Дээд шүүх Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй байрыг УБТЗ-д эзэмшүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2018-09-27 09:35 GMT+8

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ. 

Энэ оны  дөрөвдүгээр сарын 11-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болсон юм. Хурлаар түүний эзэмшдэг, 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй амины орон сууцыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна.

Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд амины орон сууц  захиалан бариулсныг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ