Юнител Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол орон даяар “Эерэг Монгол” хөтөлбөр эхлүүлээд байгаа билээ. Хөтөлбөрийн гол зорилго нь нийгмийн бүх л салбараас ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа эгэл хүмүүсийг сонгон авч тэднийг алдаршуулж олон нийтэд эергээр таниулахад чиглэнэ.
Харин энэ удаа АШУҮИС-ийн 5-р курсийн оюутан, “Гэрэл гаргагч тэвчээргүй залуусын нэгдэл” ТББ-ыг тэргүүн Х.Шаравдорж гэх залууг сонгон авлаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний амьдрах орчныг сайжруулахын төлөө зүтгэж буй эгэл Монгол залуусын төлөөлөл юм.
-Юун түрүүнд уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Х.Шаравдорж гэдэг. АШУҮИС-ийн 5-р курсийн оюутан, “Гэрэл гаргагч тэвчээргүй залуусын нэгдэл” ТББ-ыг тэргүүн. Энэ байгууллагыг хоёр найзтайгаа хамтраад жилийн өмнө байгуулж байлаа. Өнгөрсөн хугацаанд 3-4 зорилтод бүлэгт ес орчим сая төгрөгийн тусламжийг үзүүлээд байна. Харин энэ удаагийн хэрэгжүүлэх төсөл 140 сая төгрөгийн санхүүжилттэй төсөв. Одоогийн байдлаар 60 орчим хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
-Хэрэгжүүлж буй төслийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
Манай байгууллагын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саад бэрхшээл, тулгамддаг асуудлыг мэдэхийн тулд тэдний амьдралаар нэг өдрийг өнгөрүүлж үзэхээр шийдсэн. Миний хувьд Саппорогоос 25-р эмийн сан хүртэл тэргэнцэртэй явсан. Зарим залуус харааны бэрхшээлтэй хүн шиг нэг өдрийг өнгөрүүлж үзсэн. Гэтэл яг тэр мөчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал нь шууд тулгараад эхэлсэн. Жишээ нь цахилгаан шатгүй байр, хашлага нь өндөр автобусны буудал тааралдах үед л хэсэг хугацаанд шоконд орчихсон. Адаглаад АТМ-ээс мөнгө авах гэхээр тэргэнцрээр зорчих хэсэггүй шатаар өгсөх болсон. Энэ мэт хүндрэлүүд маш их байлаа. Ер нь хотын нөхцөлд тэргэнцэртэй хүн ганцаараа явах ямар ч боломж байхгүй. Ингээд л энэхүү төслийг санаачилсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдралаар нэг өдрийг өнгөрөөхөд гудамж талбайд таарах хүмүүсээс ямар хандлага гарч байсан вэ ?
Яг өөрт төрсөн мэдрэмжээсээ хуваалцахад зам талбайн дэд бүтцээс илүү над руу харах хүмүүсийн харц л хамгийн хэцүү байсан. Тухайлбал автобусанд суухад бүх хүмүүс эргэж харна. Эхлээд тэргэнцэр рүү хараад, дараа нь намайг хардаг. Тэд маш өрөвдсөн нүдээр, яаж ингэж амьдардаг юм бол гэсэн харцаар цоо ширтдэг. ХБИргэдийн биднээс хүсдэг хамгийн чухал зүйл нь “Өөрийг нь өрөвдсөн харцаар битгий хараасай” гэдэг болохыг үнэхээр ойлгосон шүү. Тиймд сайхан инээмсэглээд, богинохон ч гэсэн яриа өрнүүлэх нь тэдэнд маш том сэтгэлийн хүч болдог. Тэр хүмүүс хэзээ өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэддэг гэхээр хийж чадах зүйлдээ бусдын тусламжийг авах тэр мөчид. Би ч мөн үүнийг тэргэнцэртэй явж байхдаа ойлгосон. Тэргэнцэртэй явахад гар маш их чилдэг. Тэр үед намайг зам гарахаар гарцан дээр зогсож байхад миний араас гэнэт нэг хүн түрсэн. Эргээд харахад гудамжинд хог түүдэг ах байв. Гэтэл тэр ах надад “Ахын дүү хөл дээрээ босно, битгий шантраарай” гэж хэлсэн.Тэр үед л миний гар түрхэн зуур амарч, маш сайхан сэтгэлийн мэдрэмж авч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг амьдралыг бага ч гэсэн ойлгосон доо.
-Яагаад тусгай 25-р сургуулийг тохижуулахаар сонгосон бэ?
2018 оны хоёрдугаар сард тусгай 25-р сургуультай танилцаад хэрхэн туслах талаар ярилцсаны үндсэн дээр төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн. Улсын хэмжээнд 6 тусгай сургууль байдгийн нэг нь тус сургууль. Энд даун, аутизм, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хавсарсан хүүхдүүд сурдаг учраас бусад сургуулиас ялгардаг. Нийт 250 орчим сурагчийн 35 хувь нь тэргэнцэртэй. Төслийн хүрээнд найман багц асуудлыг шийднэ. Тухайлбал тэргэнцэртэй болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цахилгаан шат, завсарлагааны хонх, ханын бариул, сургалтын хэрэгсэл, өдөр өнжүүлэх төвийн сэргээн завсарлалт зэрэг ажлууд багтсан.
-Та бүхэн төслөө эхлүүлэхээс өмнө ямар хүндрэлтэй тулгарч байв. Шантрах үе тохиолдож байсан уу?
Бид бүгдээрээ оюутан учраас ихэвчлэн орой 18:00 цагаас хойш цугларч ярилцдаг байлаа. Бидний хэрэгжүүлж буй анхны том төсөл учраас маш олон хүмүүсээс зөвлөгөө авч, тусламж хүссэн. Төслөө боловсруулчихаад хоёр сарын турш 150 орчим компанийн хаалгыг татаж танилцуулсан. Энэ бүрт автобус, унааны мөнгөнөөс авахуулаад урсах зардал маш их байсан. Ядаж л 150 компанид танилцуулах төслөө өнгөтөөр хэвлэж дугтуйнд хийнэ. Энэ бүрт л зардал гарна. Бүгдийг тухайн үедээ зохицуулж, өөрсдөөсөө гаргаж байлаа.
Төслөө боловсруулах үед бид бүгд л шантарч байсан. Хөрөнгийн хэмжээ их, дэмжих байгууллага ч олдохгүй олон л бэрхшээл тулгарч байлаа. Зөвлөгөө өгөх зарим хүмүүс “Ахын дүү нар маш том төслийн санаа боловсруулах гээд байна. Энэ чинь бүтэхгүй” гэсэн тайлбарууд хэлж байсан. Тэгээд бид хоорондоо ярилцах үеэр нэг залуу маань “Бүгдээрээ үүнийг хийцгээе. Хамгийн гол нь энэ төсөл хэрэгжээд, сургууль лифттэй болоод түүгээр орж гарч байгаа дүү нарынхаа инээмсэглэлийг хармаар байна” гэж хэлсэн. Ингээд өөрт байгаа мөнгө шавхаад зориглоод орсон. Эцэст нь төсөл маань амжилттай хэрэгжихээр болж “Оюутолгой” компани 140 сая төгрөгийн санхүүжилтээр туслахаар болсон. Үүнд бид маш баяртай байна.