“Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хуралд өчигдөр Төрийн ордонд болж, Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер лекц уншлаа. Эдвард Мозер нь хүний тархи орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн хадгалдаг, түүнийг боловсруулах механизмын талаарх судалгаагаараа 2014 онд Нобелийн шагнал хүртсэн билээ.
Түүний лекцийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын нейросайнсын нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Нобелийн шагналт эрдэмтэнтэй хамт Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма зэрэг 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн хүрэлцэн иржээ.
“ХҮРТЭХҮЙН МЭДЭЭЛЭЛ ХААНААС ОЧДОГТ ТӨВЛӨРЧ ЭХЭЛСЭН”
Нобелийн шагналт эрдэмтэн Эдвард Мозер “Би өнгөрсөн 30 жил хүн хэрхэн чиглэлээ тогтоож, орон зайн баримжаа авдаг, яаж ой тогтоолтоо удирддаг талаар судалсан. Бид энэ судалгаагаар дамжуулж эмчилгээгүй гэгдээд байгаа мэдрэлийн гаралтай өвчлөл, альцгеймер өвчлөлийг эмчлэх арга замыг судалж байна. Магадгүй тав, арван жилийн дараа эмчлэх арга замууд нээгдэх байх.
Хүний тархи бараг 100 тэрбум эстэй. Нэг эс нь гэхэд 5000 орчим залгаас, мэдээллээр хоорондоо холбогддог.
Манай судалгааны баг эсийн идэвхжлийн дохиолол хаанаас ирдэг, хүртэхүйн мэдээлэл хаанаас очдогт төвлөрч эхэлсэн.
Хүний тархин дахь орон зай, хүртэхүйн мэдээллийг бүртгэж авдаг хэмжээс бүхий тархины хэсэг юм. Торон бүтцээр идэвхижиж байсан эсүүд хоорондоо өөр, өөр төрлийн хэмжээтэй бөгөөд орон зайн хувьд харилцан адилгүй байсан. Тэрхүү торон эсүүд 4-5 хэмжээстэй, бие биенээсээ ялгаатай.
Тэгээд зогсохгүй тодорхой коэфицентээр үржүүлэхэд дараагийн эсийн хэмжээ тодордог геометрийн харьцаатай байсныг тогтоосон. Хамгийн гол нь энэ торон эсүүд зөвхөн харх хулганад биш сарьсан багваахай, хөхтөн амьтад, сармагчин, хүнд мөн байдаг. Үүгээр хүний тархины дотор орон зайн мэдрэмж, цаг хугацааны мэдээллийг хадгалдаг, зүг чигийг заадаг торон бүтэцтэй газрын зураг байдгийг баталж болно” гэв.
Пьер Магистреттипьер: ТАРХИ СУДЛАЛЫН САЛБАРТ ШИНЭ ОЛОЛТУУД НЭВТЭРСЭЭР БАЙНА
Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти “Хүн компьютер хоёр хоорондоо маш олон зүйлээр уялдаа холбоотой болж байна. Жишээ нь, компьютерийг хүний тархитай холбоод, тухайн хүний тархинд болж байгаа үйл явц, бодлыг тодорхой хэмжээгээр ойлгож унших боломж нээгдэж байна.
Үүнээс гадна тухайн хүний хиймэл эрхтнийг оюун ухаантай нь холбосноор өөрийнхөө оюун ухаанаар хиймэл эрхтнээ удирдах зэрэг шинжлэх ухааны ололт тархи судлалын салбарт нэвтэрсээр байна. Энэ нээлт нь мэдээж бүрэн саатсан, эсвэл гар хөлөө тайруулсан хүмүүст хамаарна. Мөн томоохон эмийн компаниуд өнгөрсөн 20 жилийн турш тархи, мэдрэлийн эм бэлдмэлийг сайжруулахын тулд асар их хөрөнгө оруулсан.
Гэвч тархи судлал өөрөө маш хэцүү салбар учраас олон тооны шинэ бүтээгдэхүүн гаргаж авч чадаагүй” гэлээ. АШИУС-ийн харьяа ахлах сургуулийн захирал, доктор Г. Дарамбаза “Тархи судлал дотор маш олон салбар багтдаг. Сэтгэц, мэдрэл, дүрс оношилгоо, тархинаас удирдлагатай хүний биеийн бүх асуудал багтана.
Жишээ нь, бизнесмен хүний шийдвэрийг судлахын тулд эрдэмтэд тархийг нь судална.
Хоёрдугаарт, маркетингийг яаж хийвэл хүнд хүрэх вэ гэдэг асуудал ч тархи судлалд хамаарна. Харин би хүний хоолны дуршил хэрхэн зохицуулагддаг вэ гэсэн сэдвийг судалдаг.
Хоолны дуршлаас үүдэж таргалалт бий болдог. Дэлхий дээр хавдар, таргалалт хоёр хамгийн их байна. Таргалалт дангаараа амь насанд хүрэхгүй ч маш олон өвчний хоёр дахь шалтгаан болдог. Таргалалтын гол шалтгааныг тархинаас хайх ёстой.
Хүн зарцуулж байгаа энергиэсээ илүү их калори авахаар таргалдаг. Үүнийг яагаад ухамсартайгаар зохицуулж чадахгүй байна вэ гэхээр бидний олон зуун жил бүрэлдэж тогтсон тархин дотор энерги байх ёстой.
Гэтэл хүний хөгжил маш урт хугацаанд үргэлжилсэн. Өнгөрсөн хугацаанд хүний тархи яаж их энерги олж авах вэ гэдэг тал руугаа хөгжсөнөөс биш илүүдэл энергиэ хэрхэн зарцуулах вэ гэдэг талаасаа хөгжиж амжаагүй байна. Бид таргалалттай тэмцэхийн тулд амьдралын хэв маяг, хоолны сонголтоо тэр чигээр нь өөрчлөх ёстой” гэв.