“Beeco-Замын унаа” апп-ыг зохиогч, “Прайм Технологи Солюшн” компанийн гүйцэтгэх захирал Б.Очирбаттай ярилцлаа.
-“Beeco-Замын унаа” апп-ын онцлог юу вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?
-IT чиглэлээрээ Америк болон Япон улсад тус тус ажиллаж байгаад эх орондоо ирцгээсэн залуус нийлж “Прайм Технологи Солюшн” ХХК компаниа байгуулаад одоо нэг жил болох гэж байна. “Beeco-Замын унаа апп” бол манай компанийн анхны төсөл юм. “Бийко-Замын унаа” апп нь ижил чиглэлд явах иргэдэд нэгнийхээ унаанд хамт явах боломж олгодог. Жишээ нь “Вива сити”-д амьдардаг, хотын төвд ойрхон ажилладаг хүмүүс өдөр болгон ажил гэрийн хооронд машиндаа ганцаараа түгжирч явснаас нийлээд нэгнийхээ машинд сууж зардлаа хувааж явах боломжтой боллоо гэсэн үг. Жолооч зорчигч нар мэдээж бие биетэйгээ утсаар ярих, SMS бичих болон апп дотроосоо хоорондоо чатлах бүрэн боломжтой.
Энэ концепц бол гадаадын зарим орнуудад нэвтэрсэн ч, Монголдоо анхных нь юм. Бид апп-аараа дамжуулан иргэдэд чиглэл болон цагийн хязгаарлалтгүй, хямд тохитой явах нэмэлт сонголтыг бий болгосондоо баяртай байгаа.
-Beeco апп хийх болсон шалтгаан юу байв. Анхны санаа хэрхэн төрөв. Энэ аппыг хийснээр гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Нийслэл Улаанбаатар хот замын түжрэлд жилд 56 тэрбум төгрөгийн шатахуун үнэгүй зарцуулж, 360 цагийг үр бүтээмжгүй алддаг гэсэн судалгаа байдаг. Түгжрэлээс болж хүн өдөрт амжуулах 3 ажлын нэгийг л амжуулж чаддаг. Өөрөөр хэлбэл бид маш их цаг, мөнгөө замын түгжрэлд алдаж байна гэсэн үг.
Бидний апп-аараа дамжуулан хүрэх гол зорилго бол Улаанбаатар хотын гудамжинд яваа хоосон машины тоог бууруулж, замын түгжрэлийг багасган, нийгэм, эдийн засаг болон хувь хүний хүрээнд эерэг нөлөө үзүүлэх явдал юм. Бид замын түгжрэлийг бууруулахаас гадна бас машины яндангаас ялгарах хорт утааны хэмжээг багасгах зорилготой. Цаашлан түгжрэлд алдаж байгаа маш их цаг, мөнгийг хэмнэх юм.
Манай апп-ыг ашигласнаар бас иргэдийн аюулгүй байдал сайжрах юм. Манай хэрэглэгчид бүгд бүртгэлтэй ба хүн унаагаа сонгохдоо жолоочийн үнэлгээг харж сонгодог болон хэний ямар машинд суухаа урьдчилан мэддэг. Энэ нь гараад л танихгүй хүний машинд сууж байгаа одоогийн байдлыг сайжруулж байгаа юм. Мөн хүн машинд юмаа мартаад буулаа гэхэд эргэн холбоо барих бүрэн боломжтой.

Бид мөн апп-аараа дамжуулан хамжаа эдийн засгийн ойлголтыг түгээх зорилготой. Өөрөөр хэлбэл бид зам, цаг, шатахуун гэх мэт хязгаарлагдмал нөөцийг ухаалгаар хэрэглэж, машинаа хуваалцсанаар зорьсон газраа нэг машины өмнө, 3 минутын өмнө очих болно гэдгийг иргэдэд ойлгуулах юм. Энэ талаараа манай апп анхных нь болов уу гэж бодож байна.
-Энэ апп замын түгжрэл ихэссэн өнөө цагт хамгийн хэрэгтэй юм байна даа?
-Түгжрэлийн эсрэг авч байгаа арга хэмжээнүүд ямар нэгэн байдлаар хүний эрхийг хязгаарласан, эсвэл маш их хөрөнгө хугацаа шаардсан дэд бүтцийн ажлууд байдаг. Жишээ нь одоо яригдаж байгаа шинэ зам гүүрний ажилууд нь олон арван тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд дугаарын хязгаарлалт долоо хоногт нэг өдөр байгааг хоёр өдөр болгох санал яригдаж байгаа гэх мэт.
Beeco апп-г хэрэглэхэд үнэгүй, нэвтрүүлэхэд хялбар. Ухаалаг утастай хүн бүр татаж авч суулгаад л хэрэглэхэд бэлэн. Одоогийн эдийн засгийн уналттай үед нийгэмд ээлтэй, иргэдийн түрийвчэнд хэмнэлттэй, яг хэрэгтэй шийдэл гэж бид бодож байгаа.
-Хэрэглэгчдийн сэтгэгдэл хэр байна вэ. Та бүхэн урьдчилсан судалгаа авсан уу?
-Хүмүүс одоо ер нь юмыг өөрт ашигтайгаас гадна нийгэмд хэрэгтэй эсэхийг бас их хардаг болжээ. Тиймээс хэрэглэгчид манай апп-ыг маш эерэгээр хүлээн авч байгаа гэдгийг хэлэхэд нэн таатай байна.
Манай апп Холбооны Бүгд Найрамдах Герман улсын гадаад дуу хоолой болох “Дойчэ Вэллэ” телевизээс Азийн орнуудын старт-апуудын дунд зарласан уралдаанд оролцож "Popular Choice Award" шагналыг 2017 оны 12 дугаар сард хүртсэн нь бидэнд урам хайрласан сайхан явдал болсон.
Мөн бид “Старт-ап Терминал” болон “Старт-ап Маркетинг Спэйс”-ийн 2017 оны 12 дугаар сард зохион байгуулсан “National Demo Day 2017” хөтөлбөрт Монгол Улсын шилдэг 10 гарааны компанийн нэгээр оролцож бизнесийн санаа болон апп-аа танилцуулсан.
Ингээд харахаар дээрх бүх явдал нь бидний хувьд апп маань хэрэгцээтэй, хийж байгаа ажил маань зөв чиглэл рүү явж байна гэдгийг баталж байгаа юм.
-Та бүхний ирээдүйн төлөвлөгөөг сонирхъё?
-Бид ирээдүйд унаагаа хуваалцаж, хамтарч явах энэ зарчмыг хүний өдөр тутмын хэрэглээ болгох, улмаар цаашид үүнтэй төстэй нийгэмд ашигтай ухаалаг шийдлүүдийг гарган монголчуудаа орчин үеийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бий болгох зорилготой.
-Апп-ыг хаанаас татаж болох вэ?
-Манай “Beeco-Замын унаа” апп-г Google-н Playstore болон Apple-н Appstore дээрээс beeco гэж хайгаад суулгаж болно. Эсвэл манай www.beeco.mn гэсэн вэб хаягаар ороод илүү дэлгэрэнгүй танилцаж болно.