Энэтхэгийн зүүн хойно орших Сикким мужид нээгдсэн Энэтхэгийн 100 дахь нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн үзэсгэлэнт газар байрлах буудлуудын нэг юм.
Сикким мужийн анхны нисэх онгоцны буудлын нээлтэд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцжээ.
Гималайн нуруунд байрлах Сикким мужид дэлхийд өндрөөрөө гуравт жагсдаг Канченжанга уул байдаг ба энд Түвд, Балба, Бутан зэрэг улстай холбогдох уулын найман зам бий.
Дэлхийд гайхагдсан өндөр уулс, үзэсгэлэнт байгальтай тус бүс нутагт жуулчдыг ихээр татна хэмээн эрх баригчид найдаж байгаа аж.
Сикким мужийн төв Гангток хотоос 30 км зайд, уулын энгэрт баригдсан Пакйонг нисэх онгоцны буудлыг мэргэжилтнүүд хэдийнэ инженерүүдийн бүтээсэн гайхамшиг хэмээн нэрийдэх болжээ.
Далайн түвшнээс дээш 1371 метр орших тус онгоцны буудал Хятадын хилээс 60 орчим км зайд баригдсан ба нэг удаадаа 100 орчим зорчигчид үйлчлэх хүчин чадалтай аж. Түүнчлэн тус онгоцны буудал гаднаа 50 автомашины зогсоолтой гэнэ.
Пакйонг нисэх онгоцны буудлын эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн ба есөн жилийн турш барьсан тус онгоцны буудлын нисэх зурвасын урт ердөө 1.75 км аж.
Punj Lloyd барилгын компанийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр газар зүйн байршлын онцлог, цаг уурын нөхцөл байдал нь Пакйонг нисэх онгоцны буудлын барилгын ажлыг нэлээд хүндрүүлсэн гэнэ. Тус төсөл дээр ажилласан инженерүүдийн хэлж байгаагаар газраа бэлдэх, уулын нарийн замаар тоног төхөөрөмж, машин техникээ зөөх нь хамгийн хүндрэлтэй байсан аж.
Дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл Сикким мужид борооны улирал тохиодог ба бүс нутаг нь уулархаг, газар хөдлөлтийн бүсэд оршдог нь барилгачдын ажлыг хамгийн ихээр хүндрүүлж байжээ.
Түүнчлэн барилгыг хамгаалсан тулгуур хана 80 м өндөр аж.
Пакйонг нисэх онгоцны буудал ирэх сарын 4-өөс ажиллаж эхлэх ба үйл ажиллагаа эхлүүлснээр дэлхийд гайхагдсан өндөр уулс, үзэсгэлэнт байгальтай тус бүс нутагт жуулчдыг ихээр татна хэмээн эрх баригчид найдаж байгаа аж.