Юнител Группээс санаачлан хэрэгжүүлж буй “Эерэг Монгол” хөтөлбөрийн онцолж буй дараачийн хүн бол Нийслэлийн тохижилт үйлчилгээний газрын ажилтан Б.Одончимэг. Дөрвөн хүүхдийн эх тэрээр амьдралын хүнд даваа, нугачааг туулан гарч буй эгэл монгол ээжийн нэг төлөөлөл. Хүүхдийнхээ төлөө бүхнээ дайчлан, ирээдүйд боловсролтой хүн болгохын төлөө зүтгэж буй түүний хөдөлмөр, сэтгэлийг бахдахын аргагүй юм.
-Та эхлээд өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Одончимэг гэдэг. Би Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн. Нийслэлд 2005 онд нүүж ирсэн. Одоо Нийслэлийн хот тохижилтын газарт тав дах жилдээ ажиллаж байна.
-Та ажилдаа ирэхийн тулд өглөө хэдэн цагт гэрээсээ гардаг вэ?
-Би өмнө нь ажилдаа ирэхийн тулд үүрийн 03:00 цагт гэрээсээ гардаг байлаа. Тухайн үед заримдаа унаа олдоно, хааяа олдохгүй. Харин Бөхийн өргөөний салбар байгуулагдсанаас хойш өглөөний таван цагт босоод ажилдаа ирж байна. Би дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Хамгийн том нь 20 настай, бага нь зургаан настай. Том охин минь хөгжлийн бэрхшээлтэй учир гэртээ байнга байна. Хүнтэй дохиогоор л ойлголцож чадна. Хэдий хүнд, хэцүү ч хүүхдүүдээ боловсролтой хүн болгохын тулд бүхнээ зориулж байна. Саяхан хүү маань барилгын чиглэлээр сургуулиа төгссөн. Өмнө нь ганцаараа ажиллаж байсан бол одоо хүү маань ажиллаж их тус болж байна даа.
-Таны ажлын хүнд, бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Анх ажиллаж байхдаа өвлийг яаж давнаа л гэж боддог байлаа. Харин одоо дасчихсан учраас ерөөсөө тоохгүй. Бидний ажилд хандах хүмүүсийн хандлага ч өөр, өөр. Зарим нь их сайн хандана. Гэтэл зарим нь хажуугаар өнгөрөхдөө ус, ундааны сав, хогоо шидчихээд явдаг. Мэдээж хог хаях үед нь шаардлага тавьдаг ч хүлээж авах нь цөөн. Заримдаа ажлаасаа болж бухимдах, уурлах төвөгтэй үе олон тохиолддог. Заримдаа бүр ажлаа солимоор, эсвэл хиймээргүй санагдана. Гэхдээ тэр бүрт “болгоомжтой яваарай, хайртай шүү” гэж хэлдэг бага охиноо хараад урам зориг их авна. Орой ажлаасаа даарсан орж ирэх үед халуун цай, хоолтой угтаж байгаа хүүхдүүдээ хараад баярлах сэтгэл өөрийн эрхгүй ундарна. Энэ дэлхий дээрх хамгийн хүчтэй зүйл бол гэр бүл гэж би боддог.
-Хүн бүрийн аз жаргалыг мэдрэх өнцөг харилцан адилгүй. Танд хамгийн их аз жаргал мэдрүүлдэг зүйл юу вэ?
-Би зөвхөн хүүхдүүдээсээ аз жаргал, баяр баяслыг мэдэрдэг. Миний амьдрал хүүхдүүдийнхээ л төлөө учраас шантрах ямар ч зүйл тохиолдсон даван гарахыг хичээдэг. Хүүхдүүдийн минь эцэг биднийг орхиод явсан. Одоог хүртэл сураггүй. Гэхдээ би тэр хүнээс ямар нэг юм хүлээлгүйгээр хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байна. Эгч нь тэднийгээ ухамсартай, зөв хандлагатай, боловсролтой хүн болгож өсгөхийг л хичээж явна даа.
-Та бахархам ээж юм. Таны хүүхдүүд ч танаар бахардаг байх. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. Өдрөөс өдөрт өсөж буй хүүхдүүдээ хараад сэтгэл минь үргэлж дүүрэн болдог. Мэдээж эцэг эхийнхээ мэргэжлээс болж эмзэглэх тохиолдол зарим хүүхдүүдэд байдаг л байх. Гэхдээ миний хүүхдүүд хэзээ ч тэгдэггүй. Сургууль дээр нь эцэг эхийн хурал болох үед ажлын хувцсаа сольж амжихгүй очих үе их гарна. Тэр болгонд хүүхдүүд минь эмзэглэлгүйгээр “Та ажлын хувцастай ирээрэй” гэдэг. Хэдий хүүхдүүд минь зүгээр гэсэн боловч ангийнхан нь юу гэж бодох бол гэж сэтгэл зовно. Гэхдээ хэзээ ч надаас ичдэггүй хүүхдүүдээ хараад миний сэтгэл хүчтэй болж, тэднээрээ бахархах сэтгэл улам их төрдөг.
-Танд баярлалаа.