Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизү ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа ч Монголчуудад хэрэгтэй ажлыг хийнэ хэмээж байсан.
Тэрбээр Японы Чүү-Оо их сургуульд олон улсын харилцаанаас гадна Монголын түүх соёл, улс төр, Монголын эдийн засгийн хөгжил гэсэн хичээлийг зааж, оюутнуудтайгаа “Монголын эдийн засгийн хөгжил: Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд судалгаа хийж эхлээд байгаа аж. Бид түүнтэй энэхүү судалгааных нь талаар, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, жуулчдын тоог өсгөхийн тулд юу хийх ёстой талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Сайн явж ирэв үү. Таныг судалгааны ажлаа эхлээд байгаа талаар дууллаа.
-Сайн явж ирлээ. Японы хичээлийн жил дөрөвдүгээр сараас эхэлдэг юм. Би Чүү-Оо их сургуульд Олон улсын харилцааны профессор багшаар өнгөрсөн хавраас ажиллаж байна. Сургуулийнхаа оюутнуудад Монголын талаар лекц уншсан. Ингээд нэгдүгээр дамжааны 17, хоёрдугаар дамжааны 3 оюутантай Монголын талаар судалгаа хийж эхлээд байна. Энэ удаад хоёрдугаар дамжааны гурван оюутантайгаа Монголд ирсэн.
Япон Улсаас Монгол Улсад ирэх хүмүүсийн тоо нэмэгдэхгүй байна. Бид аялал жуулчлалын салбарын холбогдох хүмүүс болох МИАТ, аялал жуулчлалын компанийнхан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Статистикийн үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газрын холбогдох хүмүүстэй уулзаж тоон мэдээ цуглуулаад байна.
-Тоон мэдээллээс танилцуулбал?
-Аялал жуулчлалын газрууд, статистик мэдээ авахад энэ жил Японоос Монгол руу ирсэн хүний тоо буурчээ. Маш харамсалтай байна. Ийм сайхан, үзэж харах зүйл ихтэй оронд Японоос ирж буй жуулчдын тоо багассан нь байж боломгүй. 2015 онд Японоос Монгол руу ирсэн хүний тоог Монголоос Япон руу очих хүний тоо давсан. Гурван сая хүнтэй орноос очих хүний тооноос 130 сая хүнтэй орноос ирэх хүний тоо бага болсон байна шүү дээ.
Жилд 800 мянган япон Сингапурын зорьж, нэг хүн дунджаар 2400 америк долларыг аялалдаа зарцуулж байна
Жилд 800 мянган япон Сингапурын зорьж, нэг хүн дунджаар 2400 америк долларыг аялалдаа зарцуулж байна. Нийт дүнг тооцоолоод үзвэл хичнээн их мөнгө аялал жуулчлалд зарцуулж байгаа нь харагдаж байгаа биз. Сүүлийн үед Вьетнам аялал жуулчлалын салбарт хүчтэй сурталчилгаа явуулж, тэр хэмжээгээрээ Вьетнамыг зорьж буй Япон хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Гэтэл Монголыг зорьж байгаа Япончуудын тоо 20 мянга хэвээрээ байна. Дээрх тоог нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа бид “энэ жил багассан” гэдгийг сонсоод үнэхээр гайхаж, бас харамсаж сууна.
Аялал жуулчлалыг эдийн засгийн үр өгөөж өндөртэй хэмээн анхаарал хандуулж, төрөөс дэмжлэг үзүүлэхгүй бол болохгүй. Тухайлбал, Сингапур улс Японд аялал жуулчлалын төв байгуулаад мэдээлэл, сурталчилгаагаа тогтмол тарааж байна. Гэтэл Монголоос тийм үйл ажиллагаа хийдэггүй. Монголд өнөөдөр улсаа гадаадад сурталчлах чиг үүрэгтэй аялал жуулчлал хариуцсан агентлаг гэж алга. Эдийн засгийн үр өгөөжөөс нь харвал ийм агентлаг байгуулах нь Монголд ашигтай гэж би боддог. Тиймээс сая Гадаад хэргийн яаманд болсон уулзалтын үеэр энэ саналаа тавьсан.
-Монголыг зорих жуулчдын тоо өсөхгүй байгаа шалтгаан нь юу байна гэж та үзэж байна вэ?
-Бидний судалгаагаар хамгийн гол шалтгаан нь нислэгийн үнэ гэж гарсан. Япон Монголын хооронд шууд нислэг үйлддэг компани нь зөвхөн МИАТ бөгөөд нислэгийн нэг милл нь 21-34 иен байна. Гэтэл Сингапур эйрлайны нэг миллийн тариф 4-13 иен, Вьетнам эйрлайных 11-15 иен байгаагаас МИАТ-ын тийзний үнэ өндөр байгааг харж болно. Мөн нислэгийн тоо бага байгаа нь жуулчны тоо багасах нэг шалтгаан болсон гэж таамаглаж байна.
Аялал жуулчлалыг эдийн засгийн үр өгөөж өндөртэй хэмээн анхаарал хандуулж, төрөөс дэмжлэг үзүүлэхгүй бол болохгүй
Энэ жил МИАТ-ын билет худалдах журамд дараах өөрчлөлт орсон нь Монголыг зорих Япончуудын тоо багасахад шууд нөлөө үзүүлсэн гэж харж байна. Нэгдүгээрт 6-7 сард ирэх хүсэлтэй байсан япончууд японы аяллын компаниар дамжуулан билет авах боломжгүй болсон. Хоёрдугаарт МИАТ руу шууд захиалга хийх үед, өндөр дүнтэй билетийн төлбөрийг захиалга өгснөөс 70 өдрийн өмнө төлөх ёстой болсон. Харин энэ жил БНСУ-аас Монголд ирж байгаа хүний тоо нэмэгдсэн байх юм. Шалтгаан нь Улаанбаатар-Пусаны чиглэлд хямд нислэг үйлддэг болсон, Корайн эйрийн нислэгийн тоо нэмэгдсэн зэрэг байжээ. Сонсоод байх нь ээ Япон Монголын хоорондох дээрх байдал ирэх жил улам хатуу болно гэнэ. Энэ нь Монголд ирэх Япон хүмүүсийн тоонд муугаар нөлөөлөх тул МИАТ-ын төлөөлөгчидтэй уулзахдаа хэлье гэж бодож байна.
Япончууд зургадугаар сард хийх аяллын бэлтгэлээ хоёрдугаар сард төлөвлөдөг бөгөөд энэ үедээ билетийн төлбөрийг төл гэж шаардвал хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Төлбөрийг аяллаасаа нэг сарын өмнө хийхээр зохицуулах нь зүгээр.
-Нислэгээс гадна өөр тав тух, аюулгүй байдлын тал дээр?
-Оюутнуудтайгаа хамт Тэрэлж, Хархорин, Өгийнуур руу яван, жуулчны баазуудад байрлаж, Япон хүний зүгээс үзэхэд ямар асуудал байна, юу сайжирсан, цаашид юуг сайжруулах шаардлагатай байгааг судаллаа.
МИАТ-ын нислэгийн нэг милл нь 21-34 иен байна. Гэтэл Сингапур эйрлайны нэг миллийн тариф 4-13, Вьетнам эйрлайных 11-15 иен байна
Япон хүмүүсийн хувьд халуун ус, боловсон ариун цэврийн өрөө байна уу гэдэг хамгийн чухал. Ариун цэврийн өрөө бол өндөр зэрэглэлийн байх шаардлагагүй ч нүхэн биш тухтай, цэвэрхэн байх нь чухал. Бидний энэ удаад очсон газруудын хувьд энэ асуудал сайжирсан байлаа. Хамгийн гол асуудал нь нислэгийн үнэ л байна даа.
-Жуулчны баазууд харьцангуй сайжирсан байна гэлээ. Нийслэлд жуулчдын зорьдог газрууд бол музей. Та бүхэн музейтэй танилцав уу, давуу болон сул тал юу байна вэ?
-Тухайн орон түүх соёлоо хэрхэн хадгалж байна гэдэг тун чухал. Тиймээс ч оюутнуудтайгаа хэд хэдэн музей үзсэн. Гандантэгчинлэн хийд, Чойжин лам, Занабазарын музей үзсэн. Занабазарын тухай зарим япон хүн мэддэг ч, ийм гайхалтай бурхан бүтээсэн хүн 17-р зуунд амьдарч байсан гэдгийг илүү олон хүн мэдээсэй гэж би хүсдэг. Улаанбаатарт байгаа музейнүүдэд Япон хэл дээрх тайлбар байдаггүй. Зөвхөн Хархоринд л Японы Засгийн газрын байгуулсан музейн нэг хэсэгт Япон хэлээр бичсэн тайлбартай.
Гадаад хүн ойлгоход хялбар биш орчинтой. Ирсэн хүн бүр Монголын талаар мэдлэгтэй болоосой гэсэн сэтгэл байхгүй байна уу даа гэж харж байна. Хэдийгээр 10 жилийн өмнөхөөс сайжирч байгаа ч сэтгэл хангалуун байх хэмжээнд хүрээгүй л байна. Магадгүй миний шаардлага өндөр байж магадгүй. Тайлбарлагч нь Япон хэлтэй бай гэхгүй ээ, тайлбаруудаа япон хэл рүү хөрвүүлээд тавихад л болж байгаа юм.
-Монголд ирж буй Япончуудын нас дунджаар хэдээс хэдийн хооронд байна вэ?
-Дийлэнх нь бизнес эрхлэгчид буюу 30-60 насныхан байна. Хөгшчүүдийн хувьд ариун цэврийн тухтай байдал, эрүүл мэндэд эрсдэл тохиолдоход шуурхай үйлчилгээ авах боломж зэрэг санаа зовох асуудал ихтэйгээс тийм ч олноороо ирэхгүй байна. Залуучууд бараг үзэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл мөнгөтэй, худалдан авалт их хийдэг хөгшид, “ирээдүйн найз” болох залуучууд Монголыг зорихгүй байна. Монгол шиг залуучуудын оронд гадны залуус ирэх нь он удаан жил найрсаг харьцаатай байх эхлэл болж, хоёр улсын харилцаанд ашигтай. Тиймээс Монголд залуу болоод хөгшин хүн ирэхэд саад болж байгаа асуудлуудыг шийдэж чадвал Японоос ирэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Мөнгөтэй, худалдан авалт их хийдэг хөгшид, “ирээдүйн найз” болох залуучууд Монголыг зорихгүй байна
-Монголыг зорьж байгаа Япончууд мэдээллээ ихэвчлэн хаанаас авч байна вэ. Бид сурталчилгааг хэрхэн хийвэл үр дүнтэй байх бол?
-Япон жуулчдын 65 хувь нь интернэтээр мэдээлэл авч, билет, зочид буудал захиалгаа хүртэл интернэтээр хийж байна. Тэгэхээр цахим орчинд хэрхэн зорчиж, юу үзэх талаарх мэдээлэл тухайн улсын хэлээр байх хэрэгтэй. Зарим байгууллагад англи хэл дээр мэдээлэл байгаа ч япон хэл дээр танилцуулгатай газар олж харсангүй.
Сурталчилгаа явуулахдаа инстаграмм, твиттер, фэйсбүүк зэрэг залуусын хэрэглэж буй нийгмийн сүлжээг ашиглах хэрэгтэй.
Японы Засгийн газар Японд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд “Visit Japan” гэсэн уриатай компанит ажлыг 2003 онд эхлүүлсэн. Тухайн үед Японд ирсэн гадаад жуулчдын тоо 5 сая гаруй байв. Харин 2016 онд энэ тоо 24 сая, 2017 онд 28 сая болж өссөн. 14 жилийн хугацаанд энэ салбарт Засгийн газар анхаарал тавьж, хөрөнгө оруулалт маш ихээр хийсэн. Гадаад хүнд эерэг, нааштай сэтгэгдэл төрүүлэх бодлого. Японы идээ ундаа, үзэх газар хаана байна гэдэг сурталчилгаа, олон улсын үйл ажиллагаануудад танилцуулга хийх гээд бүх салбарт бодлого явуулсны үр дүн бол энэ. Жишээ нь, Японы метронд англи, хятад, солонгос хэлээр мэдээлэл өгдөг.
Монгол Улсад ч ийм агентлаг байх хэрэгтэй. Аялал жуулчлалд ихэнх дарга нар ач холбогдол өгөхгүй байгаа ч эдийн засгийн өгөөж өндөр учраас энэ салбарыг хөгжүүлэхийн тулд шинэ бодлого гаргаж, тодорхой хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна.
2016 онд БНХАУ-аас 6 сая, БНСУ-аас 5 сая жуулчин Японыг зорьсон. Хэдий улс төрийн харилцаа сайнгүй байгаа ч энгийн иргэд Японыг зорьсоор байна. Ийм байдал нь харилцан ойлголтыг сайжруулахад нөлөөтэй. Улс төрийн байдал сайнгүй ч ард түмний итгэл, найдвар, хятад хүмүүс япон ямар орон бэ гэдгийг мэдэж байх нь гадаад бодлогын хувьд ч чухал.
Монголын хувьд холбогдох албад нь жуулчдын тоог нэмэх тал дээр хүмүүс ажиллаж ажиллаж байгаа хэдий ч төсвийн асуудал бага зэрэг хүндрэлтэй байна уу гэж харж байна. Хичнээн сайхан санаа байгаад түүнийг хэрэгжүүлэх мөнгө хөрөнгөгүй байх шиг байна. Энэ салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар анхаарал тавиасай гэж хүсэж байна.
Аялал жуулчлалд ихэнх дарга нар ач холбогдол өгөхгүй байгаа ч эдийн засгийн өгөөж өндөр учраас энэ салбарыг хөгжүүлэхийн тулд шинэ бодлого гаргаж, тодорхой хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна
Түүнээс гадна аялал жуулчлалын салбарт MICE-ийг заавал мэдэж байх ёстой. Тодруулбал, энэ нь Meeting, Incentives, Conference, Exhibitions/Events гэсэн үг. Монголд байнга зохион байгуулдаг байгалийн нөөцийн талаар хурал, цуглааныг Монголыг үзүүлж, харуулах сайхан завшаан болгон ашиглаж болно. Монголын түүх, соёлыг судлаад харьсан хүний тоогоор Монголд дуртай хүний тоо нэмэгдэнэ.
Энэ удаад надтай ирсэн залуус ариун цэврийн өрөө байхгүй байсан ч сайхан тал нутаг хараад үнэхээр баярлаж байна. Энэ байдлыг нь би Япон Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн хурал дээр хэлсэн үгэндээ ч дурдсан.
-Таны төсөөлж байгаагаар, бодож байгаагаар жилд хэдэн Япон хүн Монголд ирээсэй гэж хүсэж байна вэ?
-Би одоогийнхоос хоёр дахин нэмэгдээсэй гэж хүсэж байна. Монголоос Япон, Японоос Монгол ирэх хүмүүсийн тоо 100 мянгад хүрэхэд Японы нислэгийн компани шууд нислэг хийж эхэлнэ. Шууд нислэгтэй хоёр компанитай болсноор үнэ хямдарч, хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Монголоос Японыг зорих хүмүүсийн тоо тууштай нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд богино хугацаанд 50 мянгад хүрэх байх. Статистикаас харахад Японд суралцаж буй Монгол оюутны тоо өнгөрсөн дөрвөн жилд мянгаар нэмэгджээ. Энэ бол асар хурдан нэмэгдэж байна гэсэн үг бөгөөд цаашид ч нэмэгдэнэ. Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж чадаагүй ч хувийн зардлаар суралцах боломж сайн байгаагийн илрэл. Япон хэл сурчихвал Монголчуудыг ажиллуулах сонирхолтой компаниуд байгаа учраас оюутны тоо цаашид ч тасралтгүй өсөх байх. Япон дахь Монголчуудын тоо өнгөрсөн жил 8700-д хүрсэн учраас тун удахгүй 10 мянгад хүрэх байх.
Монголын экспортыг нэмэгдүүлэхийн тулд эхлээд Монголд байгаа бүтээгдэхүүнүүдийг гадныханд танилцуулах ёстой. Энэ ажлыг япон компани хийж байгааг хараад их баярласан. Япончууд аялсан газраасаа гэр бүл, найз нөхөд, ажлынхандаа гарын бэлэг авах зуршилтай бөгөөд энэхүү хэрэгцээнд нь тулгуурлаад HIS компанийн Монгол дахь салбар компани Япончуудад тохирох бэлгийг өөрийн дэлгүүрээр худалдаж байна. Тус дэлгүүрээр ороход миний мэдэхгүй бүтээгдэхүүнүүд ч тавигдсан байсан.
-Тантай ирсэн оюутнууд Монголыг зорьж ирсэндээ хэр сэтгэл хангалуун байгааг асууж өгөхгүй юу. Залуу хүний нүдээр юу гэж дүгнэж байгаа бол?
-Миний хажууд сууц байгаа оюутан бол Чүү-Оо их сургуулийн Хятад хэлний ангид сурдаг Күрүми Нишио. Хамгийн эхэнд түүнд монгол гэр таалагдсан гэсэн. Күрүми гэр гэдэг үгийг хэрэглэж байгаад би гайхсан. Учир нь намайг залуу байхад “гэр”-ийг “пау” гэж хэлдэг байсан. Гэтэл өнөөдрийн Япон залуус “гэр” гээд шууд хэлж байна.
Хоёрдугаарт Күрүми Монголыг тал нутаг, морин хуураар төсөөлж иржээ. Японы бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурах бичигт морин хуур үүссэн маш гоё домог орсон байдаг. Япон хүүхэд бүр уншдаг учраас бүгд морин хуурыг мэддэг. Күрүми “Хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл гэвэл Улаанбаатар их том хот байсан. Монголд ийм том хот байна гэж бодоогүй. Солонгос бүтээгдэхүүн их байгааг хараад гайхсан. Харин тал нутаг бол яг л миний төсөөлж байсан шиг минь байсан” гэж хэлсэн. Энэ оюутан маш гоё зураг авсан. Тэр зураг дээр од үнэхээр үзэсгэлэнтэй гарсан учраас энэ удаагийн аялалд зарим нэг хэцүү зүйлстэй нүүр тулсан ч, аялсан зорилго маань биелсэн хэмээн үнэхээр сэтгэл хангалуун үлдсэн.
Түүний хувьд Хятад хэл судалж байгаа ч миний семинарт суугаад Монголд дуртай болсон юм. Би цаашдаа ч Монголд дуртай хүний тоог нэмэгдүүлнэ ээ. Олон залуусыг Монголд авчирвал, ийм сайхан одот тэнгэрийг хараад баярлах нь гарцаагүй.
Монголоос Япон, Японоос Монгол ирэх хүмүүсийн тоо 100 мянгад хүрэхэд Японы нислэгийн компани шууд нислэг хийж эхэлнэ. Шууд нислэгтэй хоёр компанитай болсноор үнэ хямдарч, хүмүүсийн тоо нэмэгдэнэ
-Таны судалгаа хэзээ бүрэн дуусч, үр дүнгээ танилцуулах вэ?
-Их сургуульд 12 сард илтгэл тавих ёстой. Олон салбарт судалгаа явуулдаг олон хүмүүсийн дунд судалгаагаа танилцуулна. Илтгэлийг маань сонсоод, Күрүмигийн авсан зургийг хараад миний семинарт сууя гээд олон оюутан хүсэлт тавих вий хэмээн эмээж байна.
Энэ удаад гурван оюутантай ирээд, таньдаг хүнийхээ гэрт байлгаад, судалгаагаа явуулсан. Хэрэв 20 оюутантай болчихвол би үүнийг хийж чадахгүй болно шүү дээ.
Бид судалгаагаа хийгээд зогсохгүй, түүнийгээ олон хүнд танилцуулж, үр дүнг нь гаргах тал дээр анхаарна. Судалгааны үр дүнгээ Монгол хэл рүү хөрвүүлж, Монголын холбогдох албаныханд хүргүүлнэ. Энэ төрлийн судалгааг хийх хүн тэр бүр байхгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.