Долоодугаар сарын байдлаар иргэдэд олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 18.1 хувь, компаниудад олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 17.4 хувь байгааг Төв банк мэдээллээ. Энэ нь оны эхнээс иргэдэд олгосон зээлийн хүү 2.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин тайлант хугацаанд компаниудад олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 0.5 нэгж хувиар буурчээ. Нийлүүлэлт талаас нь харвал долоодугаар сарын дүнгээр хэрэглээний зээл өмнөх оны мөн үеэс 24.8 хувиар өсөж, 7.6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Харин бизнесийн зээлийн өсөлт 15.7 хувь байгаа нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг Төв банк мэдээллээ.
Цаашид Төв банкнаас хоёр их наяд төгрөгийн үнэт цаасаар зээлийн нийлүүлэлтийг нэмэх орон зай байгааг мэдээлжээ. Мөн Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хэрэглээний зээлийг хумих макро зохистой бодлогын арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Төв банкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулаад байна.
Монгол Улсад зээлийн хүү дундаас доогуур орлоготой орнуудын дунджаас таван нэгж хувиар, Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундажтай хурьцуулахад 10 гаруй нэгж хувиар өндөр байгааг ажлын хэсэг мэдээлж байсан юм. Стратегийн зорилтуудыг хэрэгжүүлсний дүнд 2023 оны төгсгөлд арилжааны банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүү одоогийнхоос 5-7 нэгж хувиар буурсан байна гэж тооцоолжээ.
Б.Бямбасүрэн