдаг төрөл бүрийн эд ангид чиглэсэн. Хэрэг дээрээ ийм эд анги нь “АНУ-д үйлдвэрлэв” шошготой олон бараа бүтээгдэхүүний үнийг хямд тогтоох боломж олгож байсан юм. Харин загас боловсруулалт, нэхмэл бөс даавууны зэрэг үйлдвэрлэлийг илүү хамарсан сүүлийн шинэ тариф АНУ-ын хэрэглэгчдэд чухал бүтээгдэхүүнүүдээс зайлсхийжээ.
Хятадын экспортлогчдын олонх нь багахан ашгийн төлөө гадаадын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өгдөг. Их хүүтэй зээл бүхий далд санхүүжилтийн ачаар оршин тогтнодог ийм үйлдвэрлэл захиалгын тоо хэмжээ, гадаадын худалдан авагчийн худалдан авдаг үнийн өөрчлөлтөд эмзэг.