Өвлийн утаатай улирал ирдгийг сануулж, угаарт цохиулах өдрүүд айсуйг дурсаж буйдаа хүлцэл өчье.
Зуны улиралдаа идэж ууж, найр наадам хэсч баярлачихаад утаатай зэрэгцэн уухайлан босч хурал хуй, элдэв хэлэлцүүлэг өрнүүлдэг "инээдмийн" ч гэмээр, "эмгэнэлтэй" ч гэмээр улирал айсуй.
Энэ жил утааны элдэв хэлэлцүүлэг болвол очих хэрэг байна уу? "Жилд 400 гаруй хүүхэд амь насаа алдаж байна", "Утаа урагт нөлөөлж байна", "Цаашид юу хийх вэ" гэж ярихаас цаашгүй хэдэн жилийг алдаж, хэчнээн ч хүүхдийн амь насыг алдав даа. Утаанаас болж жил бүр амиа алдаж байгаа хүүхдийн тоо жирийн нэг статистик болж, хуралд ашиглах цаасан дээрх тоо болсон нь даанч гашуудалтай.
Одоо хуралдах биш, хийх цаг болсон ч бидний хурал, хэлэлцүүлэг хэзээ ч үл дуусах үлгэр мэт л байх ажээ.
Энэ жил түрээсийн орон сууцны төслийг эхлүүлэх ажлыг ярилцаж байна. Мөн 26 мянга гаруй айлд боловсруулсан түлш нийлүүлэхээр төлөвлөжээ. Нийтийн тээврийн 1200 гаруй автобусны янданд агаар шүүгч суулгаснаар агаарын бохирдлыг бууруулна хэмээн тооцоолж байна. Гэх мэтээр ажлуудад 199 тэрбум төгрөгийг төсөвлөх саналаа Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хуралдаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат илэрхийлжээ. Өнөөдрийг хүртэл олон зуун тэрбумыг утааны эсрэг зарцуулсан ч утаа буураагүй нь гашуун үнэн.
Утаа айсуй...