БЗД-ын 90-р бага сургуулийн хоёрдугаар ангийн энэ жаалхүү номтой цүнхээ үүрэн, ээждээ хөтлүүлээд сургууль руугаа явна. Ихийг сурч, эрдэм өвөртөлнө гэсэн итгэл найдвартайгаар хүйтнийг ч ажралгүй алхана.
Хичээлийн завсарлагаанаар сургуулийн гадаах модон жорлондоо бие засахдаа тэр даардаг. Мөн биеийн тамирын хичээлийн цагаараа том зааланд бөмбөг залж, гүйн тоглохыг тэр мөрөөддөг. Тэрээр “Удахгүй солонгон сургуульдаа ороод биеийн тамирын хичээлээ зааланд хийхийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм. “Солонгон сургууль” гэдэг нь өдгөө долоон жил баригдаж буй гаднаасаа өнгө алаглан харагдах 126-р сургууль.
Жаалхүүгийн сурдаг, модон жорлонтой, 90-р бага сургуулийн талаар бид өмнө нь сурвалжилсан билээ. Уг сургууль нь боловсон ариун цэврийн өрөөгүй, дээш өгсүүр энхэл донхол болсон замтай, сургууль хүрэх нэг талын зам нь жалгатай залгаа тул халтирах аюул өндөр байдаг гэдгийг нэгэн ээж хэлсэн юм.
Нийслэлийн БЗД-ийн тус 90-р бага сургуулийн “хэцүүхэн” нөхцөл байдал, 126-р сургуулийн барилгын ажлын удаашралын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөхөгдсөний дараа холбогдох яам, мэргэжлийн газрууд анхаарлаа хандуулж эхэлсэн юм.
Өнгөрсөн пүрэв гарагт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэргүүтэй хөрөнгө оруулалтын газрын дарга, Барилгын хөгжлийн төвөөс албаныхан ирж 126-р сургуулийн барилгын үйл явцтай очиж танилцсан билээ.
Тэд эрдэм сурах хүсэл зорилгоо тээн сургуулийн зүг уул өөд алхсаар, завсарлагаанаар модон жорлонд бие зассаар хэдий хүрэх вэ?
Тэрээр тус сургуулийн барилгын ажлыг энэ оны 10-р сарын 25-ны өдөр гэхэд дуусгаж бүрэн хүлээлгэж өгөхийг тус барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Немон” ХХК-ний захирал болон ерөнхий менежер нарт үүрэг өгсөн. Ингэхдээ уг ажлыг даруй эхлүүлэх үүргийг өгсөн ч 126-р сургууль дээр ямар ч барилгын ажил явагдаагүй, яг хэвэндээ байгаа талаар хоёр ч эх сурвалж бидэнд хэллээ. Мөн энэ бямба гарагт буюу маргааш БЗД-ээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй албаныхан 126-р сургуулийн нөхцөл байдалтай танилцана гэлээ.
Анх 2012 онд "Немон” ХХК 3 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийг барьж эхэлжээ. Одоогоор сургууль баригдаж эхэлснээс хойш 7 жил болж байгаа боловч 2 тэрбум 960 сая төгрөгөөр ажлыг гүйцэтгэсэн гэнэ. Санхүүжилтийн 197 сая төгрөгийг 2017 оны 09-р сарын 18-ны өдөр авч гүний худаг, уурын зуух, цахилгаан, бохир, дотор сантехник, гадна цэвэр, бохир, дулааны холболтуудын ажлуудыг хийжээ.
Мөн энэхүү санхүүжилтээр сургуулийг барьж хүрэлцэхгүй тул Барилгын хөгжлийн төвөөс 2017 оны арванхоёрдугаар сард төсвийн дүгнэлт гарган сургуулийн төсөв батлагдахад генератор, уурын зуух тусгагдаагүйн улмаас 457 сая төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болжээ. Гэвч тус нэмэлт мөнгийг 2019 оны төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой учир компанийг барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлэх саналыг БСШУСЯ-аас тавьжээ. Тус компаний захирлын хэлж буйгаар тэд өөрсдөө хөрөнгөө босгон барилгын ажлыг үргэлжлүүлж, ирэх сарын 25-н гэхэд дуусгана гэсэн юм.
“ОЙРОЛЦООХ ШОРОН НЬ БАРИГДАЖ ДУУСААД, ӨРГӨТГӨЛ ХИЙГДЭЖ БАЙХАД 126-Р СУРГУУЛЬ БАРИГДАХ ГЭЖ ДОЛООН ЖИЛ БОЛЛОО”
90-р бага сургуульд хүүхэд нь суралцдаг нэрээ нууцлахыг хүссэн эцэг эх бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэд хэлэхдээ “Бидний зарим нь хол учраас нааш нь хүүхдээ сургууль руу зөөхөд хүндрэлтэй байдаг. Зэргэлдээх шорон нь хурдан баригдаад одоо бүр өргөтгөл нь хийгдэж байна шүү дээ. Гэтэл бидний хүүхдүүдийн сурах 126-р сургууль баригдах гэж долоон жил боллоо. Хурданхан л ашиглалтад оруулмаар байна” гэсэн юм.
Мөн 90-р бага сургуулийн нэгэн сурагчийн ээж манай редакци руу өчигдөр холбогдож “Хүүгийн сургуулийн багш нар өөлөх юм байхгүй, чадварлаг. Харин суралцах орчин л хэцүү байна. 126-р сургуульд Э.Галхүү захирлыг томилсноос хойш харин ч ажлууд гайгүй урагштай явсан боловч сургууль энэ жил ашиглалтад бүрэн орох эсэх нь эргэлзээтэй байна. Өнгөрсөн долоо хоногт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан барилгын ажлыг даруй эхлүүлэх үүрэг өгсөн. Гэтэл одоо ч (есдүгээр сарын 27-ны пүрэв гарагт) барилгын ажлыг эхлүүлээгүй л байна. Ирэх сарын 25-н гэхэд барилгыг бүрэн дуусгана, шугам холбож халаалттай болгоно гэвэл амжихгүй л болов уу. Хүүхдүүд минь л хэцүү байна даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Бид энд зөвхөн 90-р бага сургуулийн сурагчдын хичээллэх орчин нөхцлийг сайжруулах талаарх асуудлыг хөндөөгүй юм. Хэрэв 640 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль ашиглалтад орвол Баянзүрх цогцолбор, Амгалан цогцолборын сургуулиуд 3 ээлжээр хүүхдүүд суралцаж буй хүндрэл арилах юм.
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсаар... Тэд эрдэм сурах хүсэл зорилгоо тээн сургуулийн зүг уул өөд алхсаар, завсарлагаанаар модон жорлонд бие зассаар хэдий хүрэх вэ?
Бид 126-р сургуулийн барилга бүрэн ашиглалтад ортол, 90-р сургуулийн бяцхан сурагчид хичээлийн цагаараа боловсон ариун цэврийн өрөөнд бие засаж, биеийн тамирын хичээлээлийн цагаараа спорт зааланд тоглох үе иртэл уг асуудлыг нэхэн сурвалжилсаар байх болно.
126-р сургууль болон 90-р бага сургуулиас хийсэн өмнөх сурвалжлагыг ЭНД дарж хүлээн авна уу.