АТГ-аас мэдээлснээр ХХААХҮЯ-наас зарлаж буй зарим тендерийн нэрийг өөрчилдөггүй, жил бүр давтан зарладаг байна. Тухайлбал, микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендерийг арван жил дараалан зарлажээ.
Мөн нэг л компани дагнан шалгарч ажлыг гүйцэтгэсээр ирсэн байна. Гэвч төрийн захиалгаар гүйцэтгэсэн ажлын үр дүн илт мэдэгдэхгүй, харагдахгүй байна гэж АТГ дүгнэжээ. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүнг захиалагч байгууллага эргэн харж, хянадаггүй дутагдал төрийн бусад байгууллагуудад ч байгааг онцлов.