БНХАУ-ын Төрийн эрчим хүчний тэргүүн, Шиньжян-Уйгурын өөртөө засах орны засаг дарга асан, тус улсын нүүрсний бодлогыг тодорхойлогчдын нэг Нур Бекриг авлигын хэргээр саатуулсныг авлигатай тэмцэх агентлаг өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ.
Хятадын Үндэсний шалгалтын комисс түүнийг намын хууль ёс, сахилга батыг ноцтой зөрчсөний төлөө баривчилсан хэмээн зарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Нур Бекри нь уйгур үндэстнээс Хятадын төрийн дээд албан тушаалд дэвшсэн цөөн хүний нэг юм.
Бекри Хятадын Коммунист намд 1982 онд элссэн бөгөөд Шиньжян-Уйгурын намын хорооны нарийн бичгийн дэд дарга байжээ. Тэр 2008 онд Шиньжян-Уйгурын өөртөө засах орны засаг даргаар сонгогдож, тус албыг зургаан жил хашсан. Тэрбээр 2014 онд Хятадын Үндэсний Эрчим Хүчний Удирдлагын газрын дарга болсон байна.
Тус газар нь нийт 4 захиралтай байсан хэдий ч ийнхүү хоёр нь авлигын хэрэгт холбогджээ. Өмнөх захирал Лиү Тиенангийг 2013 онд авлигын хэргээр байцааж насаар нь хорих ял оноосон. Харин Нур Бекийг шалгахаар болсон нь түүний үндэс угсаатай холбоогүй хэмээн Төрийн Эрчим Хүчний Үндэсний зөвлөл тайлбарлав.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин төрийн эрх мэдлийг авснаас хойш авлигын эсрэг кампанит ажил өрнүүлж олон хүнийг баривчлан албан тушаалаас нь огцруулаад байгаа юм.
Түүнчлэн Шиньжян-Уйгурын өөртөө засах орон дахь цэргийн хяналтаа олон жил чангатгаж ирсэн Бээжин энэ онд үндэсний цөөнхийг үй олноор нь тусгаарлах арга хэмжээ авсан нь олон улсын шүүмжлэлд ихээхэн өртсөн билээ.
Эх сурвалж: Washington Post