БНХАУ улс энэ долоо хоногт АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч энэ нь цуцлагдсан гэж мэдэгдлээ.
Тус улсын Төрийн өмчит “Хinhua” агентлгийн гаргасан албан мэдэгдэлд "АНУ сүрдүүлгээ зогсоохоос нааш тус улстай худалдааны хэлэлцээ хийхгүй" гэж онцолсон байна. Тиймээс ойрын хугацаанд хоёр талын дунд ямар нэг худалдааны хэлэлцээ болохгүй. Хэдий тийм боловч хоёр тал АНУ-д ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн дараа хэлэлцээ хийх магадлалтай гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.
АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импорт, нөгөө талаас БНХАУ АНУ-ын 110 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулсан шийдвэр энэ даваа гарагаас хэрэгжиж эхлээд байна. БНХАУ-ын хувьд АНУ-ын 60 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулна гэж байснаа 110 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс бараг тэн хагас нь шар буурцаг байгаа аж. “China Daily” сонинд гарсан нийтлэлийг харвал тарифын шийдвэрийн нөлөөгөөр БНХАУ-ын шар буурцаг импортлогчид АНУ-тай биш, Өмнөд Америктай худалдаа хийхэд хүрч байгааг онцолжээ.
Түүнчлэн 110 тэрбум ам.доллар гэдэг нь 2017 онд БНХАУ-ын АНУ-аас худалдаж авсан бүх бараа, бүтээгдэхүүний 70 хувьтай тэнцэх дүн болж байгаа юм. Нөгөө талаас АНУ-ын одоо шинээр хэрэгжиж эхэлж байгаа 10 хувийн тариф нь ирэх оны нэгдүгээр сараас 25 хувь болж нэмэгдэнэ. Үүн дээр нэмж дахин БНХАУ-ын 267 тэрбум ам.долларын импортод тариф ногдуулж магадгүй гэдгээ анхааруулаад байгаа юм. Тус улсын хувьд БНХАУ-ын эсрэг тарифын арга хэмжээ авах, мөн ган болон хөнгөн цагааны импортын татвар ногдуулсны нөлөөгөөр улсын төсөвт дөрвөн тэрбум ам.доллар нэмэлтээр төвлөрнө гэсэн тооцоо гарсныг тус улсын Гааль, хилийн алба гаргаад байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ