2018 онд НҮБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж хүртээмжээр Монгол улс 193 орноос 92-т жагсжээ. Энэ нь НҮБ-ын гишүүн орнуудын цахим үйлчилгээний хөгжлийг үнэлэн дүгнэдэг цор ганц олон улсын түвшинд хийдэг судалгаа юм.
Тус тайланг гаргахад цахим үйлчилгээний дэд бүтэц, хүний нөөц, цахим үйлчилгээний хүртээмж гэсэн гурван зүйлийг гол шалгуур болгожээ.
Өмнөд Солонгос улс цахимаар үйлчилгээ мэдээлэл авах хүртээмжээр Ази тивд тэргүүлсэн бөгөөд дэлхийд Дани, Австрали улсын дараа гуравдугаарт оржээ. Харин Сингапур 7-д, Япон 10-т, Хятад улс 34-т тус тус бичигдсэн байна.
Судалгаанаас үзэхэд 2018 онд үйлчлүүлэгчид цахимаар төлбөр төлөх, татварын тайлан илгээх, шинэ бизнес бүртгүүлэх зэрэг цахим үйлчилгээг хамгийн их хэрэглэжээ.
Судалгааг ЭНД дарж харна уу.
Эх сурвалж: The Nation