Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран өнгөрсөн баасан гарагт хууль, эрхзүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн дунд “Эрх зүйн сургалт өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд болсон уг өдөрлөг нь сэтгүүлчдэд эрхзүйн мэдлэг олгохоос гадан цагдаагийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг бодитоор үзүүлэх зорилготой.
Сургалтад нийт сэтгүүлч, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны төлөөлөгчид зэрэг 45 хүн хамрагдав.
Дээрх оролцогчдыг нийт дөрвөн багт хувааж аравтын системээр үйл ажиллагаанд хамруулсан бөгөөд эхний ээлжинд ЦДЦ-ийн сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус төв нь цагдаагийн алба хаагчдын төгсөлтийн дараах галт зэвсэг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, анхны тусламж, гал гарсан обьектод хэрхэн ажиллах, хэргийн газрын үзлэг хийх, нотлох баримтыг хэрхэн бэхжүүлэх зэрэг тусгай бэлтгэсэн өрөөнүүдтэй. Алба хаагчид тус төвд тасралтгүй суралцдаг бөгөөд сард 100-150 алба хаагч сургалтад хамрагддаг аж.

Эдгээр өрөөг танилцуулсны дараа нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрхэн ажилладгийг Олон нийтийг аюулаас хамгаалах газрын алба хаагчид үзүүлж, улмаар сэтгүүлчид ч тусгай зориулалтын хувцас өмсөн жагсагчдын эсрэг хамгаалалтад гарсан юм. Аливаа жагсаал цуглааны үеэр адлагддаг цагдаа нар ямар нөхцөлд яаж ажилладгийг мэдэх ховор боломж энэ байлаа.
ЦЕГ-ын Тусгай албаны албан хаагчид террорист халдлагаас авран хамгаалах ажиллагаа хэрхэн явагддаг болохыг үзүүлэх тоглолтоор харууллаа. Ингэхдээ сэтгүүлчдээс хоёрыг нь барьцаалсан бөгөөд сэтгүүлчид хэлэлцээр хийж, улмаар тусгай албаныхан дайралт хийснээр хоёр иргэнээ “аюулаас” аварсан юм.

Мөн хэргийн газрын үзлэг хийх үйл явцыг Мөрдөн байцаах албанаас танилцуулсан бөгөөд хэргийн газар хэн ямар үүрэгтэй ажилладаг, сэтгүүлчид хэнээс мэдээлэл хүсэх боломжтой зэргийг тусгайлан бэлтгэсэн талбайд үзүүллээ.
Үүний дараа ЦДЦ-ийн сургалтын төвийн үйл ажиллагааны нэг хэсэг болох эрэлч ноход хар тамхины төрлийн бодис, тэсрэх бөмбөгийг хэрхэн илрүүлдэг, галт зэвсэгтэй этгээдийн эсрэг аюулыг зайлуулахад сургуультай нохой хэрхэн ажилладаг болох, тэдний өдөр тутмын дасгал сургуулилтыг ч үзүүлээд амжив. Нохдыг өдөр бүр уйгагүй бэлтгэл хийсний үндсэн дээр сургадаг бөгөөд нэг нохой дунджаар найман жил ажилладаг гэнэ.
Ингээд сэтгүүлчид Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Нандинзаяа болон дасгалжуулагчдаар буудлагын анхан шатны “хичээл” заалгаж, 10 метрт хийн буугаар буудаж, өрсөлдсөн. Мөн багууд олс таталтын тэмцээнд оролцож, шилдгүүдээ шалгарууллаа.

Өдөрлөгийн төгсгөлд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах, ХЗДХЯ-ны мэргэжилтэн Х.Баттогтох нар сэтгүүлчдэд "Эрх зүйн мэдлэг"-ийн 0.5 кредит сургалтын сертификат гардууллаа.