Австралийн эрдэмтэд бохир усыг цэвэршүүлэх одоогийн технологиос 100 дахин хурдтай цэвэршүүлэх хүчин чадалтай нано шүүлтүүр бүтээж байна.
Тус шүүлтүүр уснаас тос, хөнгөн цагааны нэгдэл зэрэг элдэв бодисыг шүүж, усны хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хангана хэмээн RMIT их сургуулийн судлаачид үзэж байгаа аж.
“Усны хомстол, бохирдол дэлхий нийтэд тулгамдаж буй гол асуудлуудын нэг. Есөн хүн тутмын нэгийг цэвэр усаар хангаж чадахгүй байгаа нь маш олон хүн өвдөх, ялангуяа хүүхдийн өвчлөлийн нэг гол шалтгаан” гэж RMIT их сургуулийн судлаач Али Завкакий хэлжээ.
Мөн нано шүүлтүүр байгаль орчинд ээлтэй, өргөн цар хүрээг хамарч чадах, өртөг багатай гэдгийг онцолсон байна.
Эх Сурвалж: gadgets.ndtv.com
О.Хандмаа