Хэвлэл мэдээллээр олон өдрийн турш яригдсаны эцэст Michael Kors Холдингс Лимитед компани Италийн тансаг зэрэглэлийн Versace брендийг албан ёсоор 2.12 тэрбум ам. доллараар худалдан авчээ. 1978 онд Жианни Версачегийн үүсгэн байгуулсан тус брендийн креатив директороор дүү Донателла Версаче ажилладаг билээ.
Michael Kors Холдингс Лимитед компани Версаче брендийг худалдан авсанаар нэрээ Капри Холдингс Лимитед хэмээн өөрчлөхөөр болжээ.
Донателла Версаче энэ талаар, “Версачегийн хувьд маш сайхан мөч тохиож байна. Ах Санто болон охин Аллегратайгаа хамт компаниа удирдаад 20 гаруй жил өнгөрч байна. Версаче бренд загварын ертөнц болон орчин үеийн урлагт аль алинд нь нөлөө бүхий байр суурь эзэлсэн хэвээр байгаад бахархаж байна. Санто, Аллегра болон миний бие энэхүү алхмыг хийснээр Версаче бренд боломж бололцоогоо бүрэн гаргаж чадна гэж үзэж байгаа.” хэмээн ярьсан байна.
Версачегийн гэр бүлийн гишүүд тэр дундаа 2018 оны хаврын коллекциороо томоохон амжилт олсон Донателла брендийнхээ загвар зохион бүтээгчийнхээ албан тушаалыг хадгалж үлдэх аж. Харин Версаче брендийн Гүйцэтгэх захирал Жонатан Акройд Версачегийн менежментийн багаа үргэлжлүүлэн удирдахаар болжээ. Версачег худалдаж авсанаар Капри Холдингс Лимитед компани загварын ертөнц дэх бие даасан цөөхөн хэдхэн компаниудын нэгийг эгнээндээ нэгтгэх юм.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Айдол, “Донателлагийн дахин давтагдашгүй хэв маяг нь Версаче брендийн загварын чиг хандлагыг тодорхойлдог. Тэрээр компанийн бүтээлч алсын харааг үргэлжлүүлэн тодорхойлсоор байх болно. Версачегийн өсөлт хөгжлийн шинэ үе шатанд Донателлатай хамтран ажиллах болсондоо маш баяртай байна.” гэж ярьсан байна.
Харин загвар зохион бүтээгч, Michael Kors Холдингс Лимитед компанийг үүсгэн байгуулагч Майкл Корс Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Версаче загварын ордон манай дээд зэрэглэлийн хувцас загварын компанийн нэг хэсэг болж байгаад баяртай байна. Миний бие олон жилийн турш Донателла Версачегийн авъяасыг биширч ирсэн. Загвар, хэв маяг, ур чадварыг өндрөөр үнэлдэг бренд манай компанид нэгдсэнд баяртай байна. Версаче бренд манай гэр бүлийн нэг хэсэг болохыг тэсэн ядан хүлээж байна.” хэмээн онцолжээ.
Michael Kors Холдингс Лимитед компани Версаче брендийг худалдан авсанаас гадна загварын салбарт өнгөрсөн өдрүүдэд гарсан томоохон үйл явдлуудаас дурдвал Италийн эрэгтэй хувцасны Ermenegildo Zegna загварын ордон Thom Browne брендийг худалдан авсан бол Испанийн Puig групп Бельгийн Dries Van Noten загварын ордны хувьцааны дийлэнх хувийг авчээ.
Michael Kors Холдингс Лимитед өнгөрсөн жил Английн Jimmy Choo брендийг 1.2 тэрбум ам. доллараар худалдан авсан билээ.