Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан энэ сарын 12-нд болж, өдөр тутмын сонин, сайтуудад хаяглан ирүүлсэн арван гомдлыг нягтлан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Эхний гомдлыг иргэн Н.Золжаргалаас Өдрийн сонины 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 257 (5824) дугаарт нийтлэгдсэн “Н.Золжаргалыг баривчилж, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Э.Батшугар болон Монголын томоохон хоёр банкны захирлыг шалгаж эхэллээ” болон 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 018 (5861) дугаарт нийтлэгдсэн “Монгол банкны Н.Золжаргал болсон үйл явдлыг мэдээлсний төлөө “Өдрийн сонин”-ыг шүүхэд өгчээ” нийтлэлүүдэд хаяглан ирүүлсэн байна. Энэхүү нийтлэлд нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, хэт нэг талыг барьсан, тэнцвэргүй, шалгаж нягтлаагүй, илт худал мэдээллийг улс орон даяар цацсан гэж гомдол гаргагч гомджээ.
"Хөх Монгол Констракшн” компанийн ард Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр бий, энэ компанийн төслийг зүтгүүлж буй...ийм аргаар мөнгө иддэг”...гэх мэтээр ор үндэсгүй гүтгэж, гүжирдсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн гэж гомдол гаргагч үзжээ.
Эхний нийтлэлийг "Өдрийн сонин" бэлтгэхдээ мэдээллийг нягтлан шалгаж, бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, таамаглаж байна гэдгээ дурдаагүй байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1.-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2-д заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.
Харин хоёр дох нийтлэл нь өмнөх нийтлэлийнхээ мэдээллийг тайлбарлаж, болсон байдлыг мэдээлснээс өөр нэмэлт мэдээлэл байхгүй байна гэж үзэж “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Дараачийн гомдол мөн л "Өдрийн сонин"-д хаяглагдсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Өдрийн сонины 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 107 (5950) дугаарын 7-р нүүрт нийтлэгдсэн “Төсвийн мөнгөөр эко самбар авч, агаарын бохирдлыг арилгана гэв үү?” гарчигтай нийтлэлд “Агаарын бохирдлыг бууруулах “Эко самбар, эко зогсоол” төслийг хэрэгжүүлэхэд лобби хийж яваа “Хөх Монгол Констракшн” компанийн ард Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр бий, энэ компанийн төслийг зүтгүүлж буй...ийм аргаар мөнгө иддэг”...гэх мэтээр ор үндэсгүй гүтгэж, гүжирдсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн гэж гомдол гаргагч үзжээ. Харин Ёс зүйн хороо энэ гомдлыг Өдрийн сонины редакциас ирүүлсэн хариу тайлбарын хамт авч үзэж хэлэлцээд энэ нийтлэл нь “Эко самбар, эко зогсоол” төслийн талаар сонордуулсан, сэрэмжилсэн, таамаг дэвшүүлсэн мэдээллийг агуулсан, редакцийн өөрийнх нь бэлтгэсэн мэдээ бус төлбөртэй нийтлэл байсан тул “төлбөртэй” гэдгийг уншигчдад ойлгогдохоор харуулаагүй алдаа гаргасан байна гэж үзэж Өдрийн сониныг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 9-д заасан “Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглээгээр ялгана” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ.
Монгол Улсад амьдардаг Япон улсын иргэн Кикүчи Эрикагаас miss.mn мэдээллийн сайтын “Монгол нөхөртэй Япон бүсгүй Кикүчи Эрика: Жаахан царай, амт муутай болохоос биш бууз, цуйван хийчихнэ ээ” гэсэн нийтлэлд өмнө нь Зууны мэдээ сонинд өгч байсан түүний ярилцлагын зураг, агуулгыг өөрчлөн, үнэнд үл нийцэх худал мэдээллийг олон нийтэд түгээж, өөрийнх нь талаар олон нийтэд буруу ойлголт өгч Монгол хүмүүсийн дургүйцлийг хүргэх, Монголд ажиллаж, амьдрах боломжийг нь алдагдуулахад хүргэсэн гэсэн гомдлыг гаргажээ. Энэ нийтлэл нь бусад хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийг авч зохиомжлон бичихдээ гомдол гаргагчаас зөвшөөрөл аваагүй, ярилцлага хийгээгүй байж түүнийг нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц байдлаар илэрхийлсэн, гомдол гаргагчид хүнлэг хандаагүй, мэдээллийг шударга аргаар олж аваагүй байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, miss.mn сайтыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1-д заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг, 2-д заасан “Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ. Хэдийгээр тус сайтын редакциас “уг мэдээллийг цахим сүлжээнээс эх сурвалж болгон нийтлэхдээ үнэн зөвийг шалгалгүй нийтэлж иргэн Кикүчи Эрикагийн нэр хүндэд сэв суулгасандаа албан ёсны залруулга гаргаж, хүлцэл өчиж байна” гэсэн хариу ирүүлсэн боловч энэ хугацаанд ямар нэгэн залруулга гаргаагүй.
dorgio.mn сайт нь мэдээллээ баримтаар болон олон эх сурвалжаар баталгаажуулсан, буруутгагдсан Стандарт, хэмжил зүйн газарт тайлбар өгөх боломж олгосон.
Оюуны Ундраа Групп ХХК-аас Өдрийн сонинд, мөн tatarnews.mn, shuud.mn мэдээллийн сайтуудад хаяглан ирүүлсэн гомдолдоо нийгмийн уур амьсгалыг тус компанийн эсрэг зориуд, санаатайгаар хандуулах гэж өдөөн турхирсан, бусдын захиалгаар бичсэн, тус компанийн эрх ашиг, үүсгэн байгуулагч С.Амарсайхан нарын нэр төр, алдар хүндэд халдан гүтгэсэн гэсэн байна. Ёс зүйн хороо энэ гомдлыг редакциудаас ирүүлсэн хариу тайлбарын хамт авч хэлэлцэж, гомдол гаргагчийн гаргасан үндэслэлийн дагуу нягталж үзээд нийтлэл бүрээр дүгнэлт гаргалаа.
Өдрийн сонины 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 073 (5916) дугаарын 3-р нүүрт болон 2018 оны 4 дүгээр сарын 06 -ны өдөр dnn.mn сайтад нийтлэгдсэн “Зайсангийн зүүн сугыг гижигдэх нь гэмт хэрэг мөн” гарчигтай нийтлэл нь тодорхой баримтад тулгуурлан “хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой” гэсэн үзэл бодлыг илэрхийлсэн, “баримт, үзэл бодол” гэдгээ тодруулсан, гүтгэлэг, доромжлолын шинжтэй болон хувийн нууцад халдсан үг хэллэг агуулаагүй байна гэж дүгнэж, Өдрийн сонины редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзлээ.
Харин tatarnews.mn сайт нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нийтэлсэн “Хотыг холгогч С.Амарсайханы шуналын золиосонд Зайсан толгой, Хатан Туул өртсөөр” гарчигтай нийтлэлээ бичихдээ баримтжуулж болох мэдээллийг нягтлаагүй, эх сурвалжаар баталгаажуулаагүй байсан бөгөөд гүтгэлэг, доромжлолын шинжтэй болон хувийн нууцад халдсан үг хэллэг харин агуулаагүй байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, tatarnews.mn сайтыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.2-д заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ.
Түүнчлэн shuud.mn сайт нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нийтэлсэн “Хатан туулыг ширгээгч С.Амарсайхныг даваргасаар суух уу” гарчигтай нийтлэлээ бичихдээ бусад хэвлэлээс ишлэл болгон авсан баримтжуулж болох мэдээллийг нягтлаагүй, бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, өөрийн эх сурвалж байхгүй, “Ерөөсөө хууль дүрэм бидэнд хамаагүй гэдэг хандлага цусанд нь шингэсэн гэр бүл аж.” гэх доромж үг хэрэглэсэн, гэхдээ хувийн нууцад халдсан үг хэллэг агуулаагүй байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, shuud.mn сайтыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.2-д заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, 5-д заасан “...бусдыг доромжлохгүй...” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.
Стандарт, Хэмжил Зүйн Газраас dorgio.mn, tac.mn, bolod.mn сайтуудад 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “Ерөнхий Сайд аа Стандарт хэмжилзүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц” нийтлэлд хаяглан гомдол ирүүлсэн. Дээрх нэр бүхий сайтуудыг баримт нотолгоогүй, гүжирдсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд тарааж, тус газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж гомдол гаргагч үзсэн байна.
Ёс зүйн хороо энэ гомдлыг редакциудаас ирүүлсэн хариу тайлбарын хамт авч хэлэлцэж, гомдол гаргагчийн гаргасан үндэслэлийн дагуу нягталж үзээд dorgio.mn сайт нь мэдээллээ баримтаар болон олон эх сурвалжаар баталгаажуулсан, буруутгагдсан Стандарт, хэмжил зүйн газарт тайлбар өгөх боломж олгосон, харин tac.mn, bolod.mn сайтууд нь эх сурвалжаа тодорхой дурьдаж, мэдээллийг баталгаажуулсан байна гэж дүгнэж, эдгээр сайтуудын редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
Ёс зүйн хороогоор иргэд,аж ахуйн нэгж, байгуулагуудаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэх явцад түгээмэл тохиолдож байгаа зарим буруу ойлголтуудын талаар нийт хэвлэлийнхэнд анхааруулах нь зүйтэй гэж Ёс зүйн хороо үзсэн болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд эх сурвалжаар бусад хэвлэл мэдээллийн байгуулагууд, сэтгүүлчдийг дурьддаг, эсвэл нийтлэлдээ бусад хэвлэлээс эх сурвалж болгон авснаа дурьддаггүй, ишлэл авч ашигладаггүй шууд эх сурвалж болгон нэрлэдэг асуудал түгээмэл байгаа нь баталгаатай эх сурвалжтай байх гэсэн сэтгүүл зүйн бүтээлийн мэргэжлийн үндсэн шаардлагыг хангахгүй байгааг Ёс зүйн хороо онцлон тэмдэглэж байна.
Түүнчлэн зарим редакциудаас хариу тайлбартаа гомдол гаргагчаас хүлцэл өчиж байна, залруулга гаргана гэдэг ч түүнийгээ хэвлэн нийтлэхгүй байх явдал нилээдгүй тохиолдож байна. Залруулга гаргана гэсэн амлалтыг зөвхөн Ёс зүйн хороонд ирүүлснээр тухайн редакц алдаагаа ойлгож, засч байна гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.9-д “Нийтлэж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна” гэснийг баримтлалж уншигч, олон нийтэд харагдахуйцаар залруулгыг нийтлэх ёстой гэдгийг Ёс зүйн хорооноос анхааруулж байна.
Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба