АНУ-д бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон гурван өвчтөн нугасандаа цахилгаан төхөөрөмж суурилуулснаар хөл дээрээ дахин зогсож, тэр ч бүү хэл алхах боломжтой болжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өвчтөний нуруу нугасны гэмтлийн доор байрлуулсан тус цахилгаан төхөөрөмж нь тархинаас ирэх дохиог хөлийн булчинд дамжуулдаг аж.
Энэ судалгаанд оролцсоноор миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн.
Америкийн Луисвиллийн их сургууль болон Майо клиникийн хамтарсан судалгааны баг судалгааныхаа талаар Nature Medicine, New England Journal of Medicine сэтгүүлүүд дээр тус тус нийтэлжээ.
Флорида мужид амьдардаг 23 настай Келли Томас Луисвиллийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмж болон олон сар үргэлжлэх нөхөн сэргээх эмчилгээний ачаар ахин хөл дээрээ зогсжээ.
Тэрээр, “Энэ судалгаанд оролцсоноор миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Автомашины осолд орсноос хойш боломжгүй гэж бодсон бүхэн маань боломжтой гэсэн итгэл найдварыг төрүүлсэн. Дахин хөл дээрээ зогсож алхсан өдрөө би хэзээ ч мартахгүй. Эхлээд хүний тусламжтай алхаж байгаад үргэлжлүүлээд цаашаа ганцаараа алхаад эхэлсэн. Судалгаа, технологийн ачаар хүний бие юу бүтээж чадах нь гайхалтай.” хэмээн ярьсан байна.
Нугасандаа эрдэмтдийн бүтээсэн цахилгаан төхөөрөмжийг суурилуулснаар тэрээр тулгуур төмрийн тусламжтайгаар 100 м газрыг ганцаараа туулах чадвартай болжээ.
Уулын дугуйн спортоор хичээллэж яваад осолд орж, бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон 35 настай Жефф Марки судалгаанд оролцсон гурван өвчтөний нэг юм. Эрдэмтдийн бүтээсэн төхөөрөмжийн ачаар тэрээр тулгуур төмрөөс барьж эсвэл хүний тусламжтайгаар алхаж чаддаг болжээ.
Майо Клиник болон Луисвиллийн их сургуулийн судалгааны багийн туршилтад оролцсон гурав дахь өвчтөн нь 29 настай Жеред Чиннок юм. Тэрээр 2013 онд цасны машинтай явж байгаад осолдсон аж. Нугасандаа эрдэмтдийн бүтээсэн цахилгаан төхөөрөмжийг суурилуулснаар тэрээр тулгуур төмрийн тусламжтайгаар 100 м газрыг ганцаараа туулах чадвартай болжээ.
Дээрх гурван өвчтөний нугасанд суулгасан цахилгаан төхөөрөмж нь ослоос үүссэн гэмтлийг эдгээх бус бүсэлхийнээс доош байрлах мэдрэлийн эсүүдийг өдөөж өгдөг аж. Ингэснээр тархинаас ирэх дохио шаардлагатай булчингуудад хүрч, өвчтөн хөдөлгөөнөө өөрөө удирдах боломжтой болдог гэнэ.
Харин нугасанд суулгасан төхөөрөмжийг унтраахад хөл дахин мэдээгүй болдог байна.
Миннесота мужийн Рочестер дэх Майо Клиникийн мэдрэлийн мэс засалч Кендалл Ли, “Сэтгэл маш ихээр хөдөлж байгаа ч судалгаа дөнгөж эхний шатандаа л явж байгааг онцлох нь зүйтэй болов уу.” хэмээн ярьжээ.
Энэхүү төхөөрөмж нь хэрхэн ажилладаг, ямар өвчтөнүүдэд суулгах боломжтой зэрэг мэдээлэл нь одоогоор тодорхойгүй байгаа ч Кендалл Ли эмчийн мэдэгдсэнээр энэхүү төхөөрөмж биеийн хэсгүүд нь мэдээгүй болсон, саажилттай хүмүүст итгэл найдвар төрүүлж байгаа аж.
Эх сурвалж: BBC