БНХАУ-ын анхны Ерөнхий сайд Жоу Энлайгийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан урд хөрш олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ ойд зориулан есдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд “Хятад-Монголын найрамдал” уран илтгэлийн уралдаан, Жоу Эньлайгийн мэндэлсний 120 жилийн ойн соёлын арга хэмжээ боллоо.
Соёлын арга хэмжээг БНХАУ-ын “Жоу Эньлай” сан, БНХАУ-ын Гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Монгол Улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын нийгэмлэг ерөнхий зохион байгуулагчаар, БНХАУ-ын Хуамин сан, МУИС-ийн Күнзийн институт болон хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү нар хамтран зохион байгуулжээ.
“Жоу Эньлай нь Монгол Хятадын найрамдалт харилцааг эхлүүлж, Монгол Улсад хоёр удаа албан ёсоор айлчилж, Монгол Улсад хятад ажилчдын хүчээр томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхэд зориулж буцалтгүй тусламжуудыг олгож, хоёр орны найрамдал нөхөрлөлд жинтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм” гэж Хятад судлаач Х.Баатархүү ярив.
БНХАУ-ын нам төрийн нэрт зүтгэлтэн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн анхны Ерөнхий сайд, Гадаад Явдлын Яамны анхны сайд агсан Жоу Эньлайгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулж хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү “Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай” номыг орчуулж, эмхэтгэснийг энэ үеэр танилцуулав. БНХАУ-ын түүхэн удирдагчдын намтар түүх болон Монгол-Хятадын найрамдалт харилцааны талаар монгол хэлнээ хэвлэгдэн гарсан энэхүү ном ард түмний хүртээл болжээ.
“Жоу Эньлай нь 1955-1964 онд Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд жинтэй хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, Энхтайвны гүүр, Яармаг, Баянзүрхийн гүүр, 120, 220, 40, 50 мянгатын орон сууцны хороолол, Гурван аймгийн цахилгаан станц, Улсын Их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Их тэнгэр харш, Хүүхдийн урлан бүтээх төв, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон барилга байгууламжийг энэ хүний Ерөнхий сайд байхад БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 10 мянга орчим хятад ажилчдын хүчээр 7-8 жилийн хугацаанд энэ их бүтээн байгуулалтыг хийсэн байдаг.
2018 онд Монгол Улсад “Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай” ном хэвлэгдэн уншигчдын хүртээл болсонтой холбогдуулан түүний гэр бүлийнхэн, Жоу Эньлай сан, Хятадын Гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн төлөөлөгчдөөс гадна БНХАУ-ын дэд дарга асан, Маршал Жү Дэ-гийн ач охин хүрэлцэн иржээ.
Соёлын арга хэмжээнд оролцохоор БНХАУ-аас Жоу Эньлай санг төлөөлж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн анхны Ерөнхий сайд, Гадаад Явдлын Яамны анхны сайд агсан Жоу Эньлайгийн дүү, ач, зээ нар “Хишиг” бүрэн дунд сургууль, 52 сургууль болон Найрамдал дунд сургуулиудад ном сурах бичиг бэлэглэсэн байна. Монгол Улсын дөрвөн их, дээд сургуульд Англи хэлний ном сурах бичиг бэлэглэжээ.
Энэ арга хэмжээнд Монгол Улсын талаас хятад судлаачид, хятад хэлний багш оюутнууд, урлаг соёлын зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд оролцсон байна.