Барууны нэр хүндтэй брэндүүд Хятадын зах зээл дэх байр сууриа хадгалж үлдэхийн тулд маш ихээр хичээх хэрэгтэй болжээ.
Дэлхийн хоёр дахь том зах зээлд амжилт олохын тулд Америк, Европын компаниуд арга барилаа өөрчлөх шаардлагатай болоод байна.
Жишээ нь АНУ-Хятад хоорондын худалдааны “дайнд” өртөөгүй ч Америкийн Starbucks, Apple компаниудын Хятадын зах зээл дэх нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа гэнэ. Энэ талаар China Market судалгааны төвийн шинжээч Бенжамин Кавэндер, “Бидэнд ийм бараа бүтээгдэхүүн байна гэж зүгээр үзүүлэх нь одоо үед хангалтгүй болсон. Хятадын хэрэглэгчдийн хүсэл сонирхол маш хурдацтайгаар өөрчлөгдөж байна.” хэмээн онцолжээ.
Хятадын зах зээлийн бодит байдалтай зохицон ажиллах гэж хичээж буй томоохон компаниудын нэг нь Кока-Кола юм. Тус компанийн Хятадыг хариуцсан Гүйцэтгэх захирал Кёртис Фергюсон Хятадын Тяньжин хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хятадуудын хэрэглээний загвар маш ихээр өөрчлөгдөж буйг анзаарснаа онцолсон байна.
Хятадын зах зээлийн бодит байдалтай зохицон ажиллах гэж хичээж буй томоохон компаниудын нэг нь Кока-Кола юм.
Кёртис Фергюсоны хэлж байгаагаар Кока-Кола компани сүүлийн зургаан сарын хугацаанд Хятадад ус болон ундааны 30 шинэ брэндийг танилцуулсан ба одоогийн байдлаар нийтдээ 275 брэнд эзэмшиж байгаа аж. Энгийн Кока-Кола ундаанаас гадна тус компани Хятадын хэрэглэгчдэд шар шош, алимны ислэг гэх мэт сонин содон амт бүхий хийжүүлсэн ундаа борлуулахаас гадна зөвхөн Хятадад худалдаалдаг өөрийн гэсэн цайны брэндтэй хүртэл болжээ.
Зөвхөн брэндийнхээ нэрэнд найддаг байсан Кока-Кола компанийн хувьд энэ нь маш том өөрчлөлт юм. Компанийн гүйцэтгэх захирал К.Фергюсон, “Хятадын зах зээлд нэг бол та өөрийнхөө брэндийг үгүй хийнэ, үгүй бол өөр хэн нэгэн таны өмнөөс брэндийг чинь үгүй хийнэ.” хэмээн ярьсан юм.
Америкийн алдарт Старбакс сүлжээ Хятадад 3000 орчим салбартай. Тус компанийн хувьд БНХАУ хамгийн том зах зээлийнх нь нэг билээ. Гэтэл өнгөрсөн зургаадугаар сард компанийн зүгээс Хятад дахь борлуулалт нь буурч буй талаар мэдэгдсэн.
Учир нь жил ч хүрэхгүй хугацааны өмнө Хятадад анхны салбараа нээсэн Хятадын Lukin Coffee сүлжээ маш богино хугацаанд Старбаксын томоохон өрсөлдөгч болж чаджээ. Lukin Coffee хэдийн 500 гаруй салбартай болсон ба кофе хүргэлтийн үйлчилгээ давхар явуулдаг аж. Хятадын хэрэглэгчид сүүлийн үед хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг аппликэйшнүүдийг ихээр ашиглах болсон ба дийлэнх нь хоол хүнсээ Meituan Dianping аппликэйшнаар захиалах болсон аж.
Бенжамин Кавэндерийн хэлж буйгаар, Хятад дахь Старбаксын салбарууд шинэ техник технологи нэвтрүүлэх тал дээрээ үргэлж хоцорч ирсэн ба үйлчлүүлэгчид захиалгаа өгөхийн тулд дугаарладаг байдлаас залхсан гэнэ.
Старбакс компани алдаагаа засаж залруулахаар ажиллаж байгаа ба өнгөрсөн наймдугаар сард Хятадын хамгийн том цахим худалдааны Алибаба компанитай хамтран хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж буйгаа мэдэгдсэн юм.
Сүүлийн 2 жилийн хугацаанд Apple компани Хятадын зах зээл дэх байр сууриа дотоодын гар утас үйлдвэрлэгч нарт алдсан.
Машин үйлдвэрлэгч компаниуд ч мөн адил дэлхийн хамгийн том автомашины зах зээлийн өөрчлөлтийг гүйцэхээр шаргуу ажиллаж байна. Хятадын засгийн газраас байгальд ээлтэй цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжиж ажилласнаар тус улсад цахилгаан автомашины борлуулалт ихээр нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн өрсөлдөөн ч ихтэй болсон.
Жишээ нь Renault автомашин үйлдвэрлэгч компанийн Ази-Номхон далайн бүс нутгийг хариуцсан Ерөнхийлөгч Франсуа Провостын хэлж байгаагаар компани нь хуучны өрсөлдөгчдөөсөө гадна Хятадын автомашин үйлдвэрлэгчидтэй давхар өрсөлдөх болжээ. Жишээ нь Хятадын Nio компаниас гаргасан бартаат замын суудлын цахилгаан тэрэгний үнэ Tesla компанийн Model X автомашинаас 2 дахин бага үнээр борлуулагдаж байгаа аж.
Франсуа Провостын хэлснээр автомашины үнэ машин анх худалдан авч буй хэрэглэгчдийн хувьд маш чухал гэнэ. Түүнээс гадна цахилгаан автомашин цэнэглэх өртөө цөөхөн байгаагаас үүдэн хэрэглэгчид цахилгаан автомашины цэнэгээ барих хугацаанд маш ихээр ач холбогдол өгч байгаа аж.
Сүүлийн 2 жилийн хугацаанд Apple компани Хятадын зах зээл дэх байр сууриа дотоодын гар утас үйлдвэрлэгч нарт алдсан. Тус улсад борлуулагдсан нийт гар утасны 10 ч хүрэхгүй хувийг iPhone эзэлж байна.
Хятадын Huawei, OPPO, Vivo, Xiaomi зэрэг гар утасны брендүүд технологийн шинэчлэлтүүдийнхээ ачаар Apple компанийг зах зээлээсээ шахан гаргахад ойрхон байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Apple компанийн сүүлд гаргасан iPhone XS, XS Max загварууд нь Хятадын хэрэглэгчдийг татах хэд хэдэн онцлогтой (хоёр сим карт ордог, том дэлгэц) ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдгээр нь Хятадын гар утасны зах зээлд ямар нэг өөрчлөлт авчрахгүй гэнэ.
Эх сурвалж: CNN