Монгол Улсад нэг жилийн хугацаанд хүчингийн гэмт хэрэг 300 орчим гардаг. Үүний тал хувьд нь хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг.
Жилд 150, хоёр жилд 300 гэх зэргээр бэлгийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон охид, хөвгүүдийн тоо зуу зуугаараа нэмэгдсээр байна. Харамсалтай нь, хохирсон хүүхдүүдээ ТӨР хамгаалж чадахгүй, хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалах олон улсын наад захын шаардлагыг ч хангаж чадахгүй байна.
Үр дүнд нь хохирогч хүүхдүүд дахин хохирч үлдэнэ.
Одоогоос яг жилийн өмнө хойд эцэгтээ хүчиндүүлсэн охиноос шүүх эмнэлэг 10 мянган төгрөг нэхсэн талаарх мэдээлэл сошл сайтад тавигдсанаар олны анхааралд энэ асуудал очсон. Гайхан шагширч, хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд ихээр өртөж байгаа тохиолдол ямар их байна вэ гэж байсан хүмүүсийн дунд уншигч та ч орсон байх. Гэвч өнөөдөр юу өөрчлөгдсөн бэ?
ХОХИРОГЧ ХҮҮХДҮҮД ЗОЛИОС БОЛООД ДУУСЧ БАЙНА
Хүчингийн хэргийн хохирогч хүүхэд болсон хэрэг жилд 150 шахам гардаг ч эдгээрийн ердөө 10 хүрэхгүй хувь нь л шүүхээр шийдэгддэг байна. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар “Насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдал:
- 2015 онд: 30
- 2016 онд: 22
- 2017 оны эхний хагас жилд: 11
Хүчингийн хэргийн хохирогч болсон хүүхдийг хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл 6-аас дээш удаа байцааж, болсон хэрэг явдлыг эхнээс нь яриулдаг.
Яагаад шүүхээр шийдүүлсэн хэрэг нь ийм бага байна вэ?
Хүчингийн хэргийн хохирогч болсон хүүхдийг хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл 6-аас дээш удаа байцааж, болсон хэрэг явдлыг эхнээс нь яриулдаг. Хороо, дүүргийн цагдаа нар, шүүх эмнэлэг, шүүх, прокурор гээд уртаас урт замыг туулан, тэр бүрт өөрөө ч бодохыг хүсэхгүй байгаа аймшигтай зүйлсээ эхнээс нь дуустал нь хүүхэд ярих ёстой.
“Энэ замыг туулахаас ихэнх нь залхаад хаядаг. Зарим тохиолдолд явц дунд томчууд хоорондоо тохироод өргөдлөө буцаан авдаг. Хүчиндүүлж хохирсон хүүхдээ өмгөөлүүлье гэхээр өмгөөлөгч хөлслөх мөнгө байдаггүй” гэж Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгах "Хурц өнцөг" буланд ярилцлага өгч байсан билээ.
ШҮҮГДЭГЧИД НЬ УЛСААС ТӨЛБӨРГҮЙ ӨМГӨӨЛӨГЧТЭЙ. ХАРИН ХОХИРОГЧ ХҮҮХЭД ӨМГӨӨЛӨГЧГҮЙ
Монголд “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хууль бий. Энэ хуулийн дагуу хүчирхийлэгч этгээд улсаас үнэ төлбөргүй өмгөөлөгч авдаг.
Харин хохирогчид зориулсан хууль гэвэл “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай” хууль л бий. Энэ хуульд харин хохирогчид үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг үзүүлнэ гэх нэг ч заалт үгүй.
Хүүхдийн эрхийн конвенцид “Хүүхдэд шүүх хуралдааны явцад зохих туслалцааг үзүүлнэ. Хүүхдийн эрхийг нэн тэргүүнд байлгах үүргийг оролцогч улс орнууд хангана” гэж заасан
Манай улс Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн ороод багагүй хугацаа өнгөрчээ. Тус конвенцид “Хүүхдэд шүүх хуралдааны явцад зохих туслалцааг үзүүлнэ. Хүүхдийн эрхийг нэн тэргүүнд байлгах үүргийг оролцогч улс орнууд хангана” гэж заасан байдаг. Гэтэл практикт хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байна. Харин ч эсрэгээрээ хүүхдээ хөсөр хаяад, гэмт хэрэгтэндээ илүү хандсан хуультай. Дээр дурьдсан хуулийн дагуу гэмт хэрэгтэн үнэ төлбөргүй өмгөөлөгч улсаас авчихна.
Харин хохирогчийг өмгөөлөх үнэ төлбөргүй өмгөөлөгч гэж үгүй.
"Өмгөөлөгчийн хөлс 500 мянган төгрөгнөөс эхэлнэ. Тэтгэврийн эмээ нь, ажилгүй ээж нь хүчирхийлэлд өртсөн охидоо хэнээр өмгөөлүүлэхээ мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч үгийн үнэнийг биеэрээ мэдэрнэ. Тэдэнд хохирогч хүүхдийнхээ биеийг эмчлүүлэх, сэтгэл санааг нь эмчлүүлэх ч мөнгө олдохгүй" хэмээн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ ярьж байсан юм.
Хөгжлийн академи ТББ-аас “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ”-нд дурьдсанаар шүүхийн шийдвэр зөвхөн яллагдагчийг яллах үйл ажиллагаа болж байна.
Шинжээчид болон судлаачид, цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан "хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр өмгөөлдөг болох" саналыг дэвшүүлж байна.
Харин хүүхдийн сэтгэл санаа, бие махбодийн хохирлыг барагдуулж чадахгүй байгаа юм.
Тиймээс шинжээчид болон судлаачид, цаашлаад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан "хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр өмгөөлдөг болох" саналыг дэвшүүлж байна. Үүнийг хуулиар зохицуулахад хугацаа их орох тул журмаар зохицуулж өгөх нь зүйтэй гэж Хөгжлийн академи ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баттуул ярьж байлаа.
ЭРҮҮГИЙН ШИНЭ ХУУЛЬ ХҮЧИРХИЙЛЭГЧДЭД "ЭЭЛТЭЙ" БОЛЖЭЭ
Манай улс олон улсын хүүхдийн эрхийн конвенцид 2003 онд, 1990 онд нэгдэн орсон. Эдгээрийн гол утга нь хүүхдийн эмзэг эрхтэнд халдсан бол тухайн гэмт хэрэгтний учруулсан хохирлыг тогтоох, зохих ял шийтгэлийг хэрэгтэнд оногдуулах ёстойг заасан байдаг.
Гэтэл Эрүүгийн хуулийн шинэчилсэн заалтаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийн ялыг хөнгөвчилжээ. Түүгээр ч үл барам, хүчингийн хэргийг давтан үйлдсэн, нэгээс дээш хүүхэд хүчиндсэн байсан ч ял нь нэмэгддэггүй нь шударга бус байгаа талаар Хөгжлийн академи ТББ-аас “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ”-нд дурьдсан байна.