Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагийн салбарт шинэ бүтээлүүд шил даран “мэндлэх” болсон. Тэгвэл тун удахгүй буюу ирэх сарын 11-нд “ХҮНИЙ ЦААНА” уран сайхны киноны нээлт болох гэж байна. Уг киноны гол дүрд тоглосон, “Шинэ үе” продакшний жүжигчин гэдгээрээ олноо танигдсан СТА А.Энхжинтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Бид зай завсаргүй, байнгын зогсолтгүй ажиллана
- “Этик” продакшны анхны бүтээл “Хүний цаана” уран сайхны кино ирэх сард дэлгэцнээ гарах гэж байна. Уг уран бүтээлийн талаар яриагаа эхэлье.
- Бид “Хүний цаана” киногоороо та, би, чи бид бүгдээрээ өөрийнхөө болон үр хүүхэд хайртай хүмүүсийнхээ төлөө яг одоо хөдөлмөрлөж эхэл гэсэн санааг л үзэгчиддээ хүргэхийг зорьсон.
Мөн цаашлаад эх орноо хайрлах гэдэг нь энгийн нэгэн жижиг үйлдлээс эхэлдэг гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм. Энэ кинон дээр гарах хоёр залуу эх орон, ээж аав гээд хайртай бүхнийхээ төлөө тэмцэж байгаа талаар гарах болно.
Тиймээс хүн энэ киног үзсэний дараа “Нээрээ тийм юм байна шүү” гэсэн сэдлийг авч, хүн бүр хувь хувьдаа гэр бүл, эх орноо гэсэн сэтгэлгээтэй болж л байвал уг киноны минь үр дүн юм. Зохиолыг “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Г.Даваазул, Г.Золзаяа нар хамтарч бичсэн бол найруулагчаар Г.Даваазул өөрөө ажилласан.
- Таныг хүмүүс “Шинэ үе” продакшны жүжигчин гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ шүү дээ. Анх хошин урлагт хэрхэн хөл тавьж байсан бэ?
- Би 2011 онд Монголын Кино урлагийн дээд сургуулийг С.Болормаа багшийн удирдалаган доор төгссөн. Багаасаа л “Шинэ үе” продакшнд орох хүсэл мөрөөдөлтэй байсан, сургуулиа төгсөөд уг хамт олонтой нэгдэж хошин урлагийн салбарт анх хөл тавьж байсан.
МУГЖ Н.Ариунболд захирал болон хамт олон минь надад зөндөө л зүйлийг зааж сургаж олон жилийг хамтдаа сайхан үдсэн. Тэдэндээ маш их баярлаж явдаг. Практик дээрх анхны гэсэн бүхий л зүйлийг сурсан даа. Тайзан дээр хэрхэн тоглох, хүнээс үг сонсох, багаар хэрхэн ажиллах гээд дурдаад байвал маш олон зүйлийг сурсан. Мэдээж залуу хүний хувьд өөр шинэ зүйл хийж, өөрийгөө туршиж сорих хүсэл эрмэлзлэлтэй. Тиймээс “Этик” продакшнаа хэсэг найзуудынхаа хамтаар байгуулан олон зүйлийг ар араас нь хийх төлөвлөгөөтэй байна.
- Танай продакшин хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
- Энэ их сонин. Манай продакшний бүрэлдэхүүн Кино урлагийн дээд сургуулийг долоон жил дарааллан төгссөн долоон үеийн залуу байдаг юм. Цаанаасаа л ингээд таарчихсан. Тэдгээртэй нийлээд үндсэн арав гаруй шижигнэсэн залуус бий.
- Хошин шогийн жүжигчин дэлгэцийн бүтээлд хувирахаар үзэгчид ер нь хэр хүлээж авдаг вэ?
- Манайханд “Хошин урлагийн жүжигчин хошин урлагтаа л тоглох ёстой” нэгэн өрөөсгөл ойлголт байдаг л даа. Зарим нь “Хошин шогийн жүжигчин экшн кинонд тогловол сонин харагддаг, дүрээ гаргаж чаддаггүй” гэх мэтээр гайхдаг. Би үүнтэй огтхон ч санал нийлдэггүй. Жүжигчин хүн хүүхэд, хөгшин хүн, инээдмийн, экшн гээд бүхий л төрөлд хувирах чадвартай байх ёстой.
Манай продакшны жүжигчид ихэвчлэн хошин урлагийн хүмүүс бий. Тэгэхээр уг киногоороо дамжуулж мөн хошин урлагийн жүжигчид ч экшн бүтээлд тоглож чаддаг гэдгийг харуулахыг зорьсон.
- “Хүний цаана” уран сайхны кино буюу экшн бүтээлд тоглоход танд ямар санагдав?
- Өмнө нь “Галзуу зугаалга” уран сайхны кинонд биеийн хүч шаардаагүй дүрд тоглосон. Бид оюутан байхдаа орос драмын сургалтын агуулгатай төгссөн. Харин энэ удаад шуудхан хэлэхэд хэцүү байлаа. Зодооны анхан шатны мэдэгдэхүүнээс эхлээд эвсэл хүртэл шаардсан.
Мэдээж ямар ч дүр амархан байдаггүй. Би өөрөө Оргил хэмээх залуугийн дүрийг бүтээх гэж хичээсэн. Уг кинон дээр ажиллахад надаас их л зүйл шаардагдсан мэт санагдсан, төдий чинээ би өөрийнхөө хэмжээнд дүрээ гаргахыг зорилоо.
Тухайн хүний цаана, туулж өнгөрүүлсэн амьдрал нь баяртай хөөртэй, гунигтай зовлонтой байсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй, зөвхөн “нүүрний арьсаар” нь л дүгнэн харьцдаг нь харамсалтай.
- Энэхүү киног бүтээхэд хэр их хугацааг зарцуулсан бэ?
- Ер нь бид анх хоёр жилийн өмнө зохиолийг нь бичиж дуусгаад, энэ үеэс л кино хийхээр төлөвлөж байсан юм. Хувцасны загвар, дүр сонголт, зураг авалт хийх байршил хаана байх вэ гэхчлэнгээр алсаас алхам алхамаар нарийн төлөвлөж байж хийсэн. Нэг үгээр зураг авалт эхлэхээс өмнөх бэлтгэл ажилдаа хоёр жилийг зарцуулсан. Тэгээд энэ жил зураг авалтаа бага багаар хийсээр сая есдүгээр сарын эхээр дууслаа.
- Та бүхний олон нийтийн сүлжээнд байршуулсан байсан “Хүнийг гадна төрхөөр нь бүү дүгнэ” гэсэн агуулгатай богино хэмжээний видео их олон хүнд хүрсэн байсан.
- “Хүний цаана” киноны санааг өөр нэг аргаар илэрхийлсэн гэх юм уу даа. Тэр видеонд тоглож байгаа залуу хэдий жүжигчин ч яг тийм амьдралаар амьдарч буй залууг бид танина. Анх түүнийг уг видеонд тоглуулах санал тавихад татгалзсан ч өөрийнх тухай бичлэг хийн сошиалд тавихыг зөвшөөрсөн юм. Тэгээд манай жүжигчин түүний сорвийг нь хүртэл дуурайн, яг түүнд тохиолддог үйл явдал, хүмүүсийн хандлагыг уг видеонд гаргасан нь хүмүүст их хүрсэн. Тэгэхээр энэ бол та бидний тэр бүр мэдэхгүй бодит амьдралд өдөр тутам, хаа нэгтээ бидний дунд болдог үйл явдал гэсэн үг.
Нийгэмд баян ядуу, дундаж, боловсролтой, боловсролгүй гээд олон давхарга бий шүү дээ. Манайд бол дундажаас доогуурх нь давамгайлж байна. Тэр залуу “Хүмүүс намайг гаднах төрхөөр минь бус дотоод сэтгэлээр минь дүгнэдэг ч болоосой” гэж байсан. Тухайн хүний цаана, туулж өнгөрүүлсэн амьдрал нь баяртай хөөртэй, гунигтай зовлонтой байсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй, зөвхөн “нүүрний арьсаар” нь л дүгнэн харьцдаг нь харамсалтай.
Амьдралын түвшин доогуур хүнийг сонгосон нь хүмүүст хүрэх нь илүү юм болов уу гэж бодсоных. Гэвч баян хүний цаана ч гэсэн зовлон жаргал ээлжилсээр л байдаг шүү дээ. Бид ч бас түүнийг мэдэхгүй. Тэгэхээр үүнээс улбаалаад хүнийг өнгөцхөн, харагдаж байгаа байдлаар нь хэзээ ч бүү дүгнээрэй гэсэн санааг хүргэхийг зорьсон юм.
- “Хүний цаана” киноны нээлт хэзээ вэ?
- Нээлт аравдугаар сарын 11-ний пүрэв гарагт “Тэнгис” кинонтеатрт болон “Зайсан Хилл”-д гээд хоёр газар болж, цаашид бүх кинонтеатрруудаар гарна. Монгол орон даяар буюу 19 аймгаар уг киноны нээлтээ хийхээр төлөвлөсөн.
- Танай хамт олон дараагийн хийх юмаа төлөвлөсөн үү, нууц биш “Хүний цаана” киноны дараа юу хийх гэж байна вэ?
- Дараагийн кино зохиол бичигдээд дууссан. Эхлээд уг киноныхоо нээлтийг хийгээд кинотеатруудаар гарч байхад нь ширээний уншлагаа хийн дараагийн кино бэлтгэлийн ажилдаа орно. Он гараад зураг авалтын ажилдаа ороод 2019 ондоо багтаад нээлтээ хийнэ дээ. Бид ер нь зай завсаргүй, байнгын зогсолтгүй ажиллана гэж бодож байна. Гэхдээ юу юугүй яараад түүхий юм гаргахгүй, зохиол болон киноны бэлтгэл ажил дээрээ 5-6 сар маш сайн нарийн ажиллана.
Зөөгч, барилгачин, наймаачин, газар шорооны ажилчин гээд насны багад олон зүйлийг хийж байсан. Тэр дундаа нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж дээр хүний өтгөн шингэнийг цэвэрлэж байсан үе санаанаас минь гардаггүй юм.
- Та өөрөө залуу уран бүтээлч. Тиймдээ ч өнөөгийн Монгол залуусыг хэрхэн харж, ямар байгаасай хэмээн хүсэж байна вэ?
- Чадаж байгаа нэгнээсээ, хийж бүтээж буй бусдаасаа зөв үлгэр дуурайлал авдаг байгаасай гэж хүсдэг. Тэрнээс муулах бол биш. Зарим залуус өөрөө юу ч хийж бүтээгээгүй хэр нь маш их өөнтөгч болсныг анзаарсан. Хүний хийсэн, хийж буй зүйлийг муулж шүүмжлэхээс цааш гавихгүй залуус мэр сэр байна. Биелэлээ олсон ажил тэр дундаа урлагийн бүтээл нь баг хамт олон, тухайн жүжигчний маш их цаг хугацаа, хөрөнгө, хөлс хөдөлмөрийн үр дүнд бүтдэг зүйл. Түүнийг нэг хором ч мэдрээгүй атал муулж гоочлохыг л бодох залуусын өмнөөс маш их харамсдаг.
Залуус минь нэг нэгнээ дэмжээд явбал та биднийг маш том амжилт хүлээж байгаа шүү дээ. Бие биедээ урам өгч байгаасай гэж хүсдэг. “Нээрээ тийм байж магадгүй юм байна шүү” гэсэн яг эгзгийг нь олсон шүүмж бол бидний цаашдын ажилдаа ахиц гаргахад мэдээж хэрэгтэй. Гэхдээ гоочлох, муулах үзэгдэл бол байж болохгүй юм.
Би тэгж боддог юм. Юу гэхээр өөрөө хэцүү бэрхшээлийн ард гарж үзээгүй, нөр их хөдөлмөрийн дараа ажлын үр дүн ямар байдгийг өөрийн биеэр мэдрээгүй болохоор хүний хийснийг зоргоороо муулдаг байх. Хэрэв тэр хүн дээрх бүгдийг мэдэрсэн бол бусдыг муулж, гоочлохоос санаа нь зовно, хэцүү зүйлийг мэддэг болохоор аливааг арай өөр өнцгөөс харна. Ер нь хар бор ажил хийж, амьдрал үзээгүй хүн бусдыг гоочлохдоо санаа нь зовдоггүй юм шиг ээ.
- Таны хувьд шууд л жүжигчин болж анхны ажлын гараагаа эхлээгүй л байх. Оюутан ахуй цагтаа ч юм уу жүжигчин болохоосоо өмнө нь та юу хийж байсан бэ?
- Их л олон зүйл хийж байсан даа. (инээв) Зөөгч, барилгачин, наймаачин, газар шорооны ажилчин гээд насны багад олон зүйлийг хийж байсан. Тэр дундаа нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж дээр хүний өтгөн шингэнийг цэвэрлэж байсан үе санаанаас минь гардаггүй юм. Заримдаа нүдэнд нулимс дүүрээд ирэх тохиолдол ч байсан.
Өөрийнхөө төлөө хөдөлмөрлө. Ингэж хэлэхийн учир нь таны цаана үр хүүхэд, хайртай хүн, гэр бүл, ээж аавын тань амьдрал давхар явж байгааг ухаараасай гэж хүсэх байна.
Тэр үедээ “Би ирээдүйд жүжигчин болохын тулд үүнийг одоо хийх ёстой” гэж бодон шүд зууж өөрийгөө зоригжуулдаг байсан. Тиймээс би зорьж байсан зорилгодоо хүрч жүжигчин болсон. Одоо ингээд бодоход хар бор ажил хийж, амьдралын зарим хатуу зүйлийг эрт мэдэрсэн болохоор би аливаа ажилд нугарахгүй, адаглаад дээр дурдсан сөрөг зан болох хүний хийснийг гоочлон муулах дургүй байдаг байх.
- Ярилцлагынхаа төгсгөлд тэгвэл залууст хандаж хэлэх үг?
- “За дараа нь, за маргааш” гэж хойш тавилгүй яг одоо энэ цаг мөчөөс хийж эхэл. Хэн нэгнийг харж, шүтээд “Мундаг хүн юм аа” гэж суухын оронд алдаж оносон ч өөрөө хийсэн бүтээсэнтэй байгаасай. Зорьсон зорилго руугаа эхний алхамаа эхлүүлээд явж байхад тууштай зүтгэж чадсан нэгэнд үр дүн нь амжилт болж хэзээ нэгэн цагт ирдэг юм шүү дээ.
Хийе бүтээе гэсэн залуус байдаг. Харин түүний хажуугаар архинд донтчихсон, шоу цэнгээнд өдөр алгасдаггүй, залхуу, гэр бүлээ боддоггүй, сошиал орчинд хүн муулахаас өөр шидгүй хэсэг бүлэг хүмүүс байна. “Амармаар байна, унтмаар байна” гэдэг, үгүй бид 60 настай болоход хүссэн хүсээгүй үлдсэн амьдралаа амарч өнгөрөөнө. Тэгэхээр одоо л хөдөлмөрлөх цаг нь… Өөрийнхөө төлөө хөдөлмөрлө. Ингэж хэлэхийн учир нь таны цаана үр хүүхэд, хайртай хүн, гэр бүл, ээж аавын тань амьдрал давхар явж байгааг ухаараасай гэж хүсэх байна. “Хүний цаана” киноны минь санаа ч мөн ийм агуулгатай юм.
- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.
- Баярлалаа.
Соёл урлагийг дэмжигч GoGo.mn вэбсайт